ӨВӨРХАНГАЙ: Аймгийн Төв номын сан 51000 гаруй номтой болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 15

  Өвөрхангай аймгийн Төв номын санг тохижуулж, номын санг шинэ номоор баяжуулалт хийжээ. Тус номын сан 51000 гаруй ном хэвлэл бүхий үндсэн фондтой, жилдээ дунджаар 10.000  орчим  уншигчдад 25-30 мянган ном хэвлэлээр үйлчилж байна. Сурагчид номын сангийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Арвайхээр сумын  1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Энхцэцэг “Миний хувьд ном унших их дуртай. Аймгийн төв номын сангаар байнга үйлчлүүлдэг. Номын сангийн ах, эгч нар маань хүүхдүүдийг маш сайхан дэмжиж харилцдаг нь гоё ч уншлагын танхимд олон хүүхэд үйлчлүүлэх боломжгүй байсан. Мөн орчин үеийн адал явдалт зохиол, тууж, романууд маш ховор байсан. Гэрэлтүүлэг, тохижилт сайтай, олон шинэ номоор баяжигдсан номын фондтой, тав тухтай, дулаахан, саруулхан, ангиараа суугаад хичээлээ хийх боломжтой шинэ номын сангаар үйлчлүүлэх гоё байна” гэжээ.

   Аймгийн төв номын сан нь 1946 онд Аймгийн гэгээрлийн хэлтсийн харьяанд "Бага хурлын номын сан” нэртэйгээр нэг орон тоотой МАН-ын идэвхтэн гишүүдээс бэлгэнд ирүүлсэн 1300 номын фондтойгоор байгуулагдсан түүхтэй. "Боловсрол”, хүүхдийн уншлагын   "Ирээдүй”, ”Гадаад хэл мэдээллийн”, "Гэрээр ном олгох” 120 суудал бүхий танхимуудаар уншлага үйлчилгээг зохион байгуулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top