Samsung 1 терабайт багтаамжтай ухаалаг утас худалдаанд гаргана

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 31

Технологийн аварга загас Samsung компани дэлхийд анх удаа нэг терабайт багтаамжтай ухаалаг утас худалдаанд гаргахаар болжээ. Энэ нь энгийн утаснаас даруй 10 гаруй их багтаамжтай гэсэн үг юм. Ингэснээр гэрэл зураг болон бусад платформ дээр хадгалах файлын тоо эрс өсөх боломжтой гэж компани мэдэгдэж байна. Тус компани сүүлийн таван жилийн туршид ухаалаг утсыг нэг терабайт багтаамжтай болгох судалгаа хийж байсан юм.


Хамгийн сүүлд худалдаанд гараад байгаа Samsung Note 9 загварын утас өөртөө 512 гегабайт багтаамжтай, нэмэлт 512 гегабайт бичил диск хүртэл худалдаанд гаргаж байсан юм. Хэрэв нэг терабайт багтаамжтай утас худалдаанд гарвал таван гегабайт багтаамжтай HD бичлэгийг ердөө таван секундэд татдаг болох юм. Удахгүй худалдаанд гарах Samsung Galaxy 10 загварын ухаалаг утсанд шинэ чипийг суулгаж магадгүй гэж Engadget цахим хуудсанд мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top