Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас өнгөрсөн зун "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил"-ийн хүрээнд 800 хүүхдийг зусланд амраасан байна.
Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн 600 хүүхэд, аймгийн шилдэг, тэргүүний анги, хамт олноор шалгарсан 200, нийт 800 хүүхдийг “Цагаан залаа” зусланд амруулжээ.
Халамжийн сангаас 92.4 сая, Зорилтот жилийн төсвөөс 30.8 сая төгрөгийг зарцуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )