Төрийн тогтвортой байдлын төлөө 39 ГИШҮҮН гарын үсэг зуржээ

М.Батхишиг | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

Төрийн тогтвортой байдлын төлөө 39 гишүүн гарын үсэг зуржээ. Тодруулж хэлбэл, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах шаардлагад өнөөдрийн байдлаар 39 гишүүн гарын үсэг зураад байна. Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан 60 тэрбумын хэрэг, УИХ-ын даргын хувьд Үндсэн хуулийг удаа дараа зөрчсөн асуудал, чуулганы хуралдааныг өдөржин тасалдуулаад, орой нь ганцаараа ирж, хурал хаадаг хэрээс хэтэрсэн ёс зүйгүй үйлдэл, МАНАН бүлэглэлийн захиалгаар "Эрдэнэт"-ийн 49%-ийн хулгайг хаацайлж байгаа бодлого, АТГ дээр хамгаалагдаж байгаа олон тооны авлигын хэргүүд, Үндсэн хуулийн цэц, Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий прокурор болон бусад хууль, хүчний байгууллагуудыг улстөржүүлж, өөртөө үйлчлүүлж байгаа бодит жишээ баримтуудыг үндэслэн Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж байгаа.

Эдгээр дундаас зөвхөн 60 тэрбумын хэргийг нь авч үзэхэд л огцрох үндэслэлийг хангана. Нийслэлийн прокурорын зүгээс "60 тэрбумын бичлэг бодитой болсон зүйл гэдгийг тогтоосон. Түүнд оролцогчид ч үнэн" гэдгийг анх удаа "улайлаа". Гэвч М.Энхболдын зүгээс мэлзсээр, төрийн ажлыг гацаасаар байна. УИХ-ын гишүүн З.Нарантуяа ангийн даргаа огцруулахыг дэмжинэ хэмээн өөрийн твиттер хуудаснаа мэдэгдсэн. Баттай эх сурвалжийн мэдээллээр АН-ын бүлэг удахгүй УИХ-ын даргыг огцруулах тал дээр санал нэгдсэн тухай мэдэгдэл хийх юм байна.

39 гишүүн М.Энхболдыг огцруулах бичигт гарын үсэг зурсны цаана томоохон хоёр агуулга харагдаж байгаа юм. Нэгд, энэ хүний хууль бус, ёс зүйгүй үйлдлийн улмаас парламентын гишүүдийн 52% нь спикерээ хүлээн зөвшөөрөхгүй болжээ. Бүр нарийн яривал, М.Энхболдыг хууль зөрчсөн гэдгийг УИХ-ын 39 гишүүн ил тод гэрчилж буй хэрэг. Гэвч элдэв арга саам хийж, М.Энхболд ажлаа өгөхгүй гэдийсээр байна. Үүний улмаас төрийн ажил гацаж, парламентын хэвийн үйл ажиллагаа алдагдаад долоо хонолоо. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага ганцхан хүний албан тушаалын төлөө үхэн хатан тэмцэж, хууль бус үйлдлийн золиос болон гацчихаад байна.

Хоёрт, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүдийн тэмцэл зөв байж. Тэднийг төрийн эрхийг хууль бусаар авах гэж байна хэмээн Д.Хаянхярваа, Д.Оюунхорол, Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат тэргүүтэй МАНАН бүлэглэлийг хамгаалагч улстөрчид мэдэгдсэн. Гэвч тэд зөвийн төлөө, шударгын талд зогсож байгааг өдөр хоног өнгөрөх тусам ард түмэн ойлгож, улам хүчтэй дэмжиж байна. Өчигдөр буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 11-нд МАНАН бүлэглэлийн найман улстөрчийн хийсэн хэвлэлийн хурлын дараах нийгмийн уур амьсгал үүнийг гэрчиллээ.

Одоо бидний өмнө гурван зам байна. Эхнийх нь мэдээж М.Энхболд огцорч, Монголын төр цэвэрших ёстой. Эсвэл тэр өөрийн хүсэлтээр огцрохгүй бол УИХ тарна. Хамгийн адгийн зам нь М.Энхболд ч огцрохгүй, УИХ ч тарахгүй. Тэр суудалдаа үлдэнэ гэсэн үг.

Гэхдээ монголчууд бид сүүлийн замаар явахын тулд хэмжээлшгүй их төлбөр төлөх шаардлага гарна. МАНАН-д гинжлүүлсэн төр, Ц.Элбэгдорж болон М.Энхболд нарт дөрлүүлсэн хүчний байгууллагын бүтцээ хадгалан үлдээд, Монголын ард түмнийг 27 жилийн турш тонон дээрэмдсэн 30 гэр бүлийг үргэлжлүүлэн тэжээх болно. М.Энхболдыг авч үлдсэний төлөөс ийм байх болно.

Ө.Мэргэндүү


Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tuya(139.5.216.177) 2018 оны 12 сарын 13

E darga erunkhiilegchiin songuulid yalagdaad butsaad ikh khurliin dargaar ochikh n zuv baisan yumuu?!lam oldokhgui bol butsaad zalna gedeg bkhaa!

ГУРГЭР ЭРЭЭН НYДЭН(64.119.20.109) 2018 оны 12 сарын 13

YHЭНЭЭР ЯВБАЛ YXЭРХ ТЭРГЭЭР ТУУЛАЙГ ГYЙЦНЭ гэдэг билээ. Одоо YНЭНД ГYЙЦЭГДЛЭЭ! ЯАНА ГЭНЭЭ? БУУЖ егехгуй ГYРИЙНЭ ГЭНЭ YY? Kkkkk...

Сүлд(59.153.113.222) 2018 оны 12 сарын 13

Хэхэ удахгүй үнэнд гүйцэгдэнэ

Цаг хожиж байна(103.229.121.148) 2018 оны 12 сарын 13

Цаг хожиж энэ хооронд хөрөнгө мөнгөө нууж, зохицуулж, хамсаатнууд, авгай хүүхдүүд нь зугатаж байгаа юм биш үү. Сая нэг хэсэг доллар хаданд гарсан нь зугатаж байгаа хулгайч нар хармааны мөнгөө доллар болгож авсанаас болсон ч юм бил үү.

Ard tumenees(206.173.106.22) 2018 оны 12 сарын 13

Shudarga 40- n gushuunee avch uldeed bussd bulegleliig dargatai ni khamt taraakhig ard tumen shaardaj baina

Зочин(64.119.17.163) 2018 оны 12 сарын 13

Enhbold gedeg yum ni zailj ch boldoggui hachin yum aa. Gehdee ene chini Hureluhiin l ajil sh dee. MAN-n darga biz dee, Hurelssuh chini. Dollaryn hansh taliidagch bas l 100% Hurelsuhiin ajil sh dee. Yu hiihee medehgui uls ornyg suirliin irmegt avaachchihaad Enhboldoos bolloo geed suugaad baij bolohgui baih aa, Hurelsuh ee!!! Namyn darga ni yum bol Enhboldynhoo uchryg ch gesen olooch ee. Ajlaa hiihgui, ard tumniig namynhaa neg hund surtaltny esreg turhiraad l suugaad baih yum.

0  |  0
hm(5.47.244.37) 2018 оны 12 сарын 13

export hj bj l dollariin hansh unana tuunees yu ch hiihgui zalhuuraal bval dollar ossoor l bna

0  |  0
Ard tumenees(206.173.106.22) 2018 оны 12 сарын 13

Ulsin ikh khuralin shudarga 40 ni uldeed busdig bugdiig taraa! Ard tumen demjij baina. Uter turgen bulegleliig dargatai ni khamt ogtsruul

0  |  0
Irgen(202.9.42.251) 2018 оны 12 сарын 13

Yor ni MAN ch bai AN ch bai MAXN ch bai yor ni uls turd hutgaldsan namuud bugd l adilhan sh dee.byaluu huvaaltsah gej uhen hatan guilddeg. Ard irged maani shine songolt hiij uursdiin tuluu neg ch boltugai zuv zuil hiigeesei gej husej b.na. Songuulia uguhduu uuriinhuu tuluu zuv songolt hiij songoh heregteig uhaaraisai. Chamd baih tsor gants erh gedgiig medeesei

Монгол(202.126.88.51) 2018 оны 12 сарын 12

Удах тусам буулт хүндэрнэ гэдгийг ойлгодгүй мал вэ.

миеэ ээбээ (103.57.94.18) 2018 оны 12 сарын 12

Андууд ын байгуулсан хонгил нурж эхэлллээ дээ. амжилт

тро(202.21.106.134) 2018 оны 12 сарын 12

огцрохгүй бол гудамжинд гарч жагсах болно

иргэн(150.129.142.162) 2018 оны 12 сарын 12

Гөлийсөн нэг нөхөрөөс болж арайл дэндэж байна Энхболд яалт ч үгүй огцор өөр яриа байхгүй

hh(197.231.221.211) 2018 оны 12 сарын 12

byambatsogt mungu ugch uuriin bulhaig haaj uuriiguu piar-ddag gedeg unen shuu

иргэн(202.9.42.37) 2018 оны 12 сарын 12

Зөвхөн агаарын бохирдлоо хардаа сүүлийн 20 жил ийм байлаа. Хичнээн зуун тэрбум төгрөг зарцуулсан гэх эдгээр мөнгөөр бараг бүх айлыг ямар нэгэн орон сууцтай болгох мөнгийг үржээ. Дахиад л энэ үргэлжлэх үү. Эрх баригч нар сэтгэлээсээ хандсан бол бусад улс шиг али хэдийн нь энэ асуудлыг цэгцлэх байлаа. Бусад улс манайх шиг ийм үеийг дайрч гарсан богино хугацаанд бохирдлоос ангижирсан. Үүнд Англи, Япон, Америк зэрэг улсыг нэрлэж болно. Худлаа гэвэл эдгээр улсын түүхээс хайж үзэх.

M.Enhbold oo chi zai(148.60.92.227) 2018 оны 12 сарын 12

MANAN-zailbal ch Enbold gedeg Manangiin dalabchiig tasar tataj Mongoloon cheberleh heregtei!tor ni tor sig ard ni ard sig ylas ni ylas sig baih ni chyhal baih!!!!yynii tyld manan zail!!!uiliinyriin hylgaich be?ene muu Enhbold gegch etgeed,Elbegdorjiin gargasan byzar yos bysiin syydyygaar hichneen hyniig zoboob doo!!!odoo ene byzar nobs zailbal taarna!

M.Enhbold oo chi zai(148.60.92.227) 2018 оны 12 сарын 12

MANAN-zailbal ch Enbold gedeg Manangiin dalabchiig tasar tataj Mongoloon cheberleh heregtei!tor ni tor sig ard ni ard sig ylas ni ylas sig baih ni chyhal baih!!!!yynii tyld manan zail!!!uiliinyriin hylgaich be?ene muu Enhbold gegch etgeed,Elbegdorjiin gargasan byzar yos bysiin syydyygaar hichneen hyniig zoboob doo!!!odoo ene byzar nobs zailbal taarna!

Доржзодов(103.229.122.181) 2018 оны 12 сарын 12

Энхболд огцорвол дараа нь Хүрэлсүхээр оролдоноо . Тэгээд МАНыг газрын хөрснөөс арчих энэ бол АНынханы иаанв хүсэл дээр Оюунэрдэний ганц хүсэл

Zaluu Mongol(103.229.123.87) 2018 оны 12 сарын 12

Enkhboldoo pisdaka zailaad ogooch chamaas bolj dollor taliichlaa.chi bvh Mongolchuud zailahiichin hvleej honogoo toolsiishde

зоч 13(64.119.27.167) 2018 оны 12 сарын 12

Эд чинь төрийг тогтвортой байлгана гэсээр байгаад сонгогдоо биз дээ. Ард түмэн гэхээсээ илүү ард түмний өмнөөс байх хэрэгтэй байна? Тийм биздээ?

Top