УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.12.20) нэгдсэн хуралдааныг 10:00 цагт зарлаад байна. Сүүлийн үед чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдээгүйгээс хойшлох нь энгийн үзэгдэл болоод байгаа.
Гишүүдийн ирц бүрдээгүйгээс болоод өнөөдрийн байдлаар чуулганы 5 удаагийн нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны 16 удаагийн, дэд хорооны 3 удаагийн хуралдаан хойшлоод байгаа юм.
Чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр хүлээгдэж байгаа асуудлуудад Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх учиртай.
Мөн Засгийн газрын гишүүнийг томилох, зарим гишүүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх асуудал гишүүдийн ирц бүрдээгүйгээс тав дахь удаагаа хойшлогдож, хууль зөрчигдөхөд хүрээд байна. Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох асуудал чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэлгүй өгдөө зургаа дахь хуралдаантайгаа золгож байна. Түүнчлэн Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг үүрэгт ажлаас нь огцруулах асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуулийн хугацаанд нь хэлэлцэж шийдвэрлэсэн. Гэтэл Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн ирц бүрдээгүйгээс Засгийн газрын гишүүн-Зам тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хугацаанд нь хэлэлцэж чадалгүй өдий хүрч, хууль зөрчсөн нөхцөл байдал үүсэж буй.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулахаар ирүүлсэн хүсэлтийн дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах асуудлыг хэлэлцэж, Ерөнхий хяналтын сонсгол явуулах тов, сонсгол даргалагчийг сонгох, ажиглагчаар оролцох хүний тоо, сонсгол зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах байсан ч ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар бас хойшилсон.
Юутай ч өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг 10:00 цагт зарлаад байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар
М.Бүүвэй
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )
ОДОО ЯГ УИХ-Д ЮУ БОЛООД БАЙГААГ ХЭЛЭХ ҮҮ ? ИХ УУЛ УУРХАЙН ХУУЛИНДАА АЛТНЫ ТАТВАРЫН ЭЗНИЙ ХУВЬ 2.5 БАЙСНЫГ НЭМЖ 5 % БОЛГОЖ ӨӨРЧЛӨХ ГЭЖ БАЙНА . ЭНЭ УЛСАД ИХ АШИГТАЙ ХАРИН УУЛ УУРХАЙН ЭЗДЭД ХОРТОЙ . ТЭГЭХЭЭР АЛТНЫ УУРХАЙТАЙ ГИШҮҮД 40 ХҮНД ОРЖ БАЙНА . МӨН ЖДҮ -ЧИН ХОРИН ХЭДЭН ХҮН САЙД НАР ИНГЭЭД 40 ХҮН БОЛЖ БАЙНА ДАА . МӨН ПРОКУРОР 4 ГИШҮҮНИЙ ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХЭЭР ЧУУЛГАН ХҮЛЭЭЖ БАЙНА .
StartWeeklyJob.com/?userid=86225 mungu oloh shine arga
Ирц бүрдүүлэх, хурлыг удирдах нь нь УИХ-ын даргын нол хийх ажил үүрэг нь юм. Гэтэл алийг нь ч хийж чадахгүйгээр барахгүй УИХ-ын шийдвэр гаргах эрх бүхий олонхи даргыгаа хурал даргалах эрхгүй гэж шийдвэрлэчихээд байхад зкайлахгүй байна. 1 хүний зөв үү 40 хүний зөв үү? Тэгээд бас болоогүй Засгийн газар буруутай гээд хуцаад байдаг. УИХ-ыг хуралдуулж болохгүй, хуралд битгий суу гэж Засгийн газар тогтоол заххирамж гаргаагүй, Ерөнхий сайд албан үүрэг өгөөгүй байхад юугаар нотолгоо хийгээд засгийн газкрыг буруутгаад байна. Засгийн газар хийдгээ хийгээд л явж байна. Өөригээ хууль зөрчөөгүй гэж болдог
Энэ хүн эв нэгдлийн билэг тэмдэг маань ДУУГАРАХ цаг болсон л баймаар даа
Зээл ба санхүүжилт Зээлийн санал нь € 2000 / € 4,500,000 хүртэл санал болгодог Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах хүн бүрт € 2,000 € 4,500,000 санал болгож байна. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22995595177