НИТХ-ын дарга С.Амарсайхан өчигдөр /2018.12.19/ МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. Тэрбээр МАН-ын Бага хурлын үеэр МАН-ын удирдлагууд болон гишүүдэд хандан үг хэлсэн байна. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
С.АМАРСАЙХАН:
-Ѳнѳѳдѳр МАН-ын Бага хурлаар дотоод асуудлаа хаалттай хэлэлцэж байгаа ч гадна талдаа иргэдээсээ, цаашлаад олон улсад ч нуух, хаах юм бидэнд байхгүй болсоноо бүгд ойлгоцгооё. Яагаад гэвэл, та бид муу сайнаа дуудалцаад, яс мах, ѳѳх булчирхай, батга бэтгэ, идээ бээр гэж байдаг бол тэр бүгдээ гаргаж нэг рүүгээ хаях гээд нийгэм рүүгээ хэдийнэ цацчихсан. Одоо дахиж гаргах, дэлгэх, бахархах, гүжирдэх сонин байхгүй болсон байх.
"Даравч далдайна, булавч бултайна" гэдэг үг бий. Ѳнѳѳдрийн үүсээд буй нѳхцѳл байдал жаргаж тѳгсдѳггүй 60 тэрбумаас эхэлсэн. Одоо дахиад л 60 тэрбум дээрээ тулж ирээд яг таг гацаж байна. Яасан ч салж, салгаж болдоггүй 60 тэрбум бэ? Дахиад 60 жил хичээгээд ч сэхэхгүй мѳхлийг ард түмэнд ѳвлүүлэх үүд хаалга нь энэ гэж үзэж байгаа юм уу.
Одоо үргэлжлүүлээд ЖДҮ гээд бас нэг жиргэж дуусдаггүй асуудал ярьж явсаар 20 онтой золгож, 24 оныг угтах уу. Энэ ард түмний чинь сэтгэл, итгэл үлдсэн ганцхан утас нь МАН байсан учраас та биднийг сонгож олонхи болгосон.
Бид бүх асуудлаа яг ѳнѳѳдѳр, энэ танхимд эцэслэж шийдээд 2019 онд илүү бүтээлчээр иргэд, нийгмийнхээ асуудлыг шийдэж ажил, амьдралаа үргэлжлүүлэх ёстой.
Одоо та бидний аав ээж ах дүү, эхнэр, нѳхѳр, үр хүүхдээс чинь эхлээд улс нийтээрээ дуудалцаж дуусдаггүй хэрүүл, тэмцэл, дурсаж ханадаггүй худал, үнэн түүхийг чинь битгий хэл бахархаад ч барахгүй гавьяа багуулсан байсан ч, сонсож үзэхийг хүсэхгүй байна.
Иргэд олон нийт эд хѳрѳнгѳ биш эрүүл мэндийг хүсч байна. Хов жив биш хариуцлага, шударга ёсыг хүлээж байна. Ѳнгѳ мѳнгийг биш ѳдрийн хоолтойгоо л байвал боллоо гэж хүлээсээр итгэл, сэтгэл нь улам алдарч байна.
Та бүхний зарим нь ѳнгѳрсѳн хорин хэдэн жил улс тѳрд оролцож, 4-5 удаа сонгогдсон гэж бахархаж ярьдаг. Зарим нэг нь хашаагүй алба, дэвшээгүй сонгууль байхгүй болтлоо энэ нам, олон түмнээр дэмжүүлсэн. Гэхдээ одоо болноо.
Та нар тѳрт ёсоо уландаа гишгэж, тѳрсѳн биесээ хоохойлж, тѳр түмнээ бужигнуулж байх хойгуур чинь иргэд оршин суугчид чинь уушиг ам, уураг тархи нь утаанд хордож эхнээсээ амь нас, эрүүл мэндээрээ хохирч 10 жилийн дараа улс тѳр биш улс үндэстэн, удам судар чинь байх уу, үгүй юу гэдэг асуудал үүсчихээд, улсаараа сүйрэлимйн ирмэгт хүрчихээд байна.
Улс орон, хот тосгоноор нь утаа, түгжрэл, ядууралд ямар хүмүүс, хэзээнээс оруулж, ѳнѳѳдѳр ийм нѳхцѳлд хүргэсэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Нийтийн эрх ашигт нийцсэн, улс тѳрийн бодлого шийдлээ дага. Эхнээсээ хариуцлагаа хүлээгээд дараагийн хүмүүсээ ажиллуул. Чадахгүй бол дахиад хариуцлагаа тооц. Одоо улс тѳрѳѳс илүү улс орноо бодох цаг болсон.
Улаанбаатарын энэ хонхортоо та бид уралцаж, арсалдаад хэн нь хожих юм. Хэн ч хожсон хилийн дээс алхаад хэн нь байсан гэлээ хэн ч биш гэдгээ ойлго.
Дэлхийд байхгүй эрсдэлтэй, хортой, ядуу зүдүү улс гэдгээрээ алдаршчихаад байна. Та бидэнд үүнээс ѳѳр хүсэх юм байна уу, байхгүй гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл ( 26 )
ОЛИГАРХЫГ БИШ ЖИРИЙН АЖИЛАА МЭДДЭГ ХҮНИЙГ ТАВЬЯ !!! ХҮРЭЛСҮХ 60 ТЭРБУМАА ХЭРЭГЖҮҮЛЖ МӨНГӨӨР ХОТЫН ДАРГЫН СУУДЛЫГ ХУДАЛДАЖ БАЙНА .
naad goyo ugend chini kher khun itgekh ve ...ene tiim shudarga khunuu...ailiin nukhur daramtalj ekhneriig ni avch suusan khun tegeed shudarga sain khunuu ...nuguukh ni suujil bdag 2 teneg ...
ene hemjeend yrij setgeh hun her ih boldoo, Amjilt husie Amarsaikhan
Uuruu hezee shudraga boloo ve hurlaa ch hiij chaddaggui biz de buh namd shurgalsan zalitanguud shuu dee
Naad goe ugee hud boloh Battulga daa l hel ee. Amarsaihaan tanii goe ug er dutaagui ee.Odoo bur nadael bolchihood humuus bur zalhaj,bodit ajil ur dung husej baina
Naad goe ugee hud boloh Battulga daa l hel ee. Amarsaihaan tanii goe ug er dutaagui ee.Odoo bur nadael bolchihood humuus bur zalhaj,bodit ajil ur dung husej baina
Naad goe ugee hud boloh Battulga daa l hel ee. Amarsaihaan tanii goe ug er dutaagui ee.Odoo bur nadael bolchihood humuus bur zalhaj,bodit ajil ur dung husej baina
Uuchlaarai Amarsaihaan. Hariutslaga yarih geheer zugtdag ”shudraga busiin hongild” oruulj tamlah gelee geed baigaa Eronhii said, gishuun Oyun-Erdeene nartaa bur gantsaarchilj baigaad helchih ee. Irged tegh yariagui ee hares zuitei baih,hariutslagatai baihiig yarj huleej baigaa. Tan shig goe amtai tusheed er ni tsoodoogui hetreed baigaag daigaad helchie ee
Uuchlaarai Amarsaihaan. Hariutslaga yarih geheer zugtdag ”shudraga busiin hongild” oruulj tamlah gelee geed baigaa Eronhii said, gishuun Oyun-Erdeene nartaa bur gantsaarchilj baigaad helchih ee. Irged tegh yariagui ee hares zuitei baih,hariutslagatai baihiig yarj huleej baigaa. Tan shig goe amtai tusheed er ni tsoodoogui hetreed baigaag daigaad helchie ee
Тэнэг гомо
Амарсайхан чи буу хуц туулийн эргээр дуурэн барилга бариа биздээ биеэ унэлэгч авгайтай бузар новшууд ухэж далд ор
Yarih amarhaan,hiih hezuu,hiij l chadaj bval ter hun unelegden
Зөв ярьж мундаг лидер шүү одоо ажлаа л хиых хэрэгтэй дэ
Харах юмсан та нар бүтээлээ юу хийлээ МАНгарууд хэ орондоо хайртай л юм бол монгол төрөөс зайлаад өгөөч хулгайч харах
Харах юмсан та нар бүтээлээ юу хийлээ МАНгарууд хэ орондоо хайртай л юм бол монгол төрөөс зайлаад өгөөч хулгайч харах
Маш зөв ярьж харамсалтай нь ойлгодог махнууд нь хэд байгаан бол доо
manai namd iim bolovsroltoi zaluu tsoon bdagiin 1 bnshyyy ta nar ene zaluugiin xemjeend xyrexyyy yrij xelj bgaagii ni saintungaagaad yunshildaaaaa 60terbumiiinxaaaan
Та нар монголын түүхэнд сайнаар бичигдэнэ гэж бодож байна уу.Тодоос тод хараар бичигдэнэ
Ene chin nuguu 2 huuhenii amidralaar togolson hun bn zereg yavaldaj bgad neg huuhen n nuguuhu duusgaad suusan aimaar hereg garsnii gol buruutan n ene. Ulsiin mungu iddeg hulgaich 2 uuland n aihtar untei mashin avch ugj bsan . Jinhene huuhemseg er
бүгд л ТА НАРТ гээд яриагаа эхэлдэг юм.. БИД нарт гэж яриач... Энхболд гуай та албан тушаалаасаа сайн дураараа огцрохгүй бол эмх замбараагүй байдал ард түмний дунд гарчих гээд байна шүүү..
Чухал vнэнийг зоригтой хэлж, шийд гартал нь ярьж хэлж ойлгуул!
zov helj, yalanguya olon udaa songogdson hymyys mongoliig sonooj baigaa,,,!!!! ter luivarchin , ajil hiideggui oorsdoo l bayjaad baidag hymyystei hariuzlaga toozoh zag bolson, arai dendyy baina mongoliin baidal, mongol uls gej er ni baih baihgui deeree irchiheed baihad odoo ene chadvargui shivshigiin umnuudaas salahgui bol sonoloo mongol uls…hamgiin aimaar ni irged yagaad ene toroos bayjigsadiig dahin dahin songood baidgaa baina tednii l gai shyydee
туулын эргийн дагуу газар. завшиж байгаа хулгайч
Сэтгүүлчдээ, та нар арай ч дээ. 60тэрбумынхан Номтойбаярт худалдагдчихаж. Ми-н яриаг сая гаргаад МАН-ы бага хурлын шийдвэрийг гаргасангүй. Хэвлэл мэдээллийнхэн 2 талын болж байгаа үйл явдлыг яг бодитоор нь өөрсдийн үзэл бодлыг нэмэхгүйгээр сурвалжилж мэдээлж дамжуулж байх хэрэгтэй ш дээ. Манай сэтгүүл зүй ийм л байна даа.