УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.12.10/ ээлжит хуралдаанаа хийж, МАН-д шаардлага хүргүүлэхээр боллоо.
Ардчилсан намын бүлэг шаардлагад "Монгол Ардын Нам 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар үнэмлэхүй олонхи болж, сонгогдсон мөчөөсөө эхлэн амлалтаасаа ухарч, улсын хөгжлийг чөдөрлөсөн, тооцоо судалгаа, бодлогогүй шийдвэрүүдийг гаргасаар ирсэн. Улмаар өөр хоорондоо эвдрэлцэж, эв нэгдэлгүй, хувийн эрх ашгийн төлөө тэмцэлдсээр Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг гүн хямралд орууллаа. Монгол төрийг явцуу эрх ашиг, авлига, шуналын хүслээ хаацайлах тэмцлийн талбар болгож, Улсын Их Хурлын үйл ажиллагааг тасалдуулж, үүнээс үүдэн, валютын ханш болон нефть шатахууны үнийн өсөлт, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, утааны асуудал зэрэг ард иргэдийн амьдрал ахуй, эрүүл мэндтэй холбоотой, тулгамдаж байгаа асуудлууд шийдлээ хүлээсээр гацаанд орсон нь иргэдийн амьдралд туйлын хүндээр туссаар байна.
Засгийн газар эдийн засгийн өсөлт 2018 оны хагас жилийн байдлаар 6.1 хувьд хүрсэн нь эрх баригчдын сайных биш. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч байгаатай шууд холбоотой болохыг дэлхийн эдийн засгийн байгууллагуудын гаргасан судалгаанууд нотолж байна. Иймээс та бүхэн хувийн өчүүхэн эрх ашгаа хойш тавьж, эрх мэдлийн төлөөх явцуу тэмцлээ нэн даруй цэглэж, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ сахин биелүүлж, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болох Улсын Их Хурлын нэр хүндийг унагах, үйл ажиллагааг нь тасалдуулах гэсэн оролдлогоо зогсоож, ард түмний өмнө хүлээсэн амлалтаа биелүүлж ажиллахыг шаардаж байна" гэжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Зав шүү. Сөрөг хүчин юм чинь ингээд л шахаад байх хэрэгтэй
Эрдэнэбат дарга хоёрынхоо толгойг залгичихаад, ”дордохын долоо” гэдэг шиг довоо тойрч ховоо ярьсан юм байлгүй дээ.
Хэрэ хэрээнийхээ харыг гайхав гээч болж байна уу даа. МАН, АН аль аль нь хар шүү дээ.
Шаардах хэрэгтэй. Та нар бүлэггүй болно гэж айхгүй байгаа чинь таалагдаж байна. Бүлэгтэй бүлэггүй АН байсаар л байх болно. МАН буюу коммунистуудын ноёрхлыг устгах үйл ажиллагааг нэн даруй хий