Хилийн чанадад боловсрол эзэмшсэн 100 залуу эх орныхоо хөгжлийн төлөө нэгдэнэ

2018 оны 12 сарын 10

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2018.12.07/ Төрийн ордоны Б танхимд “Хилийн чанад дахь Монголчуудын нийгмийн оролцоо, тэдэнд чиглэсэн төрийн бодлого” сэдэвт олон талт нээлттэй хэлэлцүүлэг явагдлаа. УИХ-ын гишүүн Н.Учрал саяхан УИХ-ын дэргэд “Хилийн чанад дахь Монголчуудыг дэмжих лобби бүлэг” байгуулсанаа зарласан. Уг лобби бүлгийн ажлын хүрээнд уг арга хэмжээг санаачлан Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл, Гадаад төгсөгчдийн нэдсэн зөвлөлтэй хамтран зохион байгууллаа. Гадаад харилцааны яамны сайд Д.Цогтбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төлөөлөл, БСШУСЯамны төлөөллүүдийн хамтаар чөлөөт бүртгэлээр бүртгэсэн хилийн чанадад суралцаж, хөдөлмөрлөж байгаад эх орондоо ирээд буй иргэд уг арга хэмжээнд оролцож тал бүрээс санал сэтгэгдлээ солилцлоо.


Хэлэлцүүлэг “Хилийн чанададад хөдөлмөр эрхэлж буй Монгол иргэд”, “Хилийн чанадад суралцаж буй Монгол иргэд” гэсэн үндсэн хоёр сэдвийн хүрээнд ярилцаж ажил хөдөлмөр эрхэлж буй иргэдийн нийгмийн хамгааллын асуудал, суралцаж буй оюутнуудын мэдлэг чадварыг эх орныхоо хөгжилд хэрхэн ашиглах вэ гэдэг асуултын хариултыг эрэлхийлсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал THINK MONGOLIA төслийг эхлүүлж байгаагаа зарлалаа. Уг төслийн хүрээнд Хилийн чанадад докторын зэрэг хамгаалсан 100 залуу судлаачдыг цуглуулж зөвлөл байгуулан ажиллах гэнэ. Уг зөвлөл нь УИХ дээр хэлэлцэгдэж байгаа хууль тогтоомжийн төсөл, төрийн зүгээс авч хэрэгжүүлж буй ажил хэрэг дээр судалгаан дээр суурилсан санал зөвлөмж боловсруулан хүргэх судалгааны баг байх юм. Өөрөөр хэлбэл парламентын 2 танхимтай засаглал шиг доод парламентын албан бусаар байгуулж буй хэлбэр юм. Гэхдээ санал дүгнэлт, зөвлөмж нь УИХ-ын дэргэдэх лобби бүлгийн гишүүдээр дамжин шийдвэр гаргах үйл явцад нөлөө үзүүлэх юм.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэхдээ: “Шинэ үеийн, шинжлэх ухаанч үзэлтэй, гадаад улсад амьдрахын зовлон, өндөр босготой сургуулийг төгсөхийн хэцүүг биеэр мэдэрчихсэн, эх орноо үргэлж сэтгэлдээ тээж, эх орон гэх үнэт зүйлийн үнэ цэнийг ойлгож ухамсарласан залуус маань эх орныхоо хөгжлийн төлөө нэгдэж байгаад маш их баярлаж байна. Төрд ийм хэлбэрийн салхи савир оруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол төрийн алба нь ч хөгждөггүй, тэмүүлэлгүй, идэвхигүй хар эргүүлэгт орчихоод байна.” гэв.

Шилдэг 100 судлаач залуусын зөвлөл цаашид эх орныхоо хөгжил цэцэглэлт, төрийн зөв бодлогод чамгүй дэмжлэг болж чадна гэдэгт хэлэлцүүлэгт оролцогчид итгэл дүүрэн байлаа.



Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
аааааа(202.126.89.5) 2018 оны 12 сарын 13

сайхан ажил ѳрнүүлж бнаа талархаж бна алдаа дутагдлаа засаад улсаа хѳгжүүлнэ гэлэгт найдаж бна ямарч зүйл сайн муу талтай, олуулаа хэлэлцэж зѳвлѳлдѳж сайхан бүтээн босголт хийнэ гэтэгт итгэж бна ажилд чинь амжилт хүсье

kub(202.126.89.13) 2018 оны 12 сарын 12

gadaadad suraad tugsukhuur yaana gej :)

kub(202.126.89.13) 2018 оны 12 сарын 12

gadaadad suraad tugsukhuur yaana gej :)

Ayush(202.126.89.222) 2018 оны 12 сарын 11

Bas l luibarchidiin munguur sursan huuhduud l baigaa

Би(103.194.176.115) 2018 оны 12 сарын 11

Эзэндээ тоо зохиож өгөх байх даа

Бямбаа(66.181.161.37) 2018 оны 12 сарын 11

Гадаад, дотооддоо бишээ хандлага, бүтээлч байдлыг нь ямар нэг шалгуураар сонгож түүвэрлэж аваад хуулийн доор амьдардагаа ойлгодогхүмүүст л ажил хариуцуулж өгдөг байх хэрэгтэй.

Setgegdel uldeeye(202.126.89.206) 2018 оны 12 сарын 11

Ner ni hurtel Angliar, ene gadaadad tugsugch nar yag Mongoloo gehuu? Gadaadad tugssun uls turchid yamar bdgiig bid zunduu l harsan daa

0  |  0
Mongol(194.230.155.160) 2018 оны 12 сарын 11

Harid amidarch zovj zuderch uzsen hun eh ornoo gesen setgel ni ih boldog yum. Doktoriin diplom avahdaa manaih shig munguur avdag gej bodoo yu.? Gadaadad amidarch uzeegui bol chi oilgohgui

0  |  0
аааааа(202.126.89.5) 2018 оны 12 сарын 13

тийм шүү гадаадад сурсан хүн нутагтаа бгаа хүнээс илүү алдааг олж харж чаддаг бх гэж боддог муу мѳнгѳний толгойгүй тѳгсѳгчид бгаа л бх бүгд биш шүү сайн ухаалаг тѳгсѳгчид их бгаа юм хийж чадна гэж бодрж бна энэ ажилд маш их талархаж бна

0  |  0
Иргэн(202.9.42.203) 2018 оны 12 сарын 11

Монголчуудаа!!! Энэ хүүхэд шиг гэнэн зангаа хэзээ орхих юм.Юм унш.Одоо зүгээр л жаахан реформ хийж хуурах нь байна шүү дээ.ккк Сонгодог парламентын засаглалаас өөр аврал байхгүй.Хэлээд байхад ойлгодоггүй,ямар хэцүү юм бэ.

zochin(139.5.218.237) 2018 оны 12 сарын 11

gadaadad doctor hamgaalsan 100 hun gej bnaa.tegeheer end dotood bolon gadaadadiin deed surguuli tugsugchid ali ali ni hamragdaj bgaa um bnaa nuhduu.

Чимэд Баасанжав(202.179.27.165) 2018 оны 12 сарын 11

Гадаадад амьдарсан хүмүүс 3цагийн хэлхээг мэдэхгүй нүүдэлчин уламжлалыг үгүйсгээд гадны бодлогоор, ухаанаар явуулах гэнэ.Иймд болохгүй. Төрт ёсны онол тустай олон жилийн туршлага .компанигүй хүмүүс байх нь чухал.ядардаа төрийн 35 эрдмийг мэдэх хэрэгтэй.

М(202.126.89.76) 2018 оны 12 сарын 11

ГАДААДАД ТӨГСӨГЧИД Ч СЭТГЭХҮЙ ХҮНТ ДЭЭ. ТЕХНОЛОГИОР МОНГОЛ УЛАМЖЛАА ДУУСГАНА.

Зочин(202.126.89.209) 2018 оны 12 сарын 10

Зөв шүү.Гадаадад төгссөн хүмүүс нийгмийн харилцаанаас хол байдаг.Тэднийг оруулдаггүй.Тэдний хүчийг дайчлах хэрэгтэй.Эд нар хаанаас юу луйвэрдах вэ?Аливаа зүйлийг муулах зорилготой хүмүүс жижиг ч гэсэн судалгаатай аливаад хандах нь зүйтэй

mm(139.5.217.31) 2018 оны 12 сарын 10

dotoodod tugssun ni yagaad b.aa ijilhen sanal bodloo soliltsood zgr b.maar yumdaa

МИ(202.21.124.134) 2018 оны 12 сарын 10

ЭХЛЭЭД 60-Н ТЭР БУМ, АСЕМ, ЭРДЭНЭТИЙН 51% 49% ЛУЙВАРУУДАА ШИЙДЭЦГЭЭЕ!!! 76 ЛУЙВАРЧИНАА ЯАЯ ГЭЖ БАЙХАД ДАХИАД 100 ОРООД ИРВЭЛ ГАЙ БОЛНО.

зөв(103.9.90.98) 2018 оны 12 сарын 10

заавал гадаад төгссөн нөхдүүд байх шаардлагагүй бүр хэрэггүй, харин дотоодын их дээд сургууль төгссөн жинхэнэ монгол сэтгэхүйтэй мундаг залуучууд байгаа тэд нарыг олж мэдэж дэмжиж хийх хэрэгтэй, тэгж гадаад мадаад гэж туйлшрах хэрэггүй

0  |  0
гансүх(178.62.45.27) 2018 оны 12 сарын 10

уулын мод урттай богинотой заавал гадаадад их дээд сургууль тѳгсѳѳд ёс суртахуунтай бишийг наад 76 чинь харуулж л бна шүү дээ

0  |  0
Hi(202.126.89.176) 2018 оны 12 сарын 10

Odool avarhandee gadaadad tegseed aimaar lag garuud ai..setgelgui liuverchguud heregguiee..

0  |  0
Lal(202.126.89.176) 2018 оны 12 сарын 10

Emnen baisan garuud bugd gadaadad tegssenl gesiishdee..hegjuulsenuubidniig.naaduulchin aguu aguu yum yarsan mos shig setgeltei jinhen lal uud daa.

0  |  0
Иргэн(37.201.193.182) 2018 оны 12 сарын 10

Улс төрд орчихвол амархаан баяжина гэсэн сэтгэхгүй зөвхөн монгол залуучуудад л байдаг. Сурсан мэдсэнээрээ салбар салбартаа ажиллаж улс орноо хөгжүүлээч.

0  |  0
Би(106.245.237.38) 2018 оны 12 сарын 10

Сэтгэл зөв үйлдэл нь зөв хуулиа дээдэлдэг хүн чухал болохоос гөдаадад их дээд сургууль төгссөнөөрөө мундаг болчихдог юм биш

0  |  0
Баасанжав(202.179.27.165) 2018 оны 12 сарын 11

Гадаадын агуу том сургууль төгсөөд манай оронд таарч нутагшгүй.Төрийн албанд хал. үзэж хашир суусан салбар салбарын мэргэжилтэнгүүд хэрэгтэй.Бид залуучуудыг 90 онд гаргаж хаширлаа одоо ямархуу болгож байна. Монголчуудаа тархиа ажиллуулаачээ.

0  |  0
sanal oruulah(64.119.18.118) 2018 оны 12 сарын 11

mongold ch bai, gadaadad ch tugssun humuusijn sainijg n ashiglah heregtei. ali alind n sain muu zuil baigaa

0  |  0
Гадаад(73.231.169.172) 2018 оны 12 сарын 11

Хуцна хүүхдүүд

0  |  0
Тэрсээ(202.21.116.2) 2018 оны 12 сарын 11

Үүнийг зохион байгуулж байгаа хүмүүс биш ээ.

0  |  0
Top