Хүрд ЭРГҮҮЛЭХ боломж АРДЧИЛСАН НАМД ирлээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2018 оны 12 сарын 14

Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өмчлөх, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн төлөө хахир өвөл Сүхийн талбай дээр “мэндэлсэн” Ардчилсан нам өдгөө хамгийн том шийдвэртэйгээ нүүр тулаад байна. Нэгэн цагт бүхэл бүтэн нийгмийн тогтолцоог сөрөн зогсч асан Ардчилсан нам одоо МАНАН-гийн эсрэг үү, эерэг үү гэдгээ ард түмэнд харуулах үлдлээ. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэх кноп дарсан гурван гишүүнтэйгээ хариуцлага тооцож, нийгмийг багагүй бухимдуулав. Энэ намыг Сүхийн талбайд мэндлэх цагаас нь эхлэн хамт байсан Л.Болд гишүүн намаасаа гарснаар Ардчилсан нам бүлэггүй болоход хүрлээ.

АН 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр есүүлээ парламентад сонгогдож, сөрөг хүчин болсон. Сөрөг хүчний үүрэг юу байдаг вэ? Эрх баригчдын бодлогын алдаа, хуулийн завхрал гарвал засч, буруу бүхэнтэй тэмцэхэд оршдог. Гэхдээ сүүлийн жилүүдэд сөрөг хүчин биш сөрөх хүчин байсаар уджээ. Эрх баригч намд томоохон сорилт болсон энэ парламент сөрөг хүчинд ч маш том сорилт тулгалаа. Энэ нь МАНАН арилгахад сөрөг хүчний оролцоо байх уу гэдэг асуудал.

Үзэл бодол, эрх ашгаасаа зөрсөн хэнийг ч шударга бусын хонгил руугаа түлхэж, хийгээгүй хэргийнх нь төлөө аавын хаалга татуулдаг тогтолцоо үүссэн гэдгийг өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд ил гарч ярьдаг боллоо. Бүр томоохон бизнесмен хүртэл ажлаа бүтээхийн тулд бүлэглэлд мөнгө төлдөг байснаа ч нуусангүй. Товчхондоо олон ургальч үзэлтэй гэж бодож, төрийн жинхэнэ эзэн нь ард түмэн гэж сэтгэж байх хооронд бүлэглэлүүд төрийн дээр зайдалжээ.

Ардчилсан нам өмнө нь эрх баригч хүчин байсан. Гэхдээ энэ цагийн үнэт зүйлийг авчирсан Ардчилсан нам МАНАН-г сарниулах томоохон хүчин болсон нь тодорхой боллоо. Өмнө нь ийм олноороо хэрэгт холбогдож байгаагүй ЖДҮ-чин гишүүд одоо ч гүрийсэн хэвээр байна. Эрх баригч намын гишүүд би, чи, танай, манай гэж толхилцох нь ил цагаандаа гарав. Өмнөх Засгийн газарт багтаж байсан гишүүд нь одоо байгаа засгаа тонгорох гэж мэдэгдэл хийн, улс төрийн албан тушаалаасаа халагдсан УИХ-ын гишүүн үүнийг нь толгойлдог сонин жишиг гол болов. Концесс нь илүү, 60 тэрбум нь илүү, ЖДҮ-г яагаад зээлж болохгүй гэж шилээ маажиж, ширэн нүүрлэж байх хооронд эрх баригчдын рейтинг унасаар 10 хүрэхтэй үгүйтэй хувьд хүрлээ. Ардын намынхан олонх болсноос хойш рейтингээрээ сөрөг хүчнийхнийг гүйцсэнгүй. Эрх мэдлийн төлөө улайран шунасан улстөрчдийн толхилцоон нь “Баяраа өөрөө л ширээн дээрээс унасан юм билээ шт” гэдгийг батлах шиг.

“Баяраа өөрөө ширээн дээрээс унасан” гэдгийг батлах үүрэг одоо Ардчилсан намд иржээ. МАНАН гэдэг чөтгөрийн тойргийг таслах, ирэх сонгуульд амжилттай оролцох, Ардчилсан намын есөн гишүүнийг сонгосон иргэдийн эрх ашгийг хамгаалах, эрх ашгийн эрэмбийг зөв тогтоох эрх нь Ардчилсан намд байна. Магад чингэж гэмээнэ дотроо толхилцоонтой сөрөг хүчнийг нэгтгэх боломжийг атгаж байж ч мэднэ.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 58 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганбаа(202.9.45.78) 2018 оны 12 сарын 20

Хэ хэ хөгжилтэй гурилнууд шүү. МАН-ы жишгээр баасаа цэвэрлэхээ бод. Дахин сонгуул болвол яаж ч пиардлаа шинэчилж бааснаасаа алсан Топорын нам ялах нь ойлгомжтой

0  |  0
Д Хархүү(202.9.44.161) 2018 оны 12 сарын 19

Ардчилсан намын одоогийн үзэл баримтлал, иргэний нийгмийн чигт төждий л тохирохгүй байгаа. Үзэл баримтлалаа өөрчлөн сайжруулж бодлогоо нэгтгэн зангидаж, дотоод ардчилал, хариуцлагаа сайжруулж оюунд түшиглэн ажиллах шаардлага тулгарч байна.

0  |  0
зочин(202.9.42.171) 2018 оны 12 сарын 17

эрдэнэ дарга байсан цагт АН шударга ёсны төлөө тэмцэж чадахгүй. АН ч гэсэн луйварчдаасаа салж байж цаашаа явна

0  |  0
Иргэн(103.229.121.173) 2018 оны 12 сарын 16

АН бүтэхгүй ээ. Дахиж хэзээ тэдэнд засгийн эрхийг өгч болохгүй. Ардчиллыг өмчилсөн хэдэн зөнөг өвгөн, чавганцуудаасаа салахаа л бод. Залууст огт боломж олгодоггүй луйварчид

0  |  0
Эрдэнэ будаа(139.5.216.231) 2018 оны 12 сарын 16

Эрдэнийг дарга байхад боломжгүй юм шиг байна. Одоо нэг мөр Эрдэнээс салаад дараа нь авилгачидтайгай үзэлцэх шаардлага гарч байна

0  |  0
222(203.91.115.46) 2018 оны 12 сарын 16

Та нар өөосдийгөө юу гэж бодоод байна. Бүх юмны цаг нь болоод гараад ирсийм. та нар 2020 онд гарна гэж бодож байна уу. Горьдсны чинь гарз. Ард түмэн тэнэг биш

0  |  0
222(203.91.115.46) 2018 оны 12 сарын 16

Та нар өөосдийгөө юу гэж бодоод байна. Бүх юмны цаг нь болоод гараад ирсийм. та нар 2020 онд гарна гэж бодож байна уу. Горьдсны чинь гарз. Ард түмэн тэнэг биш

0  |  0
ЯЛ ХАЛЗАН(202.9.42.139) 2018 оны 12 сарын 16

ХҮРД ЭРГҮҮЛЭХ ЯАХАВ ЭРДЭНЭ ЭРДЭНЭБАТ 2 ЭРҮҮЛЖ ЧАДАХГҮЙ 20оны СОНГУУЛЬД НАМ ЯЛАГДАЛ ХҮЛЭЭЖ МАГД ЭНЭ 2 ХҮНИЙГ АН ЗАЙЛУУЛБАЛ СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛАХ НЬ ТОДОРХОЙ ШҮҮ????

0  |  0
АРД(202.126.89.199) 2018 оны 12 сарын 16

МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАН, АН 2 НАМД ДЭНДҮҮ ИТГЭЛ ӨГЧ 30-ААД ЖИЛИЙН НҮҮР ҮЗЭХ НЬ 30 ЖИЛ ГЭДЭГ БАГА ХУГАЦАА БИШ ЭНЭ 2 НАМ ИХ ЮМ ХИЙСЭН ГЭХ БАЙХ ҮҮНЭЭС Ч 5-10 ДАХИН ИХ ЮМ ХИЙЖ АРД ТҮМНЭЭ АМАР АМГАЛАН АМЬДРУУЛАХ БОЛОМЖ МАШ ИХ БАЙЛАА ХАРАМСАЛТАЙ НЬ УЛС ТӨР НАМ БОЛЖ ТОГОЛСОН ХЭДХЭН ХҮНИЙ ХАРАЛГАН БАЯЖИХ БОДЛОГООС БОЛЖ МОНГОЛЫН ХӨГЖИЛ ТАЛААР БОЛСНЫГ АРД ТҮМЭН ҮЕИЙН ҮЕД БҮҮ МАРТ ҮР ХҮҮХДҮҮДЭЭ Ч САЙН ЗАХИ.

0  |  0
иргэн(202.179.26.209) 2018 оны 12 сарын 16

АН СЭрдэнэ Эрдэнэбат мэтийн Олигархуудаасаа салж чадаагүй цагт яг л Хүрд эргүүлж харагдаа ч МЭнхболдыг унагаасаны дараа АН СЭрдэнийг Намын даргаас нь чөлөөлөх хэрэгтэй СЭрдэнэ АН-ын Нэр хүндийг Олон нийтийн дунд Унагааж гүйцлээ шүү дээ

0  |  0
.(64.119.27.140) 2018 оны 12 сарын 16

Юу солиороод байнаа. Төр, улсаар өчнөөн тоглож, ард олны ирээдүйг самначихаад! Одоо тарцгаа. Нарс руу ачигдахад бэлдэцгээ.

0  |  0
Зочин(66.181.176.240) 2018 оны 12 сарын 16

Ардчилсан нам ч ялгаагүй дээ.Бас л ичихгүй их идэж уусан шүү дээ

0  |  0
Mongol huu(66.181.161.35) 2018 оны 12 сарын 16

Odoo l Mongol ylah uguigee shiideh gej baihad nogoo ERONHIILOGCH KH.BATTULGA YASAN BE. Eronhiilogchiig shordoj guigeed baidag Zi. ENKHBOLD YASAN BE. Oorsdoo NOtoi ymuu!!!!!?????Shudraga esnii toloo temtslees uharsan, ymnii araar nuugdsan oliggui ch ardchilagchid ymdaa. Ene bol EH ORNOOSOO URVALT

0  |  0
хилчин(66.181.161.95) 2018 оны 12 сарын 16

Хэрэглэж чадахгүй бол их юм мэдээд ч хэрэггүй.

0  |  0
Юра(202.126.89.80) 2018 оны 12 сарын 15

АН монголын ард тумэний омно гавьяатай гэвэл тиймээ.Харамсалтай нь тэр байгуулсан гавьяагаа цоон хэдэн хун эдлэсэн унэндээ ороогуйгээ хоноосон. Оорсодоо ардчилалаа устгаж байна. Тэд олсон амжилтандаа толгой нь эргэж гадныханы гарын узуурийн зарц буюу монголчууддаа ардчилал ярьсан айлгасан жинхэнэ язгууртан болж хувирсан уунийгээ оорсодоо ч мэдэхгуй.ардчилалд хэн хаанаас дайсагнаад байгаа Юм. Ардчилсан холбоо баттулгад базуулаад голтой тодий. Ардчилсан намд шударга эх орончид бий гэдэгт эргэлзэхгуй байна. Тэд харин юунаас айгаад угээ хэлэхгуй байна.

0  |  0
Temshel(66.181.185.219) 2018 оны 12 сарын 15

Ardchilsan nam ali ch tald ne orohgui baisan deer ardiin namiihan talhiltsaar bgaad oorsdoo mongoliin horsnoos archigdaj namaa taraasan deer

0  |  0
Irgen(202.9.42.74) 2018 оны 12 сарын 15

Ih tamir amraltaar duuren ahmaduudig 2 honog amraagaad 100 tatuulaad.aptek beleg egeed Erdene muu argiin hun.hol yvahgui.

0  |  0
Иргэн(66.181.186.218) 2018 оны 12 сарын 15

Ккк. Шууд танхайн сэдлээр хүний амь хөнөөж ял эдэлсэн хүнээр намаа удирдуулдаг хачин явдал энэ ертөнцөд ганцхан АН шиг үнэт зүйлгүй улс төрийн хүчинд л тохиолддог байх. Хүн төрөлхтөний ёс суртахууны нийтлэг хэм хэмжээ, улс төрийн хүчний энгийн жишиг шаардлагын шугамыг давж гишгэсэн ядаж энэ тэнэг байдлаа засчихаад өөрсдийгөө нам гэж ярих эрхтэй болно л доо. Ядаж энийгээ энгийн учир зүйн хувьд алдаагүй болгочихоод дараа нь тэр улс төр энэ тэрээ ярь даа

0  |  0
Хүрн(66.181.187.46) 2018 оны 12 сарын 15

БААТРУУД???!!!?! Ард түмнээ сонсох мэдрэмжтэй, ийм эрч хүчтэй, ийм зоригтой, ийм мэдлэг боловсролтой шинэ үеийн залуус улс төрийн бохир тогоон дотроос цойлон гарч ирнэ гэж тэд төсөөлөөгүй. Зоригтой залуусд шударга бустай тэмцэхэд ганцхан итгэл найдвар бий. Энэ бол МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ШУДАРГА ЁСЫГ ХҮСЭМЖИЛСЭН НЭГДЭЛ БА ТЭМЦЭЛ. Ард түмнийхээ дэмжлэгт итгэж тэд энэ ХАРГИС БҮЛЭГЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭЭР ШУДАРГА ЁС-ыг тогтоохын төлөө бүхнээ золиослон босож ирлээ.

0  |  0
сүрэн(103.10.22.48) 2018 оны 12 сарын 15

С.Эрдэнэ,тамхичинЭрдэнэбат нар энэ намыг удирдаж байгаа цагт олигтой үр дүн гарахгүй дээ.Эрдэнэ НД-ын хөрөнгөнөөс шомбодохоос өөр зүйл боддог гэж үү.Алуурчинаараа дуудуулсан түүний нэр хүнд ард түмний дунд муу шүү дээ.Эрдэнэбат мэдлэг муутай хэлсэн үгэндээ орооцолдож явдаг бүдүүлэг хүн

0  |  0
сониуч өвгөн(103.212.116.209) 2018 оны 12 сарын 15

АН Зоригтойгоо байхдаа л АНам байсан, Зориггүй болоод хулчгарууд хулгайчуудад дээрлэхүүлдэг манангийн эрэг шураг болсон. АН Зоригтойгоо байхад зоригтой зорилготой байсан , одоо Зориг маань байхгүй тул зорилго нь ч утгаа алдаад МАНАН г хамгаалах болсон д

0  |  0
Сониучхүү(103.212.116.209) 2018 оны 12 сарын 15

Улстөрийнхээ тулгамдсан асуудлуудыг үе шаттай хэрэгжүүлэх хэрэгтэй. Нэгдүгээрт: Их Хурлын Даргыг огцруулан хариуцлага тооцох Хоёрдугаарт: 60 тэрбумын хэргийг нэг тийш нь болгож эзэн холбогч нарыг нь үнэн зөв тогтооож хариуцлага тооцох Гуравдугаарт: Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг шалгаж шийдвэрлэх Дөрөвдүгээрт: Дарханы төмөрлөгийн Үйлдвэрийн Хууль бус хувьчлал, Эзэн холбогдогчдыг тогтоож хариуцлага тооцох Дараа нь ХӨТӨЛИЙН Цементийн Үйлдвэртэй холбогдох луйварыг шалгаж тогтоох эцсийн шатанд: ЖДҮ- болон Засгийн Газрын бусад сангуудад хийгдсэн шалгалтын дүнг Нээлттэй хэлэлцүүлж

0  |  0
зочин(103.212.116.209) 2018 оны 12 сарын 15

Яг 1996 оноос эхлэн Ардчилсан Нам болон Монголын Ардчилсан Холбоонд Олигархи болох хүсэлтэй хүмүүс олноор шургалан орж Эх орныхоо үнэт баялагуудыг хувьчлал нэрээр тонон дээрэмдэх, төрийн өмчийг орон нугийн өмчид шилжүүлэх Засгийн Газрын Шийдвэр гаргаж төрөөс төрсөн тэр бумбатангуудыг төрүүлэх үүд хаалга нээгдсэн юм

0  |  0
Ардчилсан намыг ҮҮсг(103.212.116.209) 2018 оны 12 сарын 15

1996 оны хавар цагаан сарын битүүний өдөр Сархадандаа халамцсан Элбэгдорж, Гончигдорж нарын хэсэг хүмүүс битүүлж сууж байгаад Монголын Ардчилсан Холбооны Нэрийг барьж эвсэл байгуулан Монголын Ардчилсан Холбоо нэртэй эвслийн нэрээр сонгуульд орж үнэмлэхүй ялалт байгуулсан хэдий ч Ардчилсан Холбооны Лидерүүдэд ганц суудал өгөлгүй хоорондоо наймаалцсан учир МоАХ-ын тэмцэл өрнөж Бошигт тэргүүтэй хүмүүс Ардчилсан хувьсгалынхаа ололтыг Элбэгдорж тэргүүтэй хуйвалдагч нараас хамгаалахын тулд Монголын Нэгдсэн Хөдөлгөөн байгуулж тэмцэж байсан юм

0  |  0
Ардчилсан намыг ҮҮсг(103.212.116.209) 2018 оны 12 сарын 15

АРДЧИЛСАН НАМ АРДЧИЛСАН ХОЛБОО ГЭДЭГ БАГУУЛЛАГУУД ЧИНЬ 1996 ОНЫ ХАВАР ХҮРТЭЛ НЭР ЦЭВЭР ЯВСАН ЮМ ШҮҮ

0  |  0
МоАХ-ын ахмад гишүүн(103.212.116.209) 2018 оны 12 сарын 15

Энэ Улстөрийн Нийтлэл бичиж байгаа сэтгүүлч нар Түүхээ сайн уншиж судлаж байхгүй бол бидний олон мянган тэмцэгчдийн урмыг хуглац байна шүү. Тэр өвөл чинь Ардчилсан нам үүсэн байгуулагдаагүй Монголын ардчилсан Холбоо Ардчилсан Хувьсгалыг Эхлүүлсэн юм шүү. Ардчилсан Нам 1990 оны Хавар 4 сарын 7 ны өдөр байгуулаггдсан юм

0  |  0
Zichin(103.57.93.247) 2018 оны 12 сарын 15

AN manangiin salaa muchir bohiigoo batalj enhboldiin tald battai zogsoj baigaagaa ug uildleeree haruulj baigaa.MAN AN gej baidag yum bna.tuunii suulchiin hamgaalalt ni enkbold yum bna.yag ene tsag ued hurelsuh.oyunerdeniin esreg duugarch baigaa buhen MANANiin gishuun.esvel hudaldagdsan novshnuud gedgiig ard tumen oilgoj baina.

0  |  0
Зочин777777(202.179.27.210) 2018 оны 12 сарын 15

DARAAGIIN SONGUULIAR ZUVHUN ZUV HUNIIG l SONGONO OO......

0  |  0
irgen(66.181.191.134) 2018 оны 12 сарын 15

AN d itgej boldog biluu he he

0  |  0
Аги(185.188.6.150) 2018 оны 12 сарын 15

АН Зоригтойгоо байхдаа л АНам байсан, Зориггүй болоод хулчгарууд хулгайчуудад дээрлэхүүлдэг манангийн эрэг шураг болсон. АН Зоригтойгоо байхад зоригтой зорилготой байсан , одоо Зориг маань байхгүй тул зорилго нь ч утгаа алдаад МАНАН г хамгаалах болсон доо.

0  |  0
Zochin(103.26.195.166) 2018 оны 12 сарын 15

Ardchilsan nam MANs yalgarah yumgui shde. Gehdee odoo uurchlugduh bolomj baigaa ch zuv duugarch baigaa gishuudee buruutgana gedeg 2020 ond yavch songoj bolohguig tod tomruun haruulj baina. Namiin erh ashig gedgeer hulgai luivar hariutslagagui baidliig halhalj bag umssun darga nar l baina. Unuudriin nuhtsul baidal zuv ajillaval yostoi l hurd erguuleh bolomj oldoj baina. Gants Erdene baigaa bish shudarga gishuud ni yu bodoj suudag yum bol. Bas l dargiin erhend namaas huugduj Batzandan gishuunii araas orohoos aidag yum bolov u. Unuugiin nìigmiin buruu togtoltsoog uurchluh setgel zurh bnu AN-nhaan

0  |  0
АН(202.179.31.23) 2018 оны 12 сарын 15

би АН ы гишүүн үүгээрээ бахархадаг үнэт зүйлээ мэддэг эрх чѳлѳѳт иргэн гэдгээрээ омогшдог байлаа. Тийм учраас МАН тай жинхэнэ үзэлцдэгбайв. гэтэл яг адилхан хулгайчий бүлэглэл болсон байна. иймд худлаа хошигруулахаа бол найзуудаа. нам нэрийн доор бѳѳснүүд толгой руу гэтэж байна.Намд биш ард түмэнд хүрд эргүүлэх боломж олгоочч

0  |  0
Иргэн(103.26.193.234) 2018 оны 12 сарын 15

АН-ЫН ДАРГААР С.ЭРДЭНЭ БАЙСАН ЦАГТ ХЭЗЭЭЧ НЭГТГЭНЭ ГЭЖ БАЙХГҮЙ.. ХАРЖ БАЙГАА БИЗ ДЭЭ. ”МИ...ОВОГТ”-ын БӨГС ДОЛООН УРВАЖ ГУРВАН ЖУРМЫН НӨХРӨӨ ХӨСӨР ХАЯЛАА ШҮҮ ДЭЭ... ҮҮНИЙГ ДЭМЖЭЭГҮЙ МАШ ОЛОН ГИШҮҮД БАЙНА. ЭНЭ БАДЛААР АН 2020 ОНД БУДАА БОЛНО..

0  |  0
үео(66.181.182.76) 2018 оны 12 сарын 14

АН бол бас л лувйрчдын бүлэглэлшдээ

0  |  0
зочин(202.9.42.24) 2018 оны 12 сарын 14

хөөрхий амьтад дарга нь хүрдээ нар буруу эргүүлчихээд яадгаа алдсан

0  |  0
2 1 зүйлийг ойлго(64.119.16.77) 2018 оны 12 сарын 14

АН-ынхан ч 2 талдаа гарах цаг ирсэн болтой. Тэр нь ч шулуун дээрдээ. Шүүх цагдаа прокурор хуулийг АТГтай нь тэр байтугай их хурлыг хүртэл хувьчлаад авчихсан бүлэглэлтэй эцсийн хүчээ шавхан тэмцэх нь гарцаагүй боллоо. Энэ тэмцэл 1нт эхэосэн ба одоо зогсохгүй энэ 90ээд оны хувьсгалаас ч хүнд бэрх тэмцэл байх нь мэдээж. Маш их мөнгө эрх мэдэлтэй тэмуюцэнэ гэсэн үг. Энэ тэмцлийг уг нь АН манлайлах үүрэгтэй. Энэ үүргээ хөсөрдүүлвэл тэгээд арчигдах нь тодорхой.

0  |  0
Bg(202.126.89.204) 2018 оны 12 сарын 14

Odoo erdeneeg zailuulaa es buguus tanai nam basl man shi bolno shu

0  |  0
Dasghuu(202.179.6.34) 2018 оны 12 сарын 14

Busdyn dotood heregt hoshuu duureh shardlaga baina uu? AN durmeeree l yabah yostoi,Hen negnii zabar zubluguuguur bish. AN-g ard tumen l bii bolgoson

0  |  0
хн(122.201.22.249) 2018 оны 12 сарын 14

МАН АНыг эзэдтэй нь шаварт булж түүүхийн тавцангаас арчиж хаяяаа

0  |  0
Аагии(112.72.11.119) 2018 оны 12 сарын 14

тархи угааж байна ....

0  |  0
Ganzorig(122.201.31.241) 2018 оны 12 сарын 14

Ardchilsan namiin odoogiin bdal nerendee togirohgui bnaa

0  |  0
Ш(139.5.216.69) 2018 оны 12 сарын 14

Юу гэж АН гарах вэ дээ мөрөөдчихсөн гарууд вэ

0  |  0
Oyumaa(59.153.115.149) 2018 оны 12 сарын 14

Ardchilsan nam hiisen gaviyagaa oorsdoo balluurdaj bna.

0  |  0
Ааг(112.72.11.122) 2018 оны 12 сарын 14

Эрдэнэ даргатай Элбэгдорж нууц ноёнтонтой АН зүгээр лМАНАН

0  |  0
Монгол(202.179.26.189) 2018 оны 12 сарын 14

Энхболд Эрдэнээг МАНАН-д элсүүлж, батлахыг гардуулжээ. Элбэгдорж авилгалын мөнгөөрөө АН-ыг худалдан авах аянд мордож, Эрдэнээг эхлээд хямдхан өөрийн болгов. АН-ын нэр хүнд шавартхутгалдлаа. Ардчлагчдаа??? Намаа МАНАН-гаас салган авцгааяа.

0  |  0
zochin (103.26.194.21) 2018 оны 12 сарын 14

эрдэнэ манангийн хүн гэдэг нь тодорхой бхад ийм юм бичиж бдаг өөрөө өөрийгөө сарниулах болж бна уу

0  |  0
Top