Samsung GalaxyS10+ шинэ загвараа танилцууллаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 21

Samsung компани Samsung Galaxy S10+ брэндийн шинэ загвараа танилцууллаа. Ухаалаг утасны нүүр бүхэлдээ дэлгэц байхаар бүтээсэн байна. Мөн дэвшилтэт технологийн тусламжтайгаар камерыг дэлгэцэд шууд суулгасан бөгөөд дэлгэц Dynamic Amoled технологийн ачаар өнөөг хүртэл бүтээгдсэн бүх ухаалаг утаснуудыг бодвол өнгө дамжуулах дээд зэргийн чанартай байх гэнэ.

 

Galaxy S10+ нүүр болон ар талдаа хоёр камертай байх аж. Камер өөрөө зураг авах хамгийн тохиромжтой өнцөг, түвшинг тодорхойлж мөн HDR 10+ стандартын дүрс бичлэг хийх боломжтой.

 

Утасгүй цэнэглэх шинэ технологийн тусламжтайгаар нэг утаснаас өөр утас болон чихэвч зэрэг бусад төхөөрөмжийг цэнэглэх боломжтой болжээ. Өмнөх загваруудыг бодвол Galaxy S10+ загварын зай 25 хувиар илүү удаан ажиллах гэнэ.

 

Хоёр сим карт хэрэглэж болох Galaxy S10+ 128 гигабайтаас нэг терабайтын санамжийн багтаамжтай байна. S10+ нь Wi-Fi 6 сүлжээнд тохирох хамгийн анхны гар утас болох юм.

 

Galaxy S10 гадна Samsung компани Galaxy Fold андройд гар утсыг танилцуулжээ. Galaxy Fold нь хоёр дэлгэцтэй байх бөгөөд  нугалагддаг, таблет болдог байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top