ЗАСГИЙН ГАЗАР: Ирэх онд гадаадаас ажиллах хүч, мэргэжилтний хувь хэмжээг тогтооно

2018 оны 12 сарын 12

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2018.12.12/ Япон улсад албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордсон билээ. Хэдийгээр Ерөнхий сайд эзгүй байгаа ч Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт Төрийн ордонд эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар 14 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, ирэх онд гадаадаад ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох аж. Мөн гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн

1.             

Журам батлах тухай

Ө.ЭНХТҮВШИН

2.      

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Г.ЗАНДАНШАТАР

3.     “

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

Г.ЗАНДАНШАТАР

4.      

Журам батлах тухай

Н.ЭНХБОЛД

5.      

Гадаад харилцааны сайдын айлчлалын тухай

Д.ЦОГТБААТАР

6.      

Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболдын санаачлан боловсруулсан Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Ц.НЯМДОРЖ

7.      

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

С.ЧИНЗОРИГ

8.      

Гадаадаас 2019 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай

С.ЧИНЗОРИГ

9.      

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай

Х.БАДЕЛХАН

10.   

Журам батлах тухай

Я.СОДБААТАР

11.   

Эрчимжсэн мал аж, ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр батлах тухай

Н.ЦЭРЭНБАТ

12.   

Гэрээнд гарын үсэг зурах эрх олгох тухай*

Ц.ДАВААСҮРЭН

13.   

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал

14.          

Зам, тээврийн хөгжлийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

   
   

Я.СОДБААТАР

  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top