Ардчилсан намын IX их хурал Төрийн ордонд хуралдаж байна. Тус хурлын завсарлагааны үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяагаас АН-ын IX их хурлын талаарх тодруулга авсан юм.
-АН-ын IX их хурлын явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-АН-ын IX хурлаар долоон асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Нэгдүгээрт, АН-ын үнэт зүйл, үзэл баримтлал юу байх вэ гэдэг асуудал. Өнгөрсөн 30 орчим жил АН-ын үзэл баримтлал ямар байсан, дараагийн шинэ хөгжлийн шатандаа ямар байх вэ гэдгээ тодорхойлох баримт бичгийн төслийг сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд боловсруулаад бүх гишүүдээсээ саналыг нь аваад эцэслэн батлаад хурал үргэлжилж байна.
-АН-ын их хурлаас юу хүлээж байна вэ?
-Үргэлжлүүлэн дүрэмдээ зарим өөрчлөлтийг оруулна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд АН-ын шинэчлэл амжилттай хэрэгжиж байгаа. Дүрмээ шинэчлээд байсан. Хоёр жилийн хугацаанд эргээд дүрмээ засах, янзлах олон зүйл байгаа нь харагдсан. Намын гишүүдийн зүгээс 3000 гаруй санал ирсэн. Ер нь АН өөрийнхөө бодлогыг маш тодорхой болгож байгаа. АН баруун төвийн үзэл баримтлалтай нам байна гэдгээ тодорхойлсон. Үндсэн таван түлхүүр бодлого баримтална. Түлхүүр бодлогоо хэрэгжүүлэхийн тулд ямар суурь зарчмуудтай байх. Суурь зарчмуудаа хэрэгжүүлэхийн тулд ямар бодлогуудтай байх тухай маш нарийвчилж тодорхой зааж өгч байгаа. Баримт бичгүүд батлагдахаар та бүхэн эхээр нь танилцаарай.
-УИХ дахь АН-ын бүлэг байх уу, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөж байна.
-Улс төрийн нам УИХ-д 8-аас дээш суудалтай байж бүлэг байгуулдаг зарчмаар ажиллаж байсан. Сүүлийн үеийн нөхцөл байдлаас хамаараад нэг гишүүн маань бүлгээсээ тодорхой хугацаанд татгалзах өргөдөл гаргасан байна. Нэг гишүүн намын дүрэм зөрчсөн шалтгаанаар гишүүнээс хасагдсан. Л.Болд гишүүний хувьд татгалзсан. Татгалзсан өргөдлийг нэг сарын хугацаанд шийдвэрлэх ёстой. Тэгэхээр нэг сарын дотор шийдвэр нь гарах байх. Тэр болтол АН-ын бүлэг байгаа.
-АН-ын удирдлагын зүгээс Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат оногдуулсан шийтгэлийг хэр оновчтой гэж үзэж байна вэ?
-АН өөрийн дүрэмтэй. Дүрмийг нь хүлээн зөвшөөрөөд гишүүн нь болдог. Нэгэнт дүрмийг нь хүлээн зөвшөөрсөн учраас намын Үндсэн хуулийнхаа хүрээнд асуудал шийдэгдсэн гэж ойлгож байгаа. Дүрмийн хүрээнд ямар зөрчил гаргавал ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг заалтаар шийдэгдсэн юм билээ.
М.БҮҮВЭЙ
Сэтгэгдэл ( 11 )
Шинэчлэл хийгдэж байгаа гэж худлаа яриад хэрэггүй Үнэхээр шинэчлэл хийж байгаа юм бол МАН АН гаасаа сал. Барууны үзэлтэй гэж анх байгуулагдсан нам, одоо бол МАН танай нам 2т ямар ч ялгаа байхгүй болсон. Танай нам Зүүний үзэлтэй МАН аас ялгарах юм юу ч байхгүй. Одоо тэгээд нэг их дүрэм журам барьдаг улс болоод УИХ д бүлэггүй боллоо, МАН тай нэгдвэл таарна. Цөөхөн хэдэн хүмүүсийн эрх ашиг л байгаа ш дээ Эрдэнэ мэтийн
ЭРДЭНЭЭГЫН ДООДОХ БОЛСОН ЮМ УУ? БУРУУ ЗАМААР ЯАВАХ ГЭЖ БАЙНАДАА? ГАЙГҮЙ ХҮҮХЭН ГЭЖ БОДДОГ ЮМСАН,,,,,,,,,,,,,,
Хүмүүсийн урмыг их хугалсан гишүүн минь, нэг хэсэгтээ олон юм ярихгүй байж байгаач. Ядаж яаж балайрсаныг чинь хүмүүс мартаг. Өөрийн гэсэн үзэл бодолтой гэдгээ эхлээд дахин нэг харуулчихаад олон юм яриач.
ene hund heleh ug oldohgui um
bitgii sonin um yarid bai
барууны чиг гэчихэж яадаг юм бол доо урд нь зүний нам байж дээ попууд
Естой нэг сэжгийн зурам шиг шуд гаргачихаад гунгинахаар бие арзасхийдэг
танай АН ямар чиг шугам баримталж ажиллах нь Иргэд олон түмэнд огт хамаагүй Иргэд олон түмэн АН-ыг их Олигархижсан Нам Засаг барьж олонхи байх үедээ Бондуудын мөнгөөр Гараа угааж үрэн таран хийсний чинь л сайн санацгааж байгаа 20 оны Сонгуулиар АН Ард иргэдээсээ Санал авна гэж горьдолтгүй болсон байх шүү
өө тиймүү мэдээгүйшдээ зүүний комунист нам л гэж бодож байлаа
Иш энэ эмэгтэйг уг нь мундаг гэж боддог байсым. эрдэнээгийн хүүхнүүдийн нэг болоо шив дээ