Япон улсад 27 жил амьдарч буй малын эмч явсан А.Аварзэд Хоккайдод хамгийн том газартай, 4000 үхэртэй, мөн хонь, морьдтой гээд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж чаджээ. Японы зах зээлд маш өндөр үнэтэй мах, сүү борлуулахаас гадна Япон иргэд малын төлтэй харьцах, хооллох гэх мэтээр эднийхээр их үйлчилүүлдэг болжээ. А.Аварзэд гуай 50 гаруй хүнийг зөвхөн ферм дээрээ ажлын байраар хангадаг. Өвөрхангай аймгаас малчин таван хүү ажиллаж байна. Сарын дундаж цалин 180 мянган иен буюу 4.3 сая орчим төгрөг авч байна.
Монгол улсдаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд өөрийн мэдлэг, туршлагаа харамгүй зориулахаа хэлж байлаа. Ерөнхий сайд орон нутгийн малчдадаа фермерийн танилцуулж туршлага судлуулах, эрүүл малыг эрчимжүүлэхэд эргэх холбоотой ажиллахаа хэллээ. А.Аварзэд гуайн хэлж байгаагаар Монгол малын гол эмзэг асуудал нь эрүүл байлгах. 70 сая мал бэлчээрийн байдалтай байгаа нь халдварт өвчин тархах, голомт нь зогсохгүй байх шалтгаан болж буй гэлээ. Тиймээс хээлтэгч малыг борддог, эрчимжсэн хэлбэрээр өсгөж үржүүлэх шаардлага бий. Бэлчээрийн болон эрчимжүүлсэн мал аж ахуйг хослуулах шаардлагатай гэж байлаа.
Ерөнхий сайд У. Хүрэлсүх хэлэхдээ Монгол улс нөхөн сэргээгддэг таван хошуу малаа тооноос таваарлаг чанарт шилжүүлж нэмүү өртөг шингэдэг эрчимжсэн мал аж ахуй хэлбэрээр хослуулах бодлого барьж байна гэлээ. Ард иргэдээ эрүүл хүнсээр хангахаас гадна хоёр хөршийн маш том зах зээлд мах, махан бүтээгдэхүүн экспортлох бодлого барьж буйгаа хэллээ. Мөн Засгийн газраас газар тариалангийн бүс нутгийг тогтоож эрчимжсэн мал аж ахуйн тэжээл бордоог бий болгох үйлдвэрлэлийг тариаланчид маань хийж байна гэж тэмдэглэв. Ерөнхий сайдын хамтаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир Япон улсын Хоккайдо мужид албан ёсны айлчлалаар ажиллаад буцаж байна.





Н.ГАНТУЯА
Гэрэл зургийг Г.Ган-Өлзий
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 36 )
Нээрээ шүү. Монголд ирвэл булаалгаж дээрэмдүүлнэ . Наанаа л олон монгол залууг ажлын байраар хангаарай
Мундаг байна. Монголд ирвэл булаалгаж дээрэмдүүлнэ . Наанаа л олон монгол залууг ажлын байраар хангаарай
Амжилт хүсэе,Орчин нь эрүүл өөрөө хөдөлмөрч учраас шүүдээ
Явж явж Монголчууд малаа л шүтэх болно доо. Тийм болохоор тэр эрчимжсэн гээд байгаа мал аж ахуйгаа л онцгой анхаарч өвсийг орлуулах тэжээл санаачилбал ч хаданд арна даа хөөрхий
70 сая малтай 2талдаа асар том ходоодтой улс дэлхийн хамгийн баян улсмболох боломжтой.
Tsag agaartai bh zuil holbootoi shude
Mongoliin tang agaartai bh yum hamaaraltai shu dee
Фермийн аж ахуй
Сайхан мэдээ байна Монголчууд хаана ч очсон ямар ч ажилл хийж чаддагийн нэг жишээ Амжилт хүсье Очиж ажилламаар санагдчихлаа
Аварзэд гуайдаа маш их баярлалаа. Бас бахархаж байна аа. Бидэнд малыг товарлаг болгож байгаа аргаа сургаарай
Мундаг байна. Монголд ирвэл булаалгаж дээрэмдүүлнэ . Наанаа л олон монгол залууг ажлын байраар хангаарай
Та наашаа ирж болохгүй. Тэр тусмаа монголд хөрөнгө оруулна гэж тэнэг юм бодож болохгүй. Булаалгана. Харин аль болох олон монгол залуучуудын Японд ажиллаж амьдардаг нь туслана уу. Ард түмэндээ туслах хамгийн бодит арга бол ердөө энэ шүү.
Яагаад монгол хүн гадаадад гарахаараа сайн ажилладаг, амжилт гаргадаг вэ? Монголд амжилт гаргах нь байтугай амиа тээх хэмжээний орлого олох ажил байхгүй, бизнесийн орчин бохир, гайгүй бизнесийг дарга нар шууд булаана, жижиг бизнесийг захын байцаагч дарамталж мөнгө авна.Улс төрчид сонгуулийн үеэр амладаг юмныхаа яг эсрэг ажиллаж байдаг юм.
Монголд байсан бол хэзээ үхэхээ хүлээсэн нэг хэнд ч сонин биш хөгшин гэж харна, яадгийн, гадагш гарсан нь сайн юм болж. Олон жилийн туршлага мэдлэгийг нь ашиглан ажиллуулж чадаж байгаа орны хүмүүс, хаа ч ялгаагүй, ухаантай л байна шүү дээ. Хэн хэндээ хэрэгтэй. 50-60 нас байтугай 60-90 настай хүмүүс ч эрүүл болоод, хүсэлтэй бол ажиллаж чадна. Энэ хүнээр бахархаж байна. Юмыг зөв харж бодож ярьж сурцгаая
Амиа бодсон новш цунамид дайруул
Еренхий сайдтай энэ евген уулзсан болохоос сайд еерее уулзаагуй бхаа
Муу самурай
Mongol hynii negen ch ingej saihan ajillaj yabaa ni baharhaltai hiigeed zeb songolt gej helmeer bna!byy ataarhzgaa!!!alibaa ajiliig eeriin hycheer yhaarch hiideg bolohoos daraa hoino hyn muu heleh bolob yy?hemeen hiideggyi yum,jaahan togtoj hairla?Muu helegchid ee!!!amjilt hysye abarzed gyai daa!!!
Монголд нэг хятад юму япон нь хамгийн том фермер байгуулаад тэнд нь хятадын еронхий сайд нь ирээд уулзаж муулзсан бол юу болж байгаа бол монголчууд эр эмгуй бархиралдаад естой газар тэнгэр нийлж байгаа тэр тэнэг япончууд одоо оорийнхоо газар дээр нэг муу монголд зарцлагдаад унэн аархалгуй унэн хийморьгуй унэн хох хошногогуй ард тумэн юмдаа
Поох япон ялначууд босоо самурай эд нарт нь алуулчдаггуй юмуу
Хүний нутагт өөрийгөө бодсон новш гадныхыг тэжээгээд
Ямар сайхан юм бэ монголд ажиллах амьдрах боломж байна ганцхан нэг л учраа олохгүй хөрөнгө мөнгө дутагдаад хотруу төвлөрөөд ажлын байргүй байнадаа энэ эрчимчсэн фермерийн АА-г хөдөө орон нутагт ажиллуулвал мөнч олон хүн ажлын байртай болно доо үүнд улс орны бодлого л хэрэгтэй байнадаа
Ямар мундаг юм бэ Миний мөрөөдлийг биелүүлчихсэн бүр ийм олон жил амжилттай ажлаад явж байгаа нутаг нэгт ахаар бахархаж байна. Авазэд гуайтай холбогдож зөвөлгөө авмаар байна яаж холбогдох боломжтой вэ?
битгий л монгол ирээрэй дээ тэгвэл юу ч үгүй болдог олон жишээ бий Би ч гэсэн баруунд баян биш юм аа гэхэд ажил олгогч байлаа энд ирээд эхний 2 жил хөөргөөд дараа нь өртэй болоод хоцорсон
terbumtan boltson ah bnshdeeee mundag bnaaaa
хүзүүгүй хүн нутагтаа ирж ажилла гд байлуу
Цээжээ дэлдэж мухар сүсэг гэж элийрсэн монгол биш хийж бүтээж босгож байгаа шинэ цагийн Монгол байна.Амжилт аз жаргал хүсье.