Х.Нямбаатар: Гишүүдийн олонхи хүлээн зөвшөөрөхгүй байхаас өөр ямар шалтгаан хэрэгтэй юм бэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 14

 УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай улс төрийн болон цаг үеийн асуудлаар ярилцлаа. Түүний хувьд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Зөрчлийн тухай хуулийг санаачлан батлуулсан гишүүн. Зөрчлийн тухай хуулийн хүрээнд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд мэдээлэх, хардах эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа талаар хамгийн их шүүмжлэл дагуулдаг. Тэгвэл энэ хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа тэрбээр Хууль зүйн сайд Ц.Нямдоржид хүргүүлсэн талаараа ярилцлагын үеэр онцлов.

-УИХ-ын даргыг огцруулах асуудлыг та дэмжиж байгаа. Тиймээс огцруулах үндэслэлийн талаар таниас дэлгэрэнгүй тайлбар авах хүсэлтэй байна? Яг ямар үндэслэл байгаа юм бэ?

Үргэлжлэл: Сүүлийн жилүүдэд эрх барьж байгаа намын нөхдөөс нэлээд нь спикерийн суудалд суух сонирхолтой болсон. Яагаад гэвэл спикер бие даасан тусдаа институцийн эрх мэдлээрээ дамжуулан гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудыг бүрэн хяналтдаа байлгаж, тэдгээр байгууллагуудын удирдлагуудыг томилох, огцруулах асуудлыг бие дааж шийддэг, УИХ-ын хяналт шалгалтын чиг үүргийг өөрөө дангаараа хэрэгжүүлдэг болсон учраас тэр. УИХ-ын дарга ямар байгууллагыг, ямар ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй байлгахыг өөрийн захирамжаар шийдэж байна. Их хурлын гишүүдийн эрх үүрэг гэсэн зүйл тэнд огт байхгүй. Парламентат ёс өндөр хөгжсөн орнуудад парламентын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг нь мөрдөн шалгах хороо буюу бие даасан бүтцийн байгууллагуудаараа дамждаг. 

/Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!/

Үргэлжлэл: Саяхан Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн захирал ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаа өглөө. Гэтэл тэр дарга өөрийнхөө ажлыг сайн хийж байсан уу гэвэл сайн хийж байсан. Хүлээн авахын сувилагч төрөх гэж байгаа эмэгтэйг буцааснаас болж тэр эмэгтэй машинд төрсөн байдаг. Үүнээс болж дарга ажлаа өгч байна. Харин манай УИХ-ын дарга өөртэй нь ажиллах боломжгүй, та ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өгөөч, танаас болж Монголын төрийн ажил зогсох ёсгүй шүү дээ гээд байхад л урдаас тайлбар тавиад суугаад байх юм.  Бид өөрсдийн итгэл үнэмшлээрээ М.Энхболд гэдэг хүн УИХ-ыг даргалж байгаа тохиолдолд их хурлын шийдвэр гаргалтад оролцохгүй гэдгээ мэдэгдчихээд байгаа. Тэрнээс бид нар ажил хаях дуртайдаа, төрийн ажлыг гацаах гэсэндээ ийм үйлдэл гаргаагүй гэдгийг эрхэм олон уншигчдад хэлэх ёстой байх. Өнөөдөр улсын хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай олон чухал асуудал байгааг бид ойлгож байгаа ч ийм даргаар удирдуулбал энэ байтугай хохирлыг Монголын төр, Монголын ард түмэн амсана. Тийм учраас л тэмцэж, байр сууриа хамгаалж байгаа хэрэг.

-Та хаана амьдардаг вэ? Агаарын бохирдол дээд цэгтээ хүрч байгаа энэ үед гэр бүлээ хэрхэн утаанаас хамгаалж байна? Энэ асуултыг бид Их хурлын гишүүн бүрт тавьж байгаа юм л даа.

Үргэлжлэл: Бид шилжилтийн ороо бусгаа цаг үед орон нутагт байсан ажлын байрыг бүгдийг үгүй хийснээс, олон удаагийн зуд,ган гачигаас болоод малчид малгүй болж амьдрахын эрхээр ажил хайж нийслэл хотод ирсэн нь үнэн. Биднийг бага байхад Улаанбаатар хот 500 мянган хүн амтай байсан. Үндсэн хуулийн цэц, дээд шүүхийн 1999 онд гаргасан шийдвэрээр хүн болгон оршин суух газраа нээлттэй сонгох эрхийг нь олгосны дараа  нийслэлийн хүн ам бараг хоёр дахин нэмэгдсэн байдаг. Өнөөдрийн нийслэл хотын иргэдийн тоо 1,5 сая дөхөж, өдөр бүр замын хөдөлгөөнд 300 мянган тээврийн хэрэгсэл оролцож байгаа нь нийлээд Улаанбаатарын утаа, агаар, хөрсний бохирдлыг бий болгож байна./Үргэлжлэлийг видеоноос хүлээн авч үзнэ үү/

Үргэлжлэл: -Өнөөдөр хүн бүр ажил хийж, тогтмол цалинтай байх ёстой. Төр нь иргэддээ тохирсон орон сууцыг хямд өртгөөр барьж, бага хүүтэй зээлээр моргэйжийн зээл олгох юм бол орон сууцанд амьдрах дургүй хэн байх юм бэ? Төрөөс ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой ажлуудыг тасралтгүй хийсээр байна. Та нар дүүргүүдийн Хөдөлмөрийн бирж дээгүүр яваад үз. Нэг дүүрэгт 1000 орчим ажлын байр зарлагдчихаад эзнээ хүлээж байна. Гэтэл ажил хийх хүсэлтэй хүн байхгүй байгааг тэнд хүлээгдэж байгаа ажлын байрны жагсаалтаас харж болно. Цалин бол үнэхээр амьдралд хүрэлцэхгүй байгааг мэдэж байна. Гэхдээ л ажил хөдөлмөр хийж, улсдаа татвар төлөх нь иргэн хүний үүрэг. Эргүүлээд бага цалинтай иргэдээ нөхцөл бололцоонд нь тааруулан орон сууцаар хангах нь төрийн үүрэг. Төрийн дараагийн үүрэг бол утаа бий болгоод байгаа газруудаа бүсчилж, тохирсон арга хэмжээг цаг алдалгүй авах үүрэг. Дэлхийн бусад хотууд ч гэсэн бидний туулж байгаа зовлонг дайраад гарсан байдаг. Тэдний туршлагаас ч гэсэн судалж, хэрэгтэйг нь хөрсөн дээр буулгая л даа. Хүн болгон өөр өөрсдийнхөө нөхцөлд тааруулж утаа бууруулах арга хэмжээ авах нь зүйтэй. Жишээ нь, гэрээ байшингаа дулаан алдагдалгүй болгох нь иргэн хүний үүрэг.  

-Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд цагдаад байнга дуудагддаг боллоо. Сэтгүүлчид ажлаа хийж чадахгүй байна уу? Эсвэл сэтгүүлчдэд халтай хууль хэрэгжээд эхэлчихэв үү?

Үргэлжлэл: -Цагдаагийн байгууллагын ажилтан зөрчлийн хэрэг нээж, шалгаад шүүх рүү шилжүүлдэг болсон. Хуучин эрүүгийн хэрэг байхад өөр сонголт байхгүйгээр заавал ял авдаг байсан юм. Тухайн хүний нэр хүндийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан гүтгэж доромжилсон бол хоёроос дээш жилийн ял авдаг зохицуулалттай байсан. Энэ хуулиаар аливаа хүнд төрөхөөс заяагдмал байсан нэр төрийг хуулийн хамгаалалтад оруулсан нь сэтгүүлчдийн хардах эрхтэй зөрчилдөж байгаа талтай. Тийм болохоор л сэтгүүлчид цагдаагийн байгууллагад очоод байгаа юм.

Бид хууль зүйн яаманд үнэхээр сэтгүүлчид ийм санал гаргаж байгаа бол Зөрчлийн хуулиас энэ заалтыг хасъя гэдэг санал хүргүүлсэн.

Эрүүгийн эрх зүйд эрүүгийн хэрэг мөн болох биш болох гэсэн хоёр ойлголт байдаг. Энэ нь гэмт хэрэг биш зүйл эрүүгийн хуулийн тусгай ангид бичигдээд, ялтай болоод ирэхээр гэмт хэрэг болж байгаа. Нөгөөх нь гэмт хэрэг байж байгаад зөрчлийн хууль руу ороод ирэхээр гэмт хэрэг биш болж байгаа юм. Энэ процесс сая гүтгэх доромжлох дээр явагдсан, цаашлаад хоёр тусдаа хэрэг байсныг нэгтгэчихсэн.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард миний санаачлагаар Хууль сахиулахын их сургууль дээр 450 гаруй хуульчдын бүрэлдэхүүн Эрүү болон зөрчлийн хуулиар хэлэлцүүлэг хийсэн юм. Зөвлөгөөнөөс олон зөвлөмж гарган, Хууль зүйн сайдад хүргүүлсэн.  Үүний дагуу салбарын сайд Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах төслөө бэлтгэж байна. Үүнийг нэн яаралтай оруулж ирэх ёстой. Гүтгэх доромжлох, нэр төр сэргээх харилцаа манай улсад бүрэн төлөвшөөгүй байна. Иргэний хуульд нэр төр, алдар хүндийг сэргээх, эдийн бус харилцаа гэсэн тусдаа бүлэг зохицуулалт байдаг.

Өнөөдөр хүний нэр төр алдар хүндийг үнэлэх үнэлэмж, итгэлцүүрийг манай хууль зүйн практикт бий болгоогүй байгаа. Би андуураагүй бол 10 гаруй жилийн өмнө одоогийн Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг гүтгэсэн нийтлэл гарч байсан. Тухайн үед МАН 100 гаруй мянган гишүүдтэй гээд гишүүн болгоныхоо тоогоор сэтгүүлчээс 1000 төгрөг нэхэмжилж, итгэлцүүр анх удаа тогтоож үзэж байлаа. Ер нь бол бусад улс оронд, ялангуяа өндөр хөгжилтэй оронд улстөрчдийг та угаасаа бусдын анхаарлын төвд байх амьдралыг л сонгосон учраас хэр баргийн асуудалд гомдол гаргаж, сэтгүүлчдийн хардах эрхийг битгий хязгаарла гэсэн онолын ойлголт байдаг. Мөн нэр төр алдар хүндтэй хүмүүсийг заяамал, олдмол гэсэн хоёр төрөлд хувааж үздэг. Жишээ нь, алдартай жүжигчин, дуучны гэр бүл, үр хүүхэд, түүний эргэн тойрныхныг заяагдмал алдар хүндтэй гэх бол олдмол гэдэг нь тухайн хүн өөрөө хөдөлмөрлөж, нэр алдарт хүрснийг хэлдэг. Тэр улсад яагаад нэр төрд халдсан гэж хэрэг гардаггүй вэ гэвэл сэтгүүлч, нэр алдартай хүмүүс нь бүгд ёс зүйн кодтой, тэрийгээ дагаж мөрддөгт л байгаа юм. Манайд бол сэтгүүлзүйн хувьд ч тэр, улс төрийн соёлын хувьд ч тэр хөгжлийнхөө хамгийн анхны шатанд явж байгаа учраас ингэж мөргөлдөөд байгаа юм аа. Дахиад хэлье, би Зөрчлийн хуулийг боловсронгуй болгох ёстой гэж хамгийн их санаа сэтгэл зовниж байдаг хүн. Нэг жилд 1,2 сая гаруй хүн Зөрчлийн хуулиар шийтгүүлж байна. Үүний 85 хувийг замын хөдөлгөөний зөрчил эзэлж байгаа. Үлдсэн нь бусад ахуйн хүрээн дэх зөрчил байна. Уг нь Зөрчлийн тухай хуулийг илүү ойлгож хэвшээд ирэх юм бол  манай нийгэмд илүү их соёл тогтно. Гэрийнхээ цонхоор хогоо хаях, гэрлэн дохионы улаан гэрлээр бүгдээрээ дайрах,  цахилгаан шатандаа хогоо хаях зэрэг бүдүүлэг арга барилыг энэ хууль л зохицуулна, хүмүүжүүлнэ. Эдгээрийг зохицуулсан зохицуулалт бол Зөрчлийн тухай хууль. Гэхдээ бүгдээрээ хэлэлцээд өөрчлөлт, шинэчлэлт оруулахад болохгүй зүйл байхгүй.

Б.ЗАЯА

ЗУРАГЛААЧ Д.ДАЯНДАЛАЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 38 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Богд хаан(108.68.95.109) 2018 оны 12 сарын 15

Нямваатар үндсэн хуулиа 10дахин уншдаа өрөвдмөөр амьтан минь!!!!!!!

0  |  0

elbegee(85.170.131.47) 2018 оны 12 сарын 15

ene hun zarimdaa denduu dunkuu boldog

0  |  0
Иргэн(77.136.86.198) 2018 оны 12 сарын 15

МАН хагаралдах нь харин ч ард түмний ашигтай нүдийг нь нээлээ.МАНАН гийнхан нүднээс далд яаж хувилдаж иддэгийг харж бна.МИЭг огцруулах ч багадна.Энэ хүн манагийн гол найруулагч шүүх цагдаа Атг бүгдийг хөдөлгөж бгаа үёд шудрага ёс хэзээ ч хэрэгжихгүй.Өөрсдөд нь ашиггүй болж хууль зөрчинө.Ашигтай бол хууль ярина.

0  |  0
зочин(66.181.191.93) 2018 оны 12 сарын 15

Чи ч ёстой яахаа алдсан лалар юм даа нэг их эрийн сайндаа энэ их хуралд ороод ирсэн юм шиг аашлах юм.Чиний дөвчигнөх хоног нэг их удаан явахгүй биз.Чамаар энэ намч дутахгүй ЗА

0  |  0
nyalhasiin avir(115.171.244.61) 2018 оны 12 сарын 15

Buruu erhelsen adaar huuhduu dee. hervee ta nariin heleed baigaa shudraga busiin hongil gej baigaa bol Oyun-Erdene

MAN-iin adair huuhed(115.171.244.61) 2018 оны 12 сарын 15

Za oilgoloo. Nyambaatar aa. Mongolchuud bid toriin tolgoid gargasan erhemee heseg buleg etgeediin erh ashgiig hondoh l yum bol ted tsulaad hudal gutegleg zohioj niigmiin har masst odor shongui taraaj daraa ni olon tumen durguitsej baina geed ogtsruulah,bur suudlaas ni chirch gargah yum yarrij tamiin togoondoo butslaad baih l yum baina gej oilgoloo. Chi bol uls tord balchih huuhed, MAN-iin hair halamjind byaluursan erh jaal adairlj yavna. Nyambaatar aa.Bur Todruulbal Hurelsuh ,Oyun-Erdene ta 3 bol Enhboldiin iveel dor buruu erhelsen gojuud jaaluud .Buruu erhelsen huuhed buhiin huznees hatuu

СХДүүрэг(103.229.123.228) 2018 оны 12 сарын 15

МОНГОЛЫН ХУУЛЬ ГЭЖ НЭГ ЮМ БАЙДАГ ЮМ МАЛ АА !

0  |  0
Grl(139.5.219.192) 2018 оны 12 сарын 14

Haanaas garsan nus ve Himka ahiinha neriig ceverleh gej Zurchliin huuli gargasan um bna lda .Hudla hucaj suuhaar JDUchidda zoriulj huulia heregjuul .

0  |  0
Иргэн(103.26.193.234) 2018 оны 12 сарын 14

Булганы БУЛАЙ САХАЛ ОДОО ЮУ ВЭ... ТӨРМЙН ЯАМ УДИРДАЖ ЧАДАХГҮЙ ХҮН АМИНЫ ХЭРЭГ ГАРГАЧИХААД ОДОО НЭГ ИХ ШУДАРГА ХҮН БОЛЧИХОЖ ГЭНЭ ДЭЭ...

0  |  0
ЖДҮ-чин(66.181.187.45) 2018 оны 12 сарын 14

ЖДҮ нь ирчихээд орох байх газраа олж ядаж байгаа амьтан

0  |  0
Anduuraad baina uu(115.171.244.61) 2018 оны 12 сарын 14

Huu mini chi uls tor yarih arai l boloogui baina. Orhon deed surguuli odoohondoo uls toriin megejilten beldeh hemjeend tolovshij togoldorjoogui surguuli .Tuuniig togsson hun bol hagas bolovsrol todii.Tiim hagas bolovsroltoi hun uls tord orj bolohgui ee .Ta oortoo es zuin kod bii gej gej bodoj baigaa yu? Bid harahdaa hulgai hudliin gaigui sain kodtoi yum bish gej harj baina. Uls tor niigmiin asuudlaar chi onol yarih ni medleggui gedgee l haruulah yavdal. End tendehiin ereever huraavar medee olj unhsichihad tuuniigee medleg gevel holoo anduurch baigaa hereg.Nogoo talaas ni harval munhagaa haruul

Баатар(202.9.43.101) 2018 оны 12 сарын 14

Ийм ЖДҮЧин хулгайч шудрага ёс гэж хуцаад зогсож байгаа нь шудрага ёс юм уу зээл нэрээр авилга маягийн хулгайлж авсан мѳнгѳѳ тѳлчихдѳг байж гэж бодход гэр бүл найз нѳхѳдтѳйгѳѳ нийлж ЖДҮ эрхэлж аж амьдарлаа ѳѳд татая хүүхдүүдээ хоолтой байлгая ѳѳрѳѳ болон найз нѳхѳд бусад хүмүүсийг ажил орлоготой болгоё гэж бодож зүтгэж явсан тэр хүмүүсийн боломж горьдлого цаг хугацаа олох орлого сэтгэл санааны болон эд материалын хохиролыг иймэрхүү тэнэг шунал нь дэндсэн хулгайчуудаар тѳлүүлэх хэрэгтэй дахиж улс тѳрийн болон тѳрийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар нь хасдаг болмоор байна.

0  |  0
Иргэд итгэж байна(64.119.16.77) 2018 оны 12 сарын 14

Шүүх прокурор цагдаа хуулийг АТГтай нь хувьчлаад авчихсан бүлэглэлтэй тэмцэх нь 90 ээд оны тэмцлээс ч илүү хүнд бэрх шүү дээ . Бэрхиыг давж байж шударга ёс ирнэ дээ

0  |  0
зочин(122.201.22.147) 2018 оны 12 сарын 14

Ѳмхий луйварчин М.Энхболд яаралтай зайлах ёстой.

0  |  0
зочин(64.119.24.53) 2018 оны 12 сарын 14

Нямбаатар та хуулиа мэдэх үү Их хурлын даргыг ямар үед суудлаас нь буулгахыг хуульчдаас асуу та нарыг ард түмэн дэмжээгүй байхаа та нарын явуулж буй үйл ажиллагаа чинь харин ард түмэнд муухай харагдаж байна даа

0  |  0
зочин (66.181.160.6) 2018 оны 12 сарын 14

энэ төлөг сайхан шаах юмаа, хаана байна тэр ажлын байр чинь, очхоор ийм тийм гээд авдаггүй л биз дээ, нэг л их ажил хийчихсэн амьтан, бас дарга болчих санаархалтай

0  |  0
Тэнэг мал(66.181.184.176) 2018 оны 12 сарын 14

Хуулиа мэдэхгүй иймэрхүү хулгайч нарыг дахин сонгож болохгүй.

0  |  0
zochin(64.119.17.187) 2018 оны 12 сарын 14

ERDEMTED BOL ORCHIN UEJUULEGCH GEECH

0  |  0
Mongol(103.212.117.229) 2018 оны 12 сарын 14

Zurchlin huulig uguisgegui shu. Gehde heterhi zahiradsan huch hereglesen helbertei bolson. Tom hulgai luivrin asuudludin diilenh n dundas deesh alban tushaltnudad gardag. Getel tedend zurchlin huulin nululul baihgui.

0  |  0
Зочин(119.40.98.162) 2018 оны 12 сарын 14

Та нар бурхан юмуу. Хуулиа сайн уншаач малаа. Худлаа шударга царайлсан.

0  |  0
иргэн(202.126.89.140) 2018 оны 12 сарын 14

Нямбаатар шиг шударга зан гаргах гишүүд хэд билээ энэ нийгэмд бодоод үздээ.

0  |  0
ЖИДҮҮДМЭР(64.119.24.108) 2018 оны 12 сарын 14

Жидүүдсэн Нямбаатар үнэн шударга ёс ярих ёс зүй байхгүй !!!!

0  |  0
Зочин(103.9.90.131) 2018 оны 12 сарын 14

Нямбаатар аа чи өөрөө хэн билээ. Жинхэнэ ХОРЧИН гэдгийг чинь Монгол мэддэг болж байгаа шүү. 2020 онд дашийшог болсон үедээ хэн гэдгээ мэдрэх цаг ирнэ вий

0  |  0
иргэн(202.126.89.36) 2018 оны 12 сарын 14

Энэ залууг бол дэмжихгүйн.Чадвар нь танигдсан.Албан тушаал.нэр төрд их дуртай.Оюунэрдэнэ.Аюурсайхан бас Батзандан албан тушаалын төлөө үхэн хатан тэмцэх улс.Өөрөөр хэлбэл хувиа бодогчид

0  |  0
Цог(202.9.42.190) 2018 оны 12 сарын 14

Олигтой ч сургууль төгсөөгүй энэ нямбаатар одоо юу вэ баянхошуунд баастай хулгалдаад байж байсан тас орк нөхөр ждүгийн хулгайгаа цайруулах санаатай хуцаж байх шив. Манай баянхошууныхан ждүгийн хулгайчийг хэзээч өршөөхгүй ядарсан бидний боломжийг хулгайлсан чи дахин төрийн ордонд заларна гэж горьдож байна уу

0  |  0
zochin(202.179.26.185) 2018 оны 12 сарын 14

ene hezee l ulsiin ajliig gedeg baisan yum be alban tushaal,erh medliig erelhiilegchdiin l neg shuu dee

0  |  0
Зочин (66.181.177.215) 2018 оны 12 сарын 14

Залуу уеэ хулээн зевшеервел дээр дээ

0  |  0
Top