Япон: Эцэг, эхчүүд хүүхдэдээ бүх төрлийн хүчирхийлэл үйлдэхийг хориглоно

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 04

Японы Засгийн газар эцэг, эхчүүд хүүхдэд ээ биеийн бүх төрлийн хүчирхийлэл үйлдэхийг хориглох хууль санаачилжээ. Улмаар Японы парламент ойрын хугацаанд Засгийн газрын санаачилсан уг хуулийг хэлэлцэх болоод байна. Хуулийн дагуу шийтгэх, зодох, бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг хатуу хориглож, эрүүгийн хуулийн зүйл заалтад хамруулах зохицуулалттай байх аж.

Хуулийн хэрэгжилтэд Японы цагдаагийн газар, Нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам хамтран хяналт тавихаар болоод байна. Япон улсын хэмжээнд өнгөрөн онд хүчирхийллээс хамгаалах 210 төвд бага насны хүүхэдтэй холбоотой 130 мянган хэрэг бүртгэгдэж, ямар нэгэн шийдэл олсон тухай Японы Нийгмийн хамгааллын яамнаас мэдээлжээ. Насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой хүчирхийллийн 75-аас дээш хувийг эцэг, эхчүүд нь үйлддэг болохыг судалгаагаар тогтоосон байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.26.172) 2019 оны 05 сарын 07

Манайд чинь аав ээж нар хүүхдээ харааж загнах, зодох, цохиж авах, тэнэг мангараар нь дуудаж байнга хүчирхийлж байдагдаа. Бас хүүхдийнхээ дэргэд эцэг эх нь элдэв 2-оор бие биенээ хэлж зодолдох, архидах нь энүүхэнд шүүдээ. Тэгээд дараа нь өөрсдөө тийм болгочихоод паа пээ хүн дүрстэй адгуус ал цаазал ч гэх шиг солиорохыг нь яана. Бие биенээ үгүй хийж /бие, хэлээрээ/ байх чинь л Монголын маань тэнгэрлэг зан чанар шүүдээ. Иймдээ хөгжихгүй, нас богино, өвчний үүр, хүн ам нь цөөн байгаа юмдаа.

0  |  0
Zochin(66.181.161.109) 2019 оны 03 сарын 04

Mongoliin Televiziin suvguudaar eldev yanziin huchirhiilel aimshig aguulgsan kinonuudiin surtalchilgaa tasraltgui garch bna. Yyniig zohitsuulsan huuli togtoomj bas hynalt shalgalt hezee Mongold uusej bii boloh um bol. Gadaadad bol ch saihan l um. Bas Japanii eldev yanziin Hichirhiilel gardag Huuheldeinuud mongold tasraltgui garah um. ONE PEACE nereer ungulun daldalsan buun huchirhiilegch kino 2, 3 jil daraalan garsaar baih um.

0  |  0
Top