Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2018.12.10/ Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод хүргүүллээ.
Төрийн эрх барьж буй Монгол Ардын Намын удирдлага, гишүүдийн дотоод зөрчил, тэмцлээс улбаатай хямрал даамжирч, төрийн үйл ажиллагааг цалгардуулан доголдуулж байгаагаас шийдэл хүлээсэн олон ажил гацаанд орж, улс орон ард иргэдийн амьдралд хүндрэл учруулахуйц нөхцөл байдалд хүрч мэдэхээр болсон тул талцал, хуваагдлаа нэн даруй зогсоож, хэрүүл тэмцлээ дуусган, хуулиар хүлээсэн үүрэгт ажилдаа яаралтай орж, хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллах шаардлагатай байна.
Миний бие 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд хандан, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс гарсан зөвлөмжийг анхаарч хэрэгжүүлэх, агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан, шийдвэртэй тэмцэхийг санал болгосон боловч Улсын Их Хурал “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоол баталж, холбогдох байгууллагуудад чиглэл өгсөн тухай хариу ирүүлсэн.
Эрүүл аюулгүй орчинд амьдрах иргэний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа агаарын бохирдлын асуудлаар төрийн эрх бүхий байгууллагууд чамгүй олон шийдвэрийг гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсаар /2008-2016 оны хооронд 550 орчим тэрбум төгрөг зарцуулсан гэх тооцоо судалгаа байдаг/ ирсэн боловч бодит үр дүн, ахиц дэвшил мэдрэгддэггүй, гамшгийн нөхцөл байдал хэвээрээ, хор уршиг, хохирол нь улам нэмэгдэж, дордсоор байгаа бөгөөд үүнийг утаа, гамшгаар бизнес хийдэг хэсэг бүлэг этгээд, тэдгээрийг дэмжин өөгшүүлдэг төрийн байгууллага, албан тушаалтнуудын хариуцлагагүй үйл ажиллагаатай шууд холбон дүгнэж болохоор байна.
Иймд Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэг болон 8.2.1 дэх заалтыг үндэслэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргаж байна.
Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч хүсэлт гаргасан тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна гэж заасан тул холбогдох арга хэмжээг нэн даруй авч ажиллахыг хүсье” гэжээ.
Эх сурвалж: Монгол Улсын ЕТГ

Сэтгэгдэл ( 10 )
60 тэрбумаар сонсгол. наад утаа чинь миеэ г зайлахаар аандаа арилга.
60 ,тэрбумын ,хэргээр хяналтын ,сонсгол ,хийлгэх ,шаардлага ,хүргүүлээ,чээ. Чуулганаар ,хэлэлуүүлэх ,хэрэгтэй.
хамаг учир наад ерөнхиилөгч чинь байгаа байхгүй юу тэр төмөр замын хэргээр хэлэлцүүлэг явуулчих
Хүрэлсүх сайд болмогцоо түүхий нүүрс хотод оруулахгүй. Утааг 60 хувь бууруулна гээд хийрхээд байсан шүү дээ. Түүнээс сонсгол аваач . Өнгөрсөн хугацаанд юу хийж бүтээв гэж асуугаач . Эрх мэдэлд шунаж , суудалдаа үдэхийн төлөө улайрч энэ тэр хоёртой хэрүүл хийхээс өөр юу ч хийлгүй байсаар утаанд идэгдэж дууслаа шүү дээ.ЖДҮ -ийн талаар ч гэсэн сонсгол аваач . Ямар арга хэмжээ авч хэн гэгч шоронд орсонг асуугаач . Их хурлыг тараагаач
Yadaj sahal usee ch huchihgui jonhuu zuuraad l
Nuutsgui unenee helehed MAN-iig hurdan taraaj Toporoos hagtsaj yas amariya aa
Nuutsgui unenee helehed MAN-iig hurdan taraaj Toporoos hagtsaj yas amariya aa
ooroo l jonhuu zuursan bizdee odoo yu geh geed baigaa yum.Ter es zuigui,huulind zahiragddagui duudee l sain hel.
ooroo l jonhuu zuursan bizdee odoo yu geh geed baigaa yum.Ter es zuigui,huulind zahiragddagui duudee l sain hel.
Бас л үгүй гэнэ дээ Ерөнхийлөгч өө одоо яана даа Ард иргэдийн Дуу хоолойг ч сонсохгүй Ерөнхийлөгчийг ч тоохгүй Ерөнхий сайдыйг чя юман чинээнд үзэхгүй УИХ дарга гэж нэг том Эрх мэдэлтэн МАНАН-г үүсгэжчихээд Хэнд ч дийлдэхгүй гэсэн маягтай явж байна даа одоо тэгээд Яах уу Ерөнхийлөгч өө