ЗАСГИЙН ГАЗАР: Эхчүүдийг цэвэр агаарт ТАВ ХОНОГ амраах эсэхийг шийднэ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 21

 

Засгийн газар өнөөдөр /2018.12.21/ ээлжит бусаар хуралдана. Энэ долоо хоногийн эхээр Засгийн газрын хуралдаанаар Төрийн бус байгууллагаас ирүүлсэн Жирэмсэн болон 0-5 насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг найман тэрбум төгрөгөөр тав хоног цэвэр агаарт амраах тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргана гэсэн мэдээлэл цацагдсан.

Олон нийтийн сүлжээгээр Засгийн газрын шийдвэр гарсан гэх мэдээлэл түгж байгаа ч энэ талаар албан ёсны ямар нэгэн шийдвэр гараагүй бөгөөд өнөөдрийн ээлжит бус Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөсөн гэх мэдээлэл байгаа юм.

Түүнчлэн цаг үеийн холбогдолтой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр тогтоод байгаа аж. Засгийн газрын ээлжит бус хуралдаан 11.00 цагаас хуралдана. 

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.182.75) 2025 оны 03 сарын 13

5 хоног амраалаа гээд бүх эх хүүхдийг багтаах уу? Ямар өгөөж гарах юэ? Энэ бол нөгөө л шалгарсан аргаараа эх хүүхдийн нэрийг барьж ард түмний хөрөнгийг халаас руугаа зувчуулах гэсэн хэрэг. Харин түүний оронд гэрийн цахилгааны үнийг тэглээд зарах мөнгөө цахилгаан станц, шугам сүлжээнд өгчихсөн хамаагүй дээр дээ. Тэгвэл улсын мөнгө улсдаа очно, хувь хүний халаасанд орохгүй.

1  |  0
УУРТ(124.158.109.60) 2025 оны 03 сарын 13

Гуцаад хуралдаж муралдалгүй зүгээр болиоч. Өөр хийх юм алга уу

1  |  0
Top