УИХ-ын гишүүн Л.Болдын санаачлагаар утааг бууруулж, гэр хорооллын айл өрхүүдийг тохилог, орчин үеийн шийдэл бүхий амины орон сууцаар хангах төсөл эхэлсэн байна. Энэхүү төсөл нь гэр хорооллын иргэд өөрийн өмчилсөн газар дээрээ ипотекийн зээлээр, зах зээлийн үнээс бага өртгөөр дунджаар 45-50 м2 амины орон сууц авах боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн ипотекийн зээлийн урьдчилгааг иргэдэд аль болох таатайгаар шийдвэрлэх тал дээр анхаарал хандуулж байгаа ажээ.
УИХ-ын гишүүн Л.Болд өөрийн тойрогт үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгүүдийн удирдлагуудтай ууулзаж тулгамдаж байгаа асуудлуудтай нь танилцсан юм. Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгүүд бүгд хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллаж байгаагийн нэгэн адилаар ХУД-ийн 71-р цэцэрлэг ч өнөөдрийн байдлаар 300 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Тэдний тулгамдаж байгаа гол бэрхшээл бол цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барих талбайгүй болоод байгаа гэлээ.
ХУД-ИЙН 4-8-Р ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭР БҮРЭН КАМЕРЫН ХЯНАЛТТАЙ БОЛЖЭЭ
ХУД-ийн 4-8-р хороо нийт 60 гаруй мянган хүн амтай. Гэр хорооллын бүс учраас гэмт хэргийн гаралт өндөртэйд тооцогддог байсан бол одоо гудамжны гэрэлтүүлэг бүрэн хийгдэж, 116 камерыг суурилуулсанаар гарсан хэрэг зөрчлийг цаг алдалгүй илрүүлж, сэжигтэй үйлдлүүдийг баримтжуулан урьдчилан сэргийлж чаддаг болжээ. Энэхүү камержуулалтыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдсэнээр ХУД-ийн 4-8-р хороо нийслэлийн хэмжээнд бүрэн камержсан анхны хороод болж байна.
Дараагийн бүтээн байгуулалтын ажил бол наадамчдын замаас салсан Яармагийн шинэ эцсийн буудал хүртлэх 0,8 км авто замын ажил дуусч ашиглалтад орсон байна. Замын ажил хийгдэж дууссан ч цаг агаарын нөхцөл байдлаас болж явган хүний замын ажил хараахан дуусаагүй байгаа юм. Ирэх хавар газар шорооны ажил бүрэн дуусч хүлээлгэж өгнө гэж замын ажил гүйцэтгэсэн компанийн удирдлагууд мэдэгдсэн юм.
Б.ЗАЯА
ЗУРАГЛААЧ Д.ДАЯНДАЛАЙ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.АМАРЖАРГАЛ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 19 )
Хэхэ, гэнэт яагаад тойргоо санаал хүрээд ирэв?! 60 тэрбумын эсрэг ард олон дэмжсэн дээр нь гээд жаахан ПР хийж байгаан бна. Ёстой юу ч хийдэггүй ширэн нүүртдээ
Zam zaschihad mashinii zogsolo ygad shiidej ogoogui yum be zam deer mashina tavchihar tsagdaa narni torgool sonin
Манайхан зам тавихаараа зогсох зогсоол хийхгүйм тэгээд зам дээр машинаа тавиад бөглөрөл үүсэх нэг шалтгаан тэгээд цагдаа машинаа тавилаа гээд торгуулна дээр нь зам нарийхан дэлгүүрүүдийн өмнө зогсох ямарч боломж байхгүй
Манайх худ 8 р хороонд амьдардаг эхний хэдэн гудамж төвлөрсөн хаалалтанд холбогдоно гэж яригдаад байсан хэзээ холбогдох боломжтой вэ уул нь хэрвээ холбогдовол бидэнд их ашигтай бна орон сууцанд орхоор машин тавих хүүхэд тоглуулах гээд асуудал их гарах юм өөрийн газар дээрээ бол хэдэн ч м2 байшин барьж болно орон сууц м2 бага амьдрах орчин үнэндээ муу бна төвлөрсөн халаалтай болчих юм бол бид сайхан амьдрах боломж их бна хүмүүсийн ухамсар мэднэ хашаагаа сайхан жигдэхэн болгоод байшингаа гоё болгож болно шүү дээ
Төвлөрсөн халаалттай орон сууцанд оруулаад Монголд байгаа бүх янданг устгахаас нааш утаа арилахгүй ээ.наад жижиг байшингуудаа шахаад дахиад л нам даралтын зуухаар утаа л гаргана ш дээ.Орон сууцны хороололуудыг маш хурдан хугацаан босгоод бүх айлыг оруулж хэдэн хүмүүсээ ажилтай болгоод өгөөчээ.тэгээд байрны мөнгий нь сар бүр суутгаж аваөд л болоо шүү дээ.ажил хийхгүй мөнгөө төлж чадахгүй хүмүүс нь хөдөө гараад малаа маллаад галаа түлээд байна биз.Хотод гал түлж ,ажилгүй сууж амьдруулахаа л больчих хэрэгтэй.утаанд зарсан тэр их хөрөнгө мөнгөө одоо олж авч маш олон сайхан О.С.ны хороололууд барь
Манай гишүүн Энх60лд бол Тойргоо бопох нь байтугай хорлохл муу санаа эрэлхийлж хорсож явдын
Бүрэн камержсан гэж үнэн юмуу? Аавыхаа хашааны гадаа машин дотроосоо юмаа алдчаад (багажны хаалгыг нь мулт татсан байсан) цагдаад мэдэгдэхэд шийдэж өгөөгүй. Камераа шалгаач гэхэд байхгүй л гэж байсан даа.
Угаасаа яармагийн дэнж эхний ээлжинд утаанаасаа салж барьлагажих үндэслэлтэй.Үүнийг тэр орчмоос нэр дэвшиж их хуралд суусан Нямдорж мэт дэмжээд өгөх бизээ.Нямдоржид бол санаа гаргавал боломж бүр их байгаа.Чойжилсүрэнгээрээ хямд барилга барьж өгч сонгогчиддоо тус болох байхаа.Харин бүр эсэогээр Чой жоогийнхоо нөгөө үнэтэй барилгыг шахах юм боловуу?Харж л байя.
Ene toirgiin humuus yamar aztai yum bel gej bodjiin doo.manai toirogin gishuun haa yavaa yum boldoo hoorhii
Өмнө нь юу хийж бсын? Гэнэт юу болоов?
Xийсэн юмтай хэрэгжүүлсэн ажилтай нүүр бардам хүн бусад нь дэмжихгүй юм хийхгүй хийлгэх хүн нь сонгосон хүн харагдах хийхгүй болхоор хийж байгаа явж байгаа хүнрүү муу хэлж доромжлох хүмүүс байх юмаа. Xашаанаас гарч ирж хуцсан болгонлуу анхаарах хэрэггүй. Xийнэ хэрэгжүүлнэ гэсэн зорилгодоо хүртэлээ зүтгээрэй дэмнээ гишүүнээ ганц дайчин ганцаардахгүй шүү.
Jyjig jyijg. Khudlaa sh dee. Kkk
Сонгууль дөхөөд ирэхээр худлаа хошгируулдаг нь эхэлж байгаам. Олон жил их хуралд суухдаа юу хийсийм. Нам нь ч эрх барьж байлаа, өөрөө ч сайл хийж байлаа.
Ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй хүн ард түмнийхээ дунд чөлөөтэй явж санал сэтгэгдлийг нь сонсож байгаа нь сайхан юм байна. Сонгогчидтойгоо уулзаж сэтгэл хангалуун инээж баямаад явах юутай тааламжтай вэ. МАНАН-г хамгаалагчид ингээд явахад ард олон хир хүлээж авах бол