УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Т.Аюурсайхан, Л.Болд нар УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа хүлээлгэж өгтөл чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй гэж мэдэгдээд байна. Тэд Төрийн ордонд, УИХ-ын чуулганы танхимын үүдэнд суулт хийж, Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж байна. Гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
-УИХ-ын таван гишүүн суулт эхлүүлж байна. Үндсэн хууль зөрчсөн тухайд УИХ-ын гишүүд бойкот хийх эрхтэй. Бид УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, 26 гишүүн нэгдэж, ээлжит бус чуулганыг хуралдуулах хүсэлт тавьсан ч хуралдуулаагүй. Дээр нь 60 тэрбумын хэргээр нийтийн сонсгол явуулаагүй. Түүхэндээ анх удаа УИХ-ын дарга өөрөө хуралдаанаа орхин гарсан. Чуулганыг өөрөө бойкотлосон. Тиймээс энэ хүн УИХ-ыг удирдах ёс зүйн чадамжгүй. Үндсэн хууль зөрчсөн. Бид огцортол нь чуулганы хуралдаанд суухгүй. Чуулганы танхимд ч тэмцлээ үргэлжлүүлнэ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Хуульд УИХ-ын даргыг хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ хүлээлгэж өгнө гэж тодорхой заасан байдаг. Хүндэтгэж үзэх шалтгаан нь иргэдийн шаардлага, хүсэлт юм. Аль ч сум, багт очсон хэлээд өгнө. Бид 14 хоног хүлээлээ, харлаа. Энэ хугацаанд тодорхой хэмжээнд төрийн ажил гацлаа. Өнөөдөр хүртэл ирээгүй гишүүдийн картыг хийж, чуулганы хуралдааныг эхлүүлсэн мэдээлэл байна. Энэ бол хуулийн том зөрчил. Энэ зөрчлийг таслан зогсоохыг шаардана. Хуульд заасан үндэслэлээр УИХ-ын даргыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг шаардаж байна. Өнөөдрөөс дараагийн арга хэмжээнд орж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-УИХ-д тааламжаараа оролцдог ганцхан хүн бий. Тэр бол Ерөнхийлөгч. УИХ-ын даргад чуулган болон байнгын хорооны хуралдааныг өөрийнхөө таатай цагт зохион байгуулдаг, тэгээгүй үедээ зугтах эрх байхгүй л дээ. Манай дарга бол өөртөө таалагдсан үедээ хуралдаанаа хийдэг, таалагдаагүй үедээ зугтаад алга болчихдог. Ийм л байгаа. Нийтийн сонсгол болон УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдааныг ард түмний өмнөөс шударга эрх ашгийн үүднээс хийе гэхээр хийлгэдэггүй даргатай болоод удлаа. Тиймээс энэ даргыг огцруулах тэмцлийг УИХ-ын гишүүд эхлүүлсэн. Энэ тэмцлээ МАНАН-гийн эсрэг гэж томьёолж байгаа гэж ойлгож болно.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Бид ганц л зүйлийг хэлж байгаа. Хуулийн байгууллагыг хэвийн үйл ажиллагаагаа явуулахыг хүсч байна. Хуулийн байгууллага улстөрчдийн гар хөлөөр хөдөлдөг баймааргүй байна. Сая болж өнгөрсөн хуралдаанаас харлаа. Хуулийн байгууллага Засгийн газрын асуудал босч ирэхээр гарч ирж, мэдээлэл хийж байна. Тэндээ шалгагдаж байгаа, шүүхээр шийдээгүй, мөрдөн байцаалтын шатанд яваа асуудлыг задалж байна. Ийм нөхцөл байдалд төрийн ажил гацах нь ойлгомжтой. Тиймээс УИХ-ын даргыг огцрохыг шаардаж байна.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн. Энэ үйлдэлдээ улс төрийн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой. Бид УИХ-ын даргыг албан тушаалаасаа буутал чуулганы хуралдаандаа суухгүй. Тэмцлээ үргэлжлүүлэх болно.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 38 )
Gishyydiig demjij baina.Ulsiin ix xurliin darga ogtsrox estoi.Xergiig ni xurdan shyyj ard tymend ulam ix neelttei bolgox xeregtei.
Argagui l mergejliin setguulchdiig zarsan bolohoor zurguud ni ih goe bolj.Harin humuus ni monchih muuhai baina aa.
Argagui l mergejliin setguulchdiig zarsan bolohoor zurguud ni ih goe bolj.Harin humuus ni monchih muuhai baina aa.
mongoliin tor tuuhendee bie biendee orgoh bichig ogch suult hiij baigaagui ene boles bus uzegdel. Oyun-Erdene,Ayursaihan 2-iig hen tsever geh yum ve?! Ted toriin es judgiig avch yavah medleg chadvartai geh uu?! Oyun-Erdene ooroo ooriigoo reklamdaj ANU-iin Harvard togsson gej bulterdeg etgeed.Ter Amekit chini tsagaan ordondoo suult hiigeed baina uu uguil baihgui yu? Hamgiin buduuleg har davhargii yadarsan arga boloh suult,olsogson zarlah geh hogiig ni mongold delgeruulehiig oroldohoo zogsoo!!! Hero ni shoudaj har massiin tolgoi erguuleh sanaatai yum bolov uu? Irged tiin ta nar
mongoliin tor tuuhendee bie biendee orgoh bichig ogch suult hiij baigaagui ene boles bus uzegdel. Oyun-Erdene,Ayursaihan 2-iig hen tsever geh yum ve?! Ted toriin es judgiig avch yavah medleg chadvartai geh uu?! Oyun-Erdene ooroo ooriigoo reklamdaj ANU-iin Harvard togsson gej bulterdeg etgeed.Ter Amekit chini tsagaan ordondoo suult hiigeed baina uu uguil baihgui yu? Hamgiin buduuleg har davhargii yadarsan arga boloh suult,olsogson zarlah geh hogiig ni mongold delgeruulehiig oroldohoo zogsoo!!! Hero ni shoudaj har massiin tolgoi erguuleh sanaatai yum bolov uu? Irged tiin ta nar
Энэ хэдэн шинэ.хуучин гишүүд хууль яриад бдаг.Өөрсдөө олон түмнийг талцуулж төрийн ажлыг цалгардуулж бэа.Та нарыг даргаиайнаа шөргөөцөлд гэж сонгосон ууДараа сонгож болохгүй хүн гэдэг нь танигдлаа.Хоёр жил их хуралд суучихаад ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг шиг өөр олон ажил бхад ганц хүнийг о мөргөөд бх юм.Энхболдыг дэмжиж бна.
Зөв. Амжилт хүсье
энэ хужаа М.энхболд,хаянхярваа, энхамгалан нарыг барьж хориоч ээ
Дэмжиж байна.. Амжилт хүсье.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫГ АЖЛАА ХИЙХЭД ОЮУНЭРДЭНЭ ТЭРГҮҮТЭЙ ХҮМҮҮС СААД ХИЙСЭНШДЭЭ.ЭРГЭЭД ДАРГАД БУРУУГ ӨГЧ БНА.ТЭР ЧИНЬ ШУДАРГА ЁС УУ.ДООРХ БИЧИГЧ ӨӨРӨӨ ИЧЭЭЧИБИТГИЙ АРД ТҮМНИЙ НЭР БАРЬ.
Энхболд оо одоо явж үз залуусыг дэмжиж байна Чи өөрөө жоохон ичиж сураач миний дүү Энхболд оо ард түмэн чамайг яв гээд байгаа юм биш үү ойлгож байна уу Нишүүдийг дэмжиж байна маш зөв
ТА НАРЫГ ДЭМЖИЖ БАЙНАА? ЗАЛУУС АА??? ҮНХЭЭР ӨЛДҮҮ УЛААН ЦАГААНДАА ТУЛСАН ИЧДЭГГҮЙ ЛУЙВАРЧИН ГЭДЭГ НЬ МИ ЭНХБОЛД МӨНӨӨС МӨН ??? ТА НАРЫГ ЯАЧИЧ МАГДГҮЙ ШҮҮ ИЧСЭН ХҮН ХҮН АЛНА ГЭЖ?? САНААТАЙ БАЙГААРАЙ??? ГОЛ НЬ МАНАРЧИХСАН БГАА????
Зөв дэмжиж байна
Зөв байна шүү, Дэмжиж байна, Гишүүд ээ, Наад балай чинь явж байж л ажил цааш явна шүү,
дэмжиж байна алынх болгон хулгайч нар дээрлүүлэх юм энэ ард түмэн
enkh-amgalan gedeg nohor chin 17ond metgelzeend ganbaagiin durd orj pyaldagnaad bsan baagii mun biz dee. chaavaas
ok