"Эко Алтан Заамар"-ын уурхайн хөрс цөмөрч, осол гарчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 28

Төв аймгийн Заамар суманд орших "Эко Алтан Заамар" компанийн уурхайн хөрс цөмөрч, 2 машин шороонд дарагдан, жолооч нар амиа алдсан талаар мэдээлэл ирлээ. Хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Дуудлага хүлээж авсан. Энэ талаар нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өглөө.

Төв аймгийн цагдаагийн газрынхан хэргийн газарт ажиллаж байна. Осол гарсантай холбоотойгоор ОБЕГ-аас аврах ангийн баг бүрэлдэхүүн гарсан гэх ба албан бус мэдээллээр дөрвөн хүн дарагдсан аж.

"Эко Алтан Заамар" ХХК нь 2014 онд байгуулагдсан, уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч компани юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top