Дундговь аймгийн Музейн үзмэрийн тооллого үргэлжилж байна. Аймгийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн оны сүүлчээр Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц.Бумангэрэл ахлагчтай ажлын хэсгийн эхлүүлсэн тооллого төлөвлөсөн ажлын 78,8 хувийг гүйцэтгэжээ.
Дундговь аймгийн музей анх 1949 онд байгуулагдсан. Одоо нэн эртний хүрэл зэвсгийн үеийн, Их Монгол Улсын, аймаг байгуулагдсаны, дуу хуурын, аймгийн алдартны, мал аж ахуйн, монголын уламжлалт тоглоомын, угсаатны зүйн, Зава Дамдины, ан амьтны, ашигт малтмалын, хэлмэгдэгсдийн танхимуудад үзмэрээ зохион байгуулаад байна.
Энэ сарын 18-наас сумдын Орон нутаг судлах танхим дахь үзмэрт тооллого хийгдэнэ. Дөрвөн жил тутам нэг удаа явагддаг тооллогын ажилд 1,1 сая гаруй төгрөг төсөвлөгдсөн бөгөөд орон нутагт хийх тооллогод шаардагдах зардал дутагдалтай байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )