УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ хүрээнд “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, "Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам"-ийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл зэрэг Төрийн албаны зөвлөлтэй холбоотой тогтоолын төслүүдийг хэлэлцсэн юм.
Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хэдэн яамны Төрийн нарийн бичгийн дарга эзгүй байна вэ. Яагаад томилохгүй байгаа вэ. Баталж байгаа хуулиудыг хэрэгжүүлэх хүн болох Төрийн нарийн бичгийн дарга нь эзгүй байхад хууль батлаад ямар хэрэг байна вэ. Энэ хуулийг баталбал хэдэн Төрийн нарийн бичгийн дарга хэрэгжүүлэх вэ? Үүрэг гүйцэтгэгч, огт Төрийн нарийн бичгийн даргагүй олон яам байна шүү дээ” гэсэн асуулт асуув.
Үүнд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо “Яг өнөөдрийн байдлаар гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга томилогдоогүй байна. Зам тээврийн, хөгжлийн яам болон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилох захиалга Төрийн албаны зөвлөлд ирсэн. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт зарлах хүсэлт ирээгүй байгаа” гэж хариуллаа.
М.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл ( 6 )
Ene hooruul hureld yadaj Baasanhuugiin chineenii zan chanar baihgui yum aa
Ene hooruul hureld yadaj Baasanhuugiin chineenii zan chanar baihgui yum aa
Ene hooruul hureld yadaj Baasanhuugiin chineenii zan chanar baihgui yum aa
Hurelsuhiin zasag neg jild heden said, heden toriin nariin bichiin tolgoig zalhiv daa. Ene bol hamgiin muu udirdagchiin uzuulelt. Gantsaa tsoilj toglot hiij hamt olon hajuudahaa merdeg hun bol hamgiin adgiin zan chanar shuu. Hunii adag ch gej helj bolno.
Hurelsuhiin zasag neg jild heden said, heden toriin nariin bichiin tolgoig zalhiv daa. Ene bol hamgiin muu udirdagchiin uzuulelt. Gantsaa tsoilj toglot hiij hamt olon hajuudahaa merdeg hun bol hamgiin adgiin zan chanar shuu. Hunii adag ch gej helj bolno.
Зээл ба санхүүжилт Зээлийн санал нь € 2000 / € 4,500,000 хүртэл санал болгодог Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах хүн бүрт € 2,000 € 4,500,000 санал болгож байна. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22995595177