М.Энхболд: Бүгдийг нь би томилуулж байсан мэтээр ярих нь шударга ёсонд нийцэхгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 20

 УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр /2018.12.20/ Төрийн ордонд мэдээлэл хийж, МАН-ын Бага хурлын үеэр өөртэй нь холбогдуулан гаргаж ирсэн асуудлуудад тайлбар хийлээ. УИХ-ын дарга М.Энхболдын тайлбар, хэлсэн үгийг тоймлон хүргэе.

Тэрбээр,

-УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын даргыг огцрох өргөдлөө өгөхийг шаардсан бичиг надад ирүүлсэн. Би огцрох шаардлагыг Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд нийцэж байгаа эсэхийг хянуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Хуулийн дагуу УИХ-ын даргын албан тушаалыг өгөхөд надад ерөөсөө татгалзах зүйл байхгүй. Аливаа асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой гэсэн байр суурийг би баримталж байгаа.

-Өчигдөр МАН-ын III Бага хуралдаан хаалттайгаар болж өндөрлөлөө. Харамсалтай нь, өчигдрийн Бага хурал хэвлэл мэдээллийнхэнд хаалттай болсон. Одоо улс төрийн намын үйл ажиллагаа олон нийтэд ил тод болох цаг үе. Гэтэл зориудаар зохион байгуулалттайгаар нэг хүн рүү, тухайлбал над руу сүүлийн 20 жилийн хугацаанд  Монгол Улсын нийгэмд болсон бүх бүтэхгүй, болохгүй бүхнийг наах гэсэн оролдлоготой, гаргасан шийдвэр нь Үндсэн хууль болон бусад хууль зөрчсөн, хууль тогтоох дээд байгууллагын эрх мэдэлд халдсан шийдвэр гаргасан Бага хурал боллоо.

Хурал дээр Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын ярьсан зүйлд би тайлбар, няцаалтыг өгсөн. Харамсалтай нь, миний ярьсан зүйлийг олон нийтэд хүргэх талаар ямар ч анхаарал тавилгүй, хурлыг дуусгасан. Тиймээс би хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийж байна.

  1. МАНАН гэдэг үзэгдлийг М.Энхболд гэдэг хүнтэй холбож ярьсан. Би МАНАН-г сонгуулийн үр дүнгээр улс төрийн намууд Засгийн газраа хамтарч байгуулсан үед гаргасан шийдвэрүүдийг зөвтгөх, буруутгах байдлаар үүсгэсэн яриа гэж үздэг. Би 2005 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, тухайн үеийн МАХН-ын даргаар ажиллаж байсан. Тухайн үед 67-гийн том бүлгийг тарааж, тухайн үеийн МАХН, АН тус тусдаа байх ёстой гэдэг байр суурийг гаргаж, Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргаж байсан. 2006 онд би Ерөнхий сайдаар томилогдож, Засгийн газрыг эмхлэн байгуулахдаа парламентад суудалтай таван намыг оруулж, Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг байгуулсан. Гэхдээ би АН-ыг оруулаагүй. Би 2017 онд МАН-ын даргын албыг өгөхдөө МАНАН-гүй Засгийн газар байгуулж ажиллах улс төрийн нөхцөл байдал бүрдүүлж, 65 суудалтай, нийслэлд олонхи болсон, 330 сумаас 232 суманд нь ялалт байгуулсан намыг хүлээлгэж өгсөн.
  2. Шударга бусын хонгилын асуудлыг ярьж байна. Шударга бусын хонгил гэх яриаг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гаргаж ирсэн. Тэр өөрийн хүргэн Г.Дэнзэнг "Эрдэнэс Тавантолгой"-н 17 тэрбумын тендерт оролцуулж, тэр компаниас тодорхой хэмжээний хөрөнгийг хүргэнийхээ данс руу шилжүүлүүлсэн нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаад эхлэхээр “Би шударга бус хонгилд орчихлоо. Намайг хууль хяналтын байгууллага хэлмэгдүүлж байна” гэх яриаг гаргаж эхэлсэн. Өнөөдөр Монголын нийгэмд шударга бусын хонгил гэж бий. Тэр нь М.Энхболд гэдэг хүнтэй холбоотой гэж ярьж байна. Саяхан сошиалд судалгаа гарсан байна. Тэр шударга бусын хонгилын түлхүүр хаана байна вэ гэж асуухад 74 хувь нь Ерөнхийлөгчид, 20 орчим хувь нь УИХ-ын даргад, 4 хувь нь Ерөнхий сайдад байна гэж саналаа өгсөн байсан. Ямар нэгэн хууль зөрчсөн бол түүнийг нь шалгах гэхээр хууль хяналтын байгууллагыг буруутгадаг байдлыг би буруушааж байгаа.
  3. ЖДҮ-ийн сангаас зээл авсан асуудлуудын талаар ярьсан. Надад нэг ч удаа АТГ-т хэн нэгнийг шалга, нөгөөг нь битгий шалга гэж ярьсан зүйл байхгүй. Нэгэнт хууль бус байдлаар өөрийн хамаарал бүхий компаниуддаа зээл авсан, иргэдийн амьдралд дэм тус болох зорилготой мөнгийг буруу ашигласан бол шалгах нь зүйтэй. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд мэдээлэл хийхдээ, УИХ-ын дарга хууль хяналтын байгууллагуудыг зохион байгуулж,  хэрэг үүсгэж шалгана гэж дарамталж байгаа мэтээр ярьсан. Би тэр даруйд нь прокурор, цагдаа, авлига, тагнуулын байгууллагуудад албан бичиг илгээсэн. Тэр өдөртөө эдгээр байгууллагуудаас ямар нэгэн захиалгатай хийгдэж байгаа зүйл байхгүй, гишүүдийн ар гэрийнхнийг хорьсон зүйл байхгүй гэж танилцуулсан.
  4. 60 тэрбум төгрөгийн холбогдолтой асуудлыг Бага хурал дээр ярьсан. Энэ асуудлаар долоо хоногийн өмнө нийслэлийн прокурор мэдээлэл хийсэн. Энд ямар нэгэн байдлаар мөнгө авч, албан тушаалд томилсон зүйл байхгүй гэж байгаа. ТЕГ дээр шалгагдаж байгаа. Нэгэнт шалгагдаж байгаа хэргийн талаар дэлгэрэнгүй яриад байх зүйл алга. Харамсалтай нь, энэ асуудлыг манай намын гишүүд дэвэргэж, намынхаа нэр хүндийг унагах ажлыг зориудаар хийж, цаанаа ЖДҮ-ийн зээлийг бүдгэрүүлэх зүйл хийж байгааг буруу гэж би үзэж байна.
  5. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн ярьсан зүйлд тайлбар хийх нь зүйтэй гэж үзэж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчилсан асуудалд намайг оролцоотой мэтээр ярьсан. Би 2016 оны зургадугаар сард энэ мэдээллийг бүдэг бадаг сонссон. ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Л.Хангайг би дуудаж, “Та Москвад холбоо сүлбээтэй хүн энэ асуудлыг тодруулж өгөөч” гэсэн. Л.Хангай сайд тиймэрхүү зүйл яригдсан байна гэж хэлсэн. Би ийм л мэдээлэлтэйгээр 2016.06.28-ныг хүргэсэн. Сонгуулийн сурталчилгаа дууссан энэ өдөр Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн. Ингээд би сонгуулийн штабдаа ажиллаж байсан С.Батболдоор “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлыг МАН ялах юм бол шалгаж шийдвэрлүүлнэ” гэдэг мэдэгдлийг хийлгүүлж байсан. Дараа нь УИХ-ын ажлын хэсэг байгуулсан. Би байгуулсан. УИХ тогтоол гаргасан. 49 хувийг төрийн өмчид авах тогтоол гаргасан. Энэ тогтоол хэрэгжих ёстой. Хоёр ч Засгийн газар энэ тогтоолыг шийдэж чадахгүй байгаа. Тиймээс 49 хувийг хамгаалж, өмгөөлөөд байгаа зүйл байхгүй гэдгээ хэлье.
  6. Худалдаа хөгжлийн банкны хувьчлалтай намайг холбоотой мэтээр Ц.Нямдорж ярьсан. Намайг Ерөнхий сайдаар томилогдоход Худалдаа хөгжлийн банкны асуудал шийдэгдчихсэн, Засгийн газар нь шийдвэрээ гаргачихсан байсан. Тиймээс би Худалдаа хөгжлийн банктай ямар ч хамааралгүй.
  7. Намайг мөн Улаанбаатар банкны хувьчлалтай холбоотой гэсэн. Улаанбаатар банкийг Улаанбаатар сангийн хөрөнгөөр байгуулсан. УИХ-аас банкны дүрмийн санг 4 тэрбум байхад нь 8 тэрбум байх ёстой гэж хуульчилсан. Нийслэлийн төсөвт дахин 4 тэрбум төгрөг гаргах санхүүгийн боломж байгаагүй. Тиймээс Улаанбаатар банк татан буугдаж, нэр бүхий хүмүүс хөрөнгө гаргаж, хуульд заасан шаардлагад нийцүүлэн, Улаанбаатар хотын банк хэмээх хамтарсан банк байгуулсан. Үүнээс хойш энэ банк хувьчлагдсан асуудал миний дараагийн хотын дарга нарын үед хийгдсэн.
  8. АТГ-ын удирдлагыг намайг томилсон мэтээр ярьдаг. Намайг Засгийн газарт ажиллаж байхад энэ хүн Замын цагдаагийн газрын дарга байсан. Таньдаг, мэддэг байсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаанд АТГ-ын даргаар томилуулах хүсэлтээ оруулж ирээд, Хууль зүйн байнгын хорооноос дэмжсэн шийдвэр гарчихсан байсан. Ингээд төрийн залгамж чанарыг бодолцож, чуулганаар оруулсан. Энэ хүнийг чөлөөлөх асуудлыг УИХ-д оруулахад бэлэн гэдгээ Ерөнхийлөгчид хэлсэн. Хуульд эс нийцсэн бол Үндсэн хуулийн цэц дээр гарсан шийдвэрийн дагуу ажиллах болно.  
  9. Улсын ерөнхий прокурорыг М.Энхболд томилсон мэтээр ярьж байна. Д.Дорлигжов прокурорыг томилогдоход би Шадар сайд байсан. Тухайн үеийн Ерөнхийлөгч Д.Дорлигжав гэдэг хүнийг оруулж ирсэн. М.Энх-Амгалан прокурорыг томилоход бид цөөнх байсан. Би ажил хэргийн шугамаар хэдхэн уулзаж байснаас биш танихгүй гэдгээ хэлж байсан. Тэгэхээр бүгдийг нь би томилуулж байсан мэтээр ярих нь шударга ёсонд нийцэхгүй.
  10. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Сингапурт байхад нь араас нь Т.Бадамжунайг явуулж, сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг тохирсон гэж хэлсэн. Би Т.Бадамжунайг Сингапур руу явуулж байгаагүй. Ер нь хүнийхээ хувьд Ерөнхийлөгчийг асуудалд ороод байх үед нь бол сураглаж, дэмжих байр сууринаас хандаж байсан.
  11. Уул уурхайн салбарын олон лиценз будлиантай байгаа асуудлыг надтай холбож ярьсан. Надад нэг ч лиценз байхгүй. Манай гэр бүлийнхэнд лиценз байхгүй. Би уул уурхайн салбарыг эдийн засгийн үр өгөөжтэй, ээлж дараатайгаар хөгжих ёстой гэж үздэг. Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 49 орд газрыг стратегийн орд болгох саналыг Их хуралд өргөн барсан. Харин Их хурал 15 болгож, баталж өгч байсан. Би Ерөнхий сайд байхдаа Оюутолгойг ашиглах гэрээний төслийг боловсруулж байсан. Миний боловсруулсан гэрээ өнөөдрийн гэрээнээс хамаагүй илүү байсан. 34 хувь нь хүүгүй, 2.8 тэрбум ам.доллаар гүний уурхай байгуулах, 2011 оноос эхлэн гүний уурхай байгуулахгүй бол 67 хувийн татварт нөөц ашигласны төлбөр тавих, 95 хүртэл хувь нь монгол ажилчид ажиллах, Оюутолгой, Тавантолгойн дунд 80 мянган хүнтэй хот байгуулах гэсэн олон зүйлтэй гэрээг өргөн барьсан. Би 2015 онд Тавантолгойн ордыг ашиглах Ч.Сайханбилэгийн шийдвэрийг зогсоож байсан. Энэ мэтчилэнгээр яривал би өчигдрийн Ц.Нямдоржийн ярьдаг шиг хүн биш.
  12. Бага хурлын үеэр МАН-ын дарга надтай уулзсан. Намайг өргөдлөө өг гэсэн. Би хуулийн дагуу асуудлыг шийднэ гэсэн. Мөн хоёулаа өргөдлөө өгөөд больчихвол яасан юм бэ гэсэн. Би хэн нэгний албан тушаалаар барьцаалж, УИХ-ын даргын албан тушаалыг өгөх өгөхгүй асуудлыг яриад байгаа юм биш. Би УИХ-ын даргыг чөлөөлдөг хуулийн хүрээнд асуудлыг тавь гэсэн. Тиймээс таны ажил албан тушаалтай барьцалдаж, зууралдаад байгаа юм байхгүй шүү гэж хэлсэн.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 35 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.108) 2025 оны 03 сарын 13

Тэгээд Монголыг энэ юу ч хийж чаддаггүй улсуудад орхиж Хятадад ззруулахыг хүсч байгаа юм уу ? Мах яагаад үнэд ороод байна ЗГ - яагаад мах аа гадагш нь гаргаад байгаа юм . ТУРЖ ҮХЛЭЭ ХҮРЭЛСҮХЭЭ ЗАЙЛААЧЭЭ ТОПОП УРВАГЧ ХААН ЭЦЭГ МИНЬ ЧИНИЙ ТОЛГОЙГ УДАХГҮЙ АВНА .

1  |  0
Бат(202.9.43.210) 2025 оны 03 сарын 13

Одоо Энхболд минь тахимаа өгөөд үр ач нараа харсан шиг суугаач чи хотын газрыг зарж нүдээ бүлтийтэл баяжсан одоо их шунавал шоронд суух болно шүү

1  |  0
Mantuu(98.113.248.233) 2025 оны 03 сарын 13

Enhboldiin nyatsaaltiig hen toohoin? Buh yarisan yum chin hudlaa! Hudal zavaan homgiliinhoo humuuseer shalguulahaar chin Enhboldiin zov l gej helne sh dee! Ard timen chin shalgaad heleed ogchihood bgaa yum bish uu? Ene teneg ogtsroocher! Ehner huuhduud ni heleech ee!

1  |  0
Зочин(66.181.179.108) 2025 оны 03 сарын 13

Үнэн үнэн хүрэлсүхтэнгүүд тун удахгүй унана . Зоригтой золбоотой хийморьтой байгаарай . Муу юм хийсэн улсууд өөрсдөө муухайгаар дуусна .

1  |  0
Зочин(66.181.179.108) 2025 оны 03 сарын 13

Энхболд даргадаа урам зориг өгьё . Та битгий бууж өгөөрөй !!!!

1  |  0
зочин(139.5.216.150) 2025 оны 03 сарын 13

ЭНХБОЛД МИ ЭЛБЭГДОРЖ НАРЫН ХЯТАД ЦУСТАЙ НОВШНУУДЫГ МАНАН ГЭЭД БАЙГААМШДЭЭ ПИЗДАА МИ

1  |  0
зочин(59.153.87.60) 2025 оны 03 сарын 13

Жаахан жудагтай байлдаа.Монголын төрд урьд өмнө нь ингэж сандал ширээндээ хайртай зүтгэлтэн гарч байгаагүй юм шүү.Цаг нь болсон бол зоригтй явах хэрэгтэй.Харин тэгвэл ард түмэн сайнаар санагалзаж мэднэ шүү.Бусдаар ингэж муу хэлэгдэн хэлэгдэн нэр төр гэр бүлээ доромжлуулах ямар хэрэг байнадаа.

1  |  0
иргэн(103.50.206.62) 2025 оны 03 сарын 13

Энхболд дарга битгий ажлаа өг.Өргөдлөө өгч болохгүй.Харин Хүрэлсүх Нямдорж Оюунэрдэнэ Аюурсайхан Батзандан Болд Нямбаатар нарыг шүүхэд өгч гишүүнээс түтгэлзүүлж шалгуул.Хууь яаж үйлчлэдгийг мэдрүүл.Дуугай байж болохгүй.Тэвчээрээр муу зүйлийг давж чадаж байгаа чинь ялалт.Харин буцвал ялагдал.Муу зүйл амархан бүтдэг нь ийм учиртай.Сайн зүйл удаан байдаг нь тэвчиж хүрсэн ялалт мөнх оршдог гэдгийн байнга санаж яв Энхболд даргаа.Муулууснаас муудахгүй.Муулж байгаа нөхдүүдийг үйлс сайн явах учиргүй.Амжилт.Яасанч бууж өгч болохгүй.Хар хэрээнүүдийг баярлуулж болохгүй.Хүрэлсүхтэнгүүд тун удахгүй унана.

1  |  0
Зочин(66.181.179.108) 2025 оны 03 сарын 13

ЭНХБОЛД ЯМАР БУРУУ ХЭРЭГ ХИЙЧИХВЭЭ !

1  |  0
зочин(59.153.87.199) 2025 оны 03 сарын 13

гадаадад том албан тушаалтан ямар нэг буруу хэрэгт холбогдвол ард түмнээсээ уучлалт гуйж ажлаа өгдөг юм байсан. албан тушаалаасаа салчихаар шорон хүлээж байгаа гээд гүрийгээд байгаан болов уу эсхүл ард түмнээ хэтэрхий басаад байна уу ийм л зүйл бодогдож байна даа

1  |  0
зочин(103.212.116.176) 2025 оны 03 сарын 13

зайлаач

1  |  0
гххэамт(202.9.42.208) 2025 оны 03 сарын 13

Арай дэндүү дайрах хандлагаа болимоорюм аа.Энэ хүний нэриыг барьж олон хүн баяжсан бхаа.Нямдорж Баяр бүгдиыг нь шалгаач ээ.Яагаад энэ хүн рүү бүгд дайраад бна аа.Загалмайлсан эцэг нь Баяр Нямдорж бх аа.Тэрмуу увсын түрээсийн байранд амьдардаг худалчийг бас буулга. тэр чигээрээ хүүхэд хамаатандаа уулын аманд смьдардаг ш дэ.Уул ус бол улсын өмч шүү

1  |  0
Zochin(37.165.38.15) 2025 оны 03 сарын 13

Chi huuli yriad yah ve muu novchiin hujaa

1  |  0
О(66.181.186.243) 2025 оны 03 сарын 13

Ухэх газрын шороо нь их хурлын тамхимд хеделсен бна одоо удахгуй ухэж далд ор

1  |  0
Зочин(202.9.43.48) 2025 оны 03 сарын 13

Энхболд дарга тэр 60 тэрбумын ярианд оролцоогүй юм байна лээ шүү дээ. Оролцсон бол оролцсоон л гэнэ шүү дээ. Өөрөө тийм яриа болоогүй гээд байхад хүмүүс энэ эвлүүлгэнд итгээд байх юмаа. Дарга өөрөө өөрийгөө тийм ярианд оролцсон оролцоогүйгээ мэдэлгүй яахаь дээ. Тэгээд ч хууль хяналтын байгууллага нь энд тэнд болсон яриануудыг хооронд нь эвлүүлчихсэн байна гээд нотолчихоод байхад итгэхгүй муулаадл байх юм энэ хүмүүс болиосой

1  |  0
зочин(103.194.176.117) 2025 оны 03 сарын 13

Монголын төр монголын ард иргэд М Энхболдыг барахгүй амжихгүй өөрийнхөө байр сууриа хатуу бат зогсоно.

1  |  0
алтан(202.9.43.199) 2025 оны 03 сарын 13

энэ замбраагүй байдал нь давхар дээлээс болж байна. сенат, дум гээд бүгд давхар дээлгүй. тэд зөвхөн хууль гаргах, түүндээ хяналт тавих эрхтэй.одоо уих-ын гишүүд 5 тэрбум төгрөгийг улс өөрт нь өгдөг гэлүү.ийм байхад яаж улс орон мөнгөтэй байх юм.бүтээн байгуулалтанд зарах бол мөн агууяа. ерөнхийлөгчийн засагтай болж болно. гэхдээ ийм муухай суурь дээрээс ярнаас салгах мөн хэцүүеэ.

1  |  0
туяа(202.9.43.199) 2025 оны 03 сарын 13

анх ардчлал гээд гараад ирэхдээ 20 жилийн өмнө өмч хувьчлал явуулахдаа хянан шалгах бүх байгууллагыг буулгаад энэ ажилыг явуулсан даа.энэ нь идэж, уух гэсэн бодлого байж. тэгээд яав. үйлдвэрлэгч бүх хүмүүс хоосон ажилгүй болсон тэд зах зээлийн шуурганд хөл алдаж ядуурсан. тэр нь сэхээ авалгүй өдий ирэв.хэдхэн хүн баяжаад улс орон тусгаар тогтнодог хууль байхгүй. харин өөрөө бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрийн бүтээгдэхүүнээр баяжиж байгаа бол хэдхэн баян байж болно. нэг л уурхайн баялагыг дагалдан үйлдвэрлэл явуулсан байхад, монголд ажиллах хүчих дутах болно.гаднаас ажилчин авна.

1  |  0
zochin(202.179.25.147) 2025 оны 03 сарын 13

buuj ugch bolohgui gej yu yariad bgaa yum Mongol dayaraa hudluud bna shuudee Odoo chirj huuj gargahaas uur arga bhgui

1  |  0
иргэн(202.9.43.203) 2025 оны 03 сарын 13

Би хэн нэгнийг өмөөрөх буюу буруутгахыг урьтал болгоогүйээ. бОЛЖ БАЙГАА ҮЙЛ ЯВДАЛЫН МӨРНӨЛИЙГ ХАРХАД монголчууд бид яасан жудаггүй, хүний мөс чанараа гээж байнаа л гэж бодох юм. Жижиг дунд үйлдвэр хөгжүүлж ард иргэдийн амьдралыг тэтгэх сангаас өөрийн хамаатан садан, хамаарал бүхий компанид зээл авсан нь баримтаар ил тод болсон. 60 тэр бум дахин шалгаж байна. Үр дүн тодорхой биш. Үүнээс хархад л асуудал ойлгомжтой байгаа биз дээ. За тэр мафи болчихсон гэвэл бас л хуулийн хүрээнд батлах асуудал. Одоо бол хардлага. Харин хууль хяналтын байгууллага улс төржсөн гэвэл энэ олон нийтэд ил тод байна.

1  |  0
Иргэн(59.153.112.163) 2025 оны 03 сарын 13

Энхболд оо, бууж өгч л болдоггүй юм шүү?! Наад муу Ийсүс Оюунаа, Зөнөг Нямка, Хүүк нар чинь худлаа хоосон орилж л байг?! Хуулиар яаж ч чадахгүй?! Унавал хамт унаж УИХ-ыг нь тараа

1  |  0
m.mandahaipoland. (88.156.136.173) 2025 оны 03 сарын 13

oilgomjtoi .

1  |  0
хн(122.201.22.249) 2025 оны 03 сарын 13

ѳрѳвдүлэх тактик гаргаж байна уу тэгвэл тэр атг-н энхжаргалыг зайлуулаад ѳгчихѳѳч дээ

1  |  0
ЗОЧИН(122.201.31.152) 2025 оны 03 сарын 13

ЭНХБОЛД ДАРГАА ТА ГАЗРЫН НАЙМААГ ӨРГӨЖҮҮЛСЭН ХҮН ДУУРИЙН ТЕАТРЫН ЭЗЭМШИЛ ГАЗРЫГ УЛААНБААТАР БАНКИНД ЭЗЭМШҮҮЛЖ ОДОО ТЕАТР ТОГЛОЛТЫНХОО ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХУРААЖ БАЙРЛУУЛАХ ГАЗАРГҮЙ БОЛСОН БАЙДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ

1  |  0
Энхболд(202.21.106.165) 2025 оны 03 сарын 13

Айгаад үхлээ дээ.Байр сууриа алдвал баларна аан...

1  |  0
ИЧИХ ГЭЖ БАЙХГҮЙ ЭЭ?(202.9.42.56) 2025 оны 03 сарын 13

ОДОО М.ЭНХБОЛДЫН ЯРИАНД ИТГЭХ ХЭН Ч БАЙХГҮЙ. БИ ЖАРАН ТЭРБУМЫН ЯРИАНД ОРООГҮЙ БИ БОЛ ӨӨРИЙГӨӨ МЭДЭЭД БАЙГАА ГЭЭД Л ЯРИАД БАЙСАН ХУДЛАА Л БОЛСОН ДОО.ИЧИХ ХЭРЭГТЭЙ ШТЭЭ????

1  |  0
Зочин (66.181.177.215) 2025 оны 03 сарын 13

Яасан унэтэй суудал вэ

1  |  0
Top