Сарны ар талд байрлаж буй Хятадын сансрын “Чанъе-4” аппарат болон сарнаа явагч "Юйтү-2" /Хаш чандага-2/ унтлагын горимд шилжжээ.
Хятадын сар судлалын хөтөлбөрийн мэдээлснээр эдгээр аппаратууд сарны хүйтэн шөнийг өнгөрүүлэх үүднээс унтаж буй гэнэ. "Чанъе-4" энэ оны гуравдугаар сарын 1-ний өдөр, сарнаа явагч хоёрдугаар сарын 28-ны өдөр сэрэх гэнэ.
Сансрын хөлгүүдийн систем хэвийн горимоор ажиллаж байгаа гэж Хятадын эрдэмтэд онцлов.
Сарны ар талд дэлхийгээс харагддаг талыг бодвол шөнө нь илүү хүйтэн болох нь тогтоогджээ. 2019 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр сарны ар талд буусан “Хаш Чандага-4” аппаратаас ирүүлсэн мэдээллээс үзвэл сарны энэ хэсэгт шөнө нь агаарын температур -1900C градуст хүрсэн нь “Апполон” хөлгийн ирүүлсэн дэлхийгээс харагддаг тал дээр бүртгэгдсэн температураас даруй 170С градусаар доогуур аж. Температур ийн өөр байгаа нь хөрсний бүтэц өөр буйтай холбоотой байж магадгүй хэмээн эрдэмтэд таамаглаж байна.
Саран дээрх шөнө дэлхийн хоёр долоо хоногтой тэнцэх хугацаанд үргэлжилдэг бөгөөд өдөр нь саран дээр +1270 С градус болж, халдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )