ОХУ-д замыг “Супер хатуу хучилт”-аар хучих технологийг нэвтрүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 14

ОХУ ойрын хоёр жилд нэг мянга гаруй урт замыг “Супер хатуу хучилт” технологийн дагуу хучихаар төлөвлөж байна. ”Супер хатуу хучилт” технологийн тусламжтайгаар тухайн бүс нутгийн цаг агаарын онцлог, замын хөдөлгөөний ачаалалтай нийцсэн техникийн тодорхойлолт бүхий орцтой хатуу хучилтыг сонгох боломжтой аж.

 

Европын холбоо, АНУ-д өргөнөөр ашиглагддаг “Superpave” буюу  “Супер хатуу хучилт” технологийн дагуу хуучин хучилт болон орон нутгийн материалуудыг ашиглан шинэ, хатуу хучилтыг үйлдвэрлэх боломжтой гэнэ.

 

Хуучин материалыг дахин ашиглах, ложистикийн зардлыг бууруулах, замын урсгал засвар хоорондын хугацааг 12 жил хүртэл, капитал буюу бүрэн засвар хоорондын хугацааг 24 жил хүртэл уртасгах давуу талтай аж.

 

Шинэ технологийг Оросын замууд дээр гурван жилийн туршид туршсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Завхан(66.181.160.112) 2019 оны 02 сарын 15

Инноваци л гэж энэ дээ

0  |  0
Top