ХҮН дотор яригдсан 60 тэрбумын схемийг М.Энхболд нар өөрийн болгосон уу?

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12
  • МАН-ынхны оролцсон 60 тэрбумын хэргийн дуулиан УИХ-ын даргыг ажлаа хүлээлгэж өгөх үндсэн шалтгаан гэдэг нь өдөр ирэх бүр тодорхой болж байгаа бололтой. УИХ-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарын нэр холбогдсон эл хэрэг улам дуулиантай болон өргөжиж байна. "MN 25-р суваг" телевизийн "Ам нээвэл" ярилцлагад оролцсон "Алтан Дорнод Монгол" компанийн захирал  Т.Ганболд энэ талаар өчигдөр /2018.12.11/ нэлээд хэдэн ноцтой зүйл ярив.  

60 тэрбумын схемийг ХҮН дотор анх ярьж байжээ

Түүний ярьснаар 60 тэрбумын схемийг нийтэд зарласан Ц.Доржзодов Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-д Болд нэрээр зөвлөхийн ажил хийж байжээ. Мөн Ц.Доржзодов 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байхад МАН-аас нэр  дэвшигч ялах юм шиг байна, тиймээс аюулгүй байдалдаа санаа зовж, гадаадад гаргахыг гуйсан болж таарлаа. Эдийн засагч Т.Доржханд анх 60 тэрбумын схемийг ярьж байсан, харин намынх нь залуучууд эсэргүүцэж байсан гэж  Т.Ганболд ярьсан. Тэгэхээр 60 тэрбумын схемийг Ц.Доржзодовоор дамжуулж, МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нар хэрэгжүүлсэн болж таарч байх шиг. С.Ганбаатар МҮЭХ-ны дарга байхдаа ХҮН-ыг туслахынхаа нэр дээр бүртгүүлсэн байсан талаар ч тэр бас дурсана лээ.

Тэгвэл 60 тэрбумын яриаг хэн анх задалсан бэ?

Т.Ганболд хэлэхдээ "Г.Доржзодов задалсан байх магадлалтай" гэлээ. Зохиогчийн эрхийг нь булаалцалдах хэмжээнд 60 тэрбумын сэдэв хүчирхэгжсэн бололтой. Г.Доржзодов тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй нарт 60 тэрбумын схемийг задалж, нөгөөдүүл нь  хэрэгжүүлэх ажилд шуурхайлан орсон уу...? Т.Доржхандын 60 тэрбумын схемийг М.Энхболд, Ц.Сандуй нар амьдрал дээр бодитоор хэрэгжүүлсэн нь үнэн үү? Энэ асуултыг олон нийт бүхэл бүтэн хоёр жилийн турш тавьж ирлээ. Одоо хүртэл хариулт нь алга. Холбогдсон хүмүүс нь хариуцлага хүлээх байтугай хариулт ч өгөхийг хүсэхгүй байна.

Дөрвөн сая ам.долларыг ПРОКУРОР асны дүүд шилжүүлсэн үү?

Т.Ганболд тухайн үеийн Ерөнхий прокурор Д.Дорлигжавын дүүгийн дансанд их хэмжээний доллар шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд, хууль хяналтын байгууллага энэ асуудлыг шалгаж байгаа гэх ноцтой мэдээллийг дэлгэлээ. Х.Тэмүүжин Хууль зүйн сайдын суудлаасаа буухдаа өмнө нь мөн дөрвөн сая ам.долларын шилжүүлгийн баримтыг дэлгэж байсан удаатай. Т.Ганболд бизнесийнхэнд улс төрийн эрх мэдэлтнүүдийн зүгээс дарамт шахалт ирдэг гэдэгтэй санал нийлж, энэ тухай ноцтой баримт, сэдэв хөндсөн нь өнөөдөр нийгмийн анхаарлын төвд орж ирээд байна.

Тэрбээр мөн "Төрийн албан хаагч цалингаараа дунд гарын жийп машин ч худалдаж авах боломжгүй. Гэтэл тэдний машин ямар өндөр үнэтэйгээс харахад төрийн албанд авлига байгаа нь тодорхой. Тиймээс тэрбумаар үнэлэгдэх байранд амьдарч, сая сая доллар ярьж байна гэдэг өөрөө ноцтой асуудал. 60 тэрбумын схем хэрэгжиж эхэлсэн гэдэгтэй хүмүүс маргахгүй" гэдгийг ярилцлагын үеэр онцолсон юм.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
новшнууд(37.164.205.15) 2025 оны 03 сарын 13

Монголд.шударга нам нэг ч байхгүй бүгд адилхан. Эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэл.

1  |  0
зочин(103.229.122.251) 2025 оны 03 сарын 13

дорлигжав нөхөрч одоо арга буюу үнэндгүйцэгдлээдээ бүх пактууд гэрчтэй ийм юмыг бантагнуулвал ёстой _7-1 болно биздээ хууль хяналтыхан минь ард иргэдийхээ бодол санааг жаахан анзаарч байхгүй бол

1  |  0
Зочин(122.201.21.48) 2025 оны 03 сарын 13

Үнэн шүү. Нэлээд олон жилийн өмнө интернетэд Доржханд гэгч сонгуульд нэр дэвшигчдийг мөнгөөр эрэмблэх тухай сенсацтай мэдээ гарч байсныг санаж байна. ХҮН намаас нэр дэвшихийн тулд 1-рт эрэмблэгдэнэ гэвэд 5 тэрбум, 2-т гэвэл 3 тэрбум гэхчлэн Доржхандад төлөх ёстой гэж байсан.

1  |  0
АТГ ШАЛГАХГҮЙ Л ДЭЭ?(202.9.43.8) 2025 оны 03 сарын 13

АТГ ГЭЖ ДОРЛИГЖАВЫН ДОЛЛАР ДЭЭРЭМДСЭН ХЭРГИЙГ ОДОО ШАЛГАЖ ЭХЭЛМЭЭР ЮМ.

1  |  0
Top