Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хоккайдогийн их сургуульд суралцаж буй оюутнуудтай уулзлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы улсын Засгийн газрын урилгаар тус улсад 12 дугаар сарын 12-15-нд албан ёсны айлчлал хийсэн. Уг айлчлалын хүрээнд Хоккайдогийн их сургуулийн удирдлагуудтай уулзаж тус сургуульд судалгаа хийж, докторын, эрдмийн зэрэг хамгаалж буй 30 гаруй оюутнуудтай уулзлаа.

Уулзалтаар Монгол оюутнтууд сансар огторгуйд хиймэл дагуул нисгэх судалгаа болон ургамал тариаланг ган зуднаас сэргийлэх суурь судалгаа хийж байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд болон УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нарт танилцууллаа.

Тухайлбал судлаач, доктор Э.Энхбат "Атлантын далайн гадаргын температур болон хөрсний чийгийн нөлөө Монголд хэрхэн нөлөөлж буй судалгаа"-г танилцуулсан бол судлаач, доктор Д.Ичинхорлоо "Цөмийн урвалын судалгаа", докторант оюутан Э.Базаррагчаа "Мал эмнэлгийн салбарын өнөөгийн байдал" судалгааг танилцуулав. Түүнчлэн тус сургуулийн докторын ангийн оюутан Т.Бэгзсүрэн "Орчин үеийн хиймэл дагууллын технологи ашиглан навч ургамал дээр туссан гэрэлний өнцөгөөс хамаарч үр шимт хөрсийг тодорхойлох эмчлэх тухай" судалгааг танилцуулсан юм.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хоккайдогийн их сургуулийн удирдлагуудад хандаж Монгол залууст эрдэм боловсролын хөрөнгө оруулалт хийж, улс орондоо ихийг хийж бүтээх үйлсэд нь маш том дэмжлэг үзүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлж, цаашид 1000 инженер Японд сургах бодлогыг эрчимжүүлэхээ хэллээ. Мөн суралцаж буй оюутан судлаачидтай дотно яриа өрнүүлж тэдний хийж буй судалгаа Монгол Улсын хөгжил дэвшилд том алхам хийх ач холбогдолтой, саад бэрхшээлгүй суралцаж судалгаагаа хийхэд төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй байгааг хэлж байлаа. Оюутнууд Ерөнхий сайдтай асуулт, хариулт өрнүүлж айлчлалын үеэрээ хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ.


 Гэрэл зургийг Г.Ган-Өлзий

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top