Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Үндэсний мэдээллийн төвд яг одоо цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр "Нэгдмэл Монгол" хөдөлгөөн байгуулсан талаараа мэдэгдлээ.
Н.АЛТАНХУЯГ:
-Монголчууд бид ухаан, эр зориг, эв нэгдлээрээ үнэт зүйлээ хамгаалж, нэг сэтгэлээр зүтгэх цаг ирээд байна. Төр нь иргэдийнхээ боломжийг хулгайлж, нам нь мафижсан бүлэглэл болж, иргэдийн итгэлийг алдаж байна.
УИХ-ыг ёс зүйн чадамжгүй гэж үзэж, нэн даруй тараах тэмцлийг эхлүүлье. Монголын баялгийг хууль бусаар эзэгнэх үйл явцыг зогсоох хэрэгтэй байна. Үүний тулд сэтгэл санаа хүч чадлаа нэгтгэн гурван зүйлийг хийх шаардлагатай байгааг би та бүхэнд зарламаар байна.
Шударга ёсыг сэргээн тогтооё. Байгалийн баялгийг ард түмнийхээ мэдэлд ѳгье. Дундаж давхаргын ѳрхѳѳ дэмжье. Энэ парламентыг тараая. Хувь хүн биш хууль засагладаг тогтолцоогоо сэргээе. Лиценз наймаалдаг байдлыг зогсооё. Хѳрѳнгѳ оруулалтыг үр ашигтай болгоё гэж уриалмаар байна.
Эрх мэдэлтнүүдэд ээлтэй, ард түмэнд халтай хуулийн засаглалыг халж, дараа нь намуудыг өмчгүй болгох хэрэгтэй.
Стратегийн ордуудаас орж ирдэг мөнгийг нэгтгэж, сан бий болгомоор байна. Авлигачдын мөнгийг төр хурааж аваад, гэр хорооллыг орон сууцжуулахад зарцуулмаар байна. Маргаашаа бий болгох бүтээн байгуулалт хийцгээе. Эх орныхоо төлөө, монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүхнийг энэ тэмцэлд нэгдэхийг уриалж байна. УИХ-ыг тараах тэмцэлд уриалж байна.

Би АН-ын гишүүн хэвээрээ байгаа. Гэхдээ намдаа сэтгэл дундуур байна. Учир нь АН Монголын нийгэмд бугшсан зүйлсийг арилгахын төлөө дорвитой ажиллахгүй байна. Дэндүү явцуу байна. Бид С.Баяртай хамтарч Засгийн газар байгуулж байсан. Гэхдээ хамтарсан Засгийн газар байгуулах нь МАНАН байгуулахаас тэс өөр. Хамтраад эх орныхоо төлөө ажиллая л гэж байгуулж байсан. Гэтэл 2004 онд хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь МАНАН-гийн эхлэл байжээ. Би МАНАН-г байгуулахад оролцсон бол өдийд энд байхгүй, гадуур зугаалаад явж байх байлаа. Би улстөрчдөд хэтэрхий их шунал тачаалаа дараач гэж хэлмээр байна. Ялангуяа өмнө нь байсан, хэтэрхийх их шуналтай улстөрчдөд хандаж энэ үгийг хэлмээр байна.
Авлигын диваажинг хувьчилж авсан хүмүүсийг хариуцлага тооцох болжээ. “60 тэрбум”-ыг бий болгосон М.Энхболдтой хариуцлага тооцох ёстой. УИХ-ыг тараах ёстой. Нийслэлийн газрыг зарсан бүлэг этгээдтэй хариуцлага тооцьё. Шударга бусын хонгилыг нурааж, тэгш журамт ёсыг сэргээх цаг ирлээ. Дахин хэлье. Гурван төрлийн ажлыг яаралтай хийх хэрэгтэй.
Эхний асуудлын цаана таван зүйл бий. Хууль хяналтын салбарын хууль бусын хонгил нийгмийн бүх салбарт үсэрхийлсэн байна. “60 тэрбум”-ыг дэмжигдчийг шударга шүүхийн өмнө аваачих ёстой.
Авлигажсан төсөв зохиодгийг таслая. Монголчуудад биш гадаадынханд ашигтай зээл авдгийг зогсооё. Чинээлэг дундаж давхаргыг босгоё. Шатахуун түгээх сүлжээг хоршоолсон хэлбэрт оруулъя. Талцаж суух цаг өнөөдөр биш. Үр хойчдоо нүүр бардам ирээдүйг хүлээлгэж өгөх ажлыг эхлүүлье, зохион байгуулъя.
МАНАН-гийн суурь 2004 онд тавигдсан юм шүү!

Эл мэдээллийг хийснийхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Таныг анх МАНАН-гийн Засгийн газар байгуулалцсан хүн гэж ярьж байна?
-Бид С.Баяртай хамтарч Засгийн газар байгуулсан. Гэхдээ хамтарсан Засгийн газар байгуулах нь МАНАН байгуулахаас тэс өөр юм. Хамтраад эх орныхоо төлөө ажиллая л гэсэн. МАНАН-гийн суурь анх 2004 онд хамтарсан Засгийн газар байгуулахад бүрэлдсэн юм шүү. Хамтарч Засгийн газар байгуулах, бүлэглэл байгуулах хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Би МАНАН бүлэглэлд орж нэгдсэн бол өнөөдөр хүний нүүр харах эрхгүй болох байсан. Энэ бүлэглэлийг “Эрдэнэт” үйлдвэрээс булааж авсан хэдэн арван тэрбум төгрөг, мөн 49 хувиа буцаагаад өгөөч гэж шаардмаар байна.
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос та намайг огцруулаад өгөөч гэж гуйсан юм уу?Тэр ингэж ярьсан байсан?
-Ц.Элбэгдорж шүлэг бичиж байгаад сурвалжлагч болсон хүн. Сурвалжлагч болоод гэмт хэрэг бичдэг болсон. Намайг дуудаж уулзаад, "Н.Алтанхуяг аа, өргөдлөө өг" гэсэн. Би ажил хиймээр, ард түмнийхээ төлөө ажилламаар байна гэдгээ хэлсэн. Намайг огцруулах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд АН-ын долоон гишүүнийг барьцаалаад, оруулаагүй. УИХ-ын найман гишүүнийг оруулж, кноп даруулсан. Манай намын харьяалалтай, УИХ-ын гишүүний хүүхэд машинаар хүн шүргэсэн хэргийг хаасан байсан юм билээ. Гэтэл тэр хэргийг сэргээсэн байсан.
-Таны ард ямар хүмүүс байна вэ. Төрийн бус байгууллагууд нэгдсэн үү?Та гэнэт ингэж мэдэгдэл хийх болсон нь ямар учиртай вэ?
-Шударга бусын хонгилыг нураая гэвэл надтай нэгд гэж уриалах гэж л би энд зогсч байна. Байгалийн баялгийг 100 хүн биш ард түмэн хүртдэг байлгахын төлөө байдаг бол нэгдэцгээе. Түүнээс биш дэмжихгүй бол надаас хол явах хэрэгтэй. Ах дүүсээрээ, танил нөхөд, хамаатан садантайгаа нэгдэж, улс төрийн нам байгуулдаг болсон. Тэд ард түмний өмнө, шүүхийн өмнө буруугаа хэзээ ч хүлээдэггүй.
-Та АН-ын гишүүнчлэлээсээ гарах уу?
-Би АН-ын гишүүнчлэлтэй. АН хэрэв шударга бусын хонгилыг нураахын төлөө тэмцээд байвал би үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцоно. Надад 2020 оны сонгуульд АН ялагдаасай гэсэн бодол байхгүй.
-Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын үйл ажиллагааг юу гэж харж байна вэ?
-Н.Алтанхуягийн бодох нэг хэрэг. Өнөөдрийн үйл явцыг ард түмэн хэрхэн харж дүгнэж байгаагаас мэдэгдэж байна. Миний байр суурийн шаардлага байхгүй.
-Хуулийн байгууллагад шударга бус зүйл үсэрхийлсэн гэж та хэллээ. Юуг хэлснээ тодотгож болох уу?
-Хуулийн байгууллагууд дэндүү ялзарч байна. АН-ын даргын сонгуульд 5-6 хүн өрсөлдсөн. Тэр үед намайг дуудаж, яллагдагч болгоно гэж байсан юм шүү.
ШУУД ҮЗЭХ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 29 )
алтанхуяг бол хамгийн их юм хийсэн ерөнхий сайд
Хуцаж бай чи! Яасан ичдэггүйн. Чиний болоод танай намын тарисан гай, чингис бонд өөр юуны бонд ч билээ бөөн мөнгийг хэдүүлхнээ хувааж хулгайлчаад одоо энэ улс орныг хар. Улс төрд ч, ажил хамт олрнд ч, гэр бүл дотор ч энэ УВС ынхан бх ерөөсөө өөдлөхгүймаа. Нямдорж улсаа хужаа нарт тагнуулдаж нууц алдаж бсн энэ алтанхуяг, дорлигжав, хүрэлбаатар, чойжилсүрэн, лу гантөмөр гээд увсынхны гай маш их!!! Дуучин жавхлан ккк
uurt n bolomj garch irlee gej bodoj baih shig b na odoo ANam , MANam hoyrt ymarch bolomj olgohgui ene hoyr namiig turiin gadna gargaj baij tur tsebershine
Их хурлын даргаасаа эхлээд л нэг их хууль ярьсан улсууд!!!.Өмнөөс нь ичээд , сэтгэцийг нь шалгуулмаар санагдах , бухимдах , Яачихсан усан тэнэгүүдийг сонгоовдээ бид.
битгий тэнэгт. чи их хуралд та нар яасан их хууль ярьдаг юм. гээд л хуульгүй юм шиг хүргэн хүүхдээ дэргэдээ албан тушаалд тавиад л тэнэгтээ биз дээ
Зээл ба санхүүжилт Зээлийн санал нь € 2000 / € 4,500,000 хүртэл санал болгодог Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах хүн бүрт € 2,000 € 4,500,000 санал болгож байна. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22995595177
Чиний тарьсан гай монголчуудад багадаагүй.Төлж барахгүй хүүгээрээ улам өсч байгаа их өрийг чи тавиад ”бидний үр хүүхдүүд тэгээд нэг төлчихнө л дөө” гэж хуцаж байсан чинь нүдэнд харагдсаар байна шүү .Тийм л шударга сайн юм бол өөрийн намаа шинэчил. МАН ийн шударга гишүүд намаа ч төрөө ч шинэчлэх чиний оролцож буй болгосон мананг устгаж хонгилыг нураах зүй ёсны тэмцэл эхлэхээр сохор нохойчимээнээр соотон халтар дүйвээнээр гэгч болжбайна .
Алтанхуягын тавьсан өрийг бидний үр хүүхэд төлнө Алтанхуяг үр хүүхэд хүргэнтэйгээ ил далд их хулгай хийсэн
Майжгий гуталтай хэдэн партизануудаа боддог болов уу энэ алтанхуяг. Өөрөө л дээшээ мацна даа. Гайгүй болоод ирвэл хэнтэй ч харьцдаггүй хүн дээ. Хэдэн партизаныхаа халамжийн хуулийг батлаад өгсөн бол юу руу ч хамаагүй хамт орохсон. Даан ч гэр хорооллынхоо умгар гэрт гал алдчих гээд зүдэрч явна даа. Ардчилал,нам мам манатай.
1990 оноосс хойшхи монгол улсын засгийн газрын ерөнхий сайд нараас хамгийн сайн ажилласан нь н.алтанхуяг блаа
Алтантуяа одоо боль доо, олон хүн өөрийг чинь дагаж баларсан даа. Одоо зүгээр л мөрөөрөө амьдарвал яах вэ. Ер нь хэн одоо нэгдэх юм бэ. Ийм марзан үйлдэл хийдгээ боль.
Монхоод чамайг бодвод физикийн багш тул юуг ч зохион байгуулна.чамд чадах юм алгаа
чам шиг юм зохион байгуулдагуй л байхгуйюудаа
нээх гараа зангидаж ирээд л шаадаг бна ш дээ муу мал чинь чи л дутаж гэнэ
гуэ энэ хурагны засаа шиг юм гэнэтхэн ухаан орж гэнэ еронхий сайд байх даа хийх нь яасан мал вэ чи одоо битгий гуц
Ямар ч нөхцөлд УИХ тарж болохгүй хэдэн тэнэгийг тэвчиж байгаад дуусгах нь чухал улс орон улам хохирох болно оо
Зөв. Зүй нь Энхболд ажлаа өгөөд УИХ хэвийн ажиллах нөхцөл бүрдэх байв. Харамсалтай Энхболд ажлаа өгөхгүй гэсэн тул УИХ ыг тараах ганцхан гарц үлдсэн.
Энэ нэг заваан юм больж үзээсэй! Ёстой чоно борооноор гээч юм болж байх шив. Гэмгүй царайлчихаад зальтай, шуналтай хамгийн өөдгүйхүн. Алтанхуягийн үед Монголын төр замарсан. Энэ хүн төрийн мөнгийг яаж идэж ууж, тарааж цацдагийг жинхэнэ утгаар нь харуулсан шүү дээ. Юу ч үлдээхгүй идэж уусан, бонд гаргаж байгаад, мөнгө хэвлүүлж байгаад идсэн, тэгээд цадаж ханахгүй нүүрсний шуудайн дээр хүртэлажиллаж ядарсан иргэдийн зармааг суйлж байсан хугай ч шдээ. Тэгээд гэмт хэрэг нь илрээд хууль шүүхийн байгууллага шалгаад тогтоочихоор Элбэгдоржид айлгаж,асар их өш зангидсан нөхөр гэдгийг хэн ч ойлгоно.
Алтанхуягийг дэмжиж байна
Дайны хажуугаар дажин гэж энэ Алтанхуяг одоо юу вэ.
алтанхуяг нээх шудрага бас тэгээд хэлмэгдсэн хүн болж жүжиглэх хэрэггүй. намын дарга, ерөнхий сайд байхдаа юу хийж байсан юм бэ. шал худлаа хүмүүсийн толгойг эргүүлсэн юм ярихаа боль. тоогоор кодлосон солиотой нэр томъёо л өгөхдөө сайн. мэдрэл муут.
Алтанхуяг хулгайч нарын хонгилиос цэвэр гарах гэж шогтох нь хулгай хийж нүдний булай болсон шигээ дахин онигоотох юм. Хулгайчнэр чинь арилахаасаа өнгөрсөөн хулгайчийн хонголдоо амар хэвтсэн чинь өлзийтэй
zov oo, M.Enchbold ogchorrrrr
Ah duu ohin hurgenteigee niilj ulsiin hurungu idsen novsh TUI MAI
Hudal h Durvud soliory
гол хэргийн эзэн бол ерөнхийлөгч асан элбэгдорж л гэж хэлээд байна ш дээ. Алтанхуягийг дэмжиж байна. Хонгил нурах хэрэгтэй
Хийж байхгүй элэнцэгээ хийж байсан дизда вэ
60 тэрбум үнэн бол УИХ тарах ёстой.