МУИС-ийн Нийтийн удирдлагын сургуулийн эрдэмтэн багш нар, тус сургуулийн оюутнуудын "Мини парламент" клубын гишүүдийн санаачилгаар Баянхонгор аймгийн 15 дугаар цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдэд зориулан цуглуулсан ном эзэддээ очлоо. МУИС-ийн "Мини парламент" клубын оюутнууд ѳнгѳрсөн есдүгээр сарын 29-нѳѳс 11 дүгээр сарын 15-ны хооронд уг ном хандивлах аяныг ѳрнүүлж нийт 150 гаруй хүүхдийн номыг цуглуулжээ. Эдгээр номыг МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимийн багш нар, "Мини парламент" клубын оюутнууд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга М.Ѳнѳржаргал тэргүүтэй хамт олонд гардуулав.
Оюутан залуусын сэтгэл шингэсэн эдгээр ном очиж буй 15 дугаар цэцэрлэгийн барилга хуучин ЗДТГ-ын ажилчдын цайны газрын зориулалтаар ашиглаж байгаад ашиглалтгүй болоод байсан юм. Тиймээс 2017 онд засварлаж 85 хүүхдийн цэцэрлэг болгожээ. Цэцэрлэгт шаардлагатай хэрэглэгдэхүүн, хүүхэд хѳгжүүлэх тоглоом наадгайг аймгийн ЗДТГ зэрэг байгууллага, хамт олны хандиваар бүрдүүлж байсан юм. Тэгвэл энэ удаад МУИС-ийн багш, оюутнууд ийнхүү ѳѳрсдийн хувь нэмрийг орууллаа.
Сэтгэгдэл ( 0 )