УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдэхгүй байгаа тул хараахан эхлээгүй байна. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Чуулганаар хэлэлцэх чухал асуудал байхгүй хэрэг үү?" гэсэн сэтгүүлчийн асуултад "Энэ бол МАН-ын зовлон. Төрийг барьцаалж байгаа хэрэг. Бүдүүлгээр хэлэхэд олон жил төр засгийг зайдлаад суучихсан “хөгшин хулгайч” нар бүгдээрээ эрүүгийн хэргээр хавтастай юм билээ. Хэн нь хэнийгээ түрүүлж шорон руу чирч явах вэ гэсэн тэмцэл гэж би харж байна. Ямар ч гэмт хэрэг хийгээгүй хүнийг зохиомлоор хэрэг хүлээлгэж байгаа бол шударга бусын хонгил болно. Харин хулгай хийсэн бол бүгд буруугаа хүлээх ёстой. ЖДҮ-ийн зээлийг эхнэр нь аваад зориулалтаар нь ашигласан бол яая гэхэв. Гэтэл гурван янзаар ашигласан байна. Найздаа зээл авч өгөөд шагнал авсан байна. 500 сая төгрөгийн зээл хөөцөлдөж өгөөд 56 сая төгрөг авчихсан байна. Бас 3 хувийн хүүтэй зээл аваад 50 хувийн хүүтэй мөнгө угааж байна. Гурван хүний мөнгө угаалт тодорхой болоод байгаа. Сайдаа томилж чадвал дараа нь оруулж ирэх юм билээ" гэж хариулав.
Түүнээс "Хэн, хэн гурав вэ?" болохыг асуухад "Би хуулийн байгууллага биш. Хэвлэлээр гарсан зарим нэг нэр үнэн байна билээ. Нийслэлийн прокурор дээр яллах дүгнэлт үйлдчихсэн байгаа. Эгүүлэн татах бичиг өгөх гэж байгаа гэсэн. Ер нь 24 гишүүн холбогдчих гээд байгаа. Нүүрс, утааны асуудал байна" гэж хариулсан юм.
М.БҮҮВЭЙ
Сэтгэгдэл ( 9 )
harinch unen bodit medeeleliig bidend ugdugt bayrlalaa hogiin shine huuchin manan hoorondoo alaltsats mongoloor mine togloj baina
Iim jonkhuu nokhor tord bailgakh esgui. MANAN-g khamgaalagch buzar shunaltan
Сонирхолтой мэдээоэл өгсөн бхад юунд нь хүн доромжлоод бгаа юм
АТГн орлогч Хурцын хүн Баастай хүү яасан бна уу бод
MAN -d jonhuund hutgaldsan Hurelsuh,Oyun-Erdene geh virus l ovchluuleed zogsohgui oir oirhon mutatsad orj ongogoo huvrgaad mash ayultai baina. Iim virusiin esreg yu hiivel zohidog bol .Tednii gart huuliinhan,armi baina hetsuu hetsuu . Oyun_erdene ene buh bolomjindoo dulduidaj temtsliin hamgiin hatuu helberiig songono gej surduulj uzej baidag..Uhaan muutai, hyazgaargui shunaltand toriin joloog atguulval zaluu hund hutga bariulsnaas hol iluu urshigtaig ard tumen oilgoj hooson goo am,taraaj baigaa hudal tuurhald avtahgui baihiig niit ard irged bolood zaluusaa urailj baina.

NAMIIG HALJ ARD TUMNIIG ZASAGT GARGAVAL ULAM L TENEG HUMUUSIIN ZASAG BOLNO
Хурцаас мэдээлэл гуйж авч.
АТГ-д ажилладаг юм шиг л тодорхой мэдээлэл өгсөн байна