Өмнөговь аймаг "Бид хамтдаа" Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд шинэ оны босгон дээр 20 өрх өргөө цагаан гэртэй боллоо. Орон гэргүй айл өрхийг өөрийн гэсэн гэр оронтой болгох үйл ажиллагаанд сумдаас иргэд хамрагдсан бөгөөд холбогдох мэргэжилтнээр дамжуулан гэрийг сумд руу нь ачуулж хүлээлгэн өглөө.
Гэрийг эмзэг бүлгийн болон орлого багатай айл, өрхүүдэд олгожээ.
Сэтгэгдэл ( 0 )