БАЙНГЫН ХОРОО: Ц.Цогзолмааг огцруулах эсэхийг хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 12 сарын 11

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байна. Тухайлбал, байнгын хорооны хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг албан тушаалаас нь огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг Засгийн газрынхаа эсрэг ажилласан гэж үзэж байгаа билээ. Учир нь, тэрбээр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр танхимынхаа эсрэг кноп дарсан.

Өнгөрсөн долоо хоногт Ц.Цогзолмаа сайд ажлаа хүлээлгэж өгөх өргөдлөө Засгийн газрын тэргүүндээ хүргүүлсэн бөгөөд бүлгийн хуралдаанаар олонх нь дэмжсэн юм.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас дөнгөж сая хэлэлцэх асуудалтай холбоотойгоор байр суурийг нь сонирхлоо.

Тэрбээр "Намайг Засгийн газрынхаа эсрэг ажилласан гэж албан тушаалаас минь чөлөөлж байна. Нэгэнт Ерөнхий сайд асуудлыг оруулж ирсэн болохоор хүндэтгэнэ. Тиймдээ ч байнгын хорооны гишүүдээсээ намайг огцруулах кнопыг дараад өгөөч ээ гэж хүслээ. Учир нь, тэд намайг буруугүй, огцруулахгүй гэж үзэж байгаа юм байна" гэх тайлбарыг дөнгөж сая хэвлэлийнхэнд өглөө.

Яг одоо байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2017 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээллийг сонсож байна. Үргэлжлүүлэн БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.140.87) 2018 оны 12 сарын 11

Ми.Энхболдын ,дохиураар ,ажилладаг ,долдой ,юун,сүртэй ,юм. Зайлаад ,долоон ,уулын ,цаагуур ,ор. Чирч ,ирсэн ,долдой ,нараа ,аваад ,яваарай. Шудрага ,үнэнд ,гүйцэгдэж ,эхэллээ. Хугацаа ,хүнийг ,хэлээд өгөх ,юм,аа.

0  |  0
ТЭМЦЭГЧ(202.179.26.100) 2018 оны 12 сарын 11

ТЭНЭГ МУЛГУУ АЛ БӨГСНҮҮД ЗАЙЛЖ БАЙВАЛ БАРАВ.МЭДЛЭГ ЧАДЛААРАА САЙД БОЛДОГ БСАН ЦАГ ӨНГӨРСӨН.МӨНГӨ БӨГС АЛААРАА Л АЛБАН ТУШААЛД ХҮРДЭГ БОЛСНЫГ АРД ТҮМЭН БҮГД МЭДЭЖ БГАА.ТЭНЭГ АВГАЯ ДУУГҮЙ ЗАЙЛ.ЭНХБОЛДТОЙ ЧИНЬ ДҮҮЖЛЭХ ӨДӨР ИРНЭ БИЙ ВИЙ.МАНАН СӨНӨТҮГЭЙ.МОНГОЛ ЯЛАХ БОЛНО.

0  |  0
Top