Египтэд хонины толгойтой сфинкс олджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 04

Египет улсын Асаун хотоос холгүй Жибаль эс-Сильсиль эртний дүүрэгт Швед, Египетийн хамтарсан археологийн экспедиц криосфинкс буюу арслангийн биетэй, хонины толгойтой таван метр урт сфинкс олжээ.

Орон нутгийн “Мобтада” сонинд бичсэнээр, Тутанхамон хааны өвөг болох Аменхотеп III хааны үед /1388-1353 /1351/ хамаарах энэхүү эртний олдвор элсэн чулууны доороос олджээ. Эрдэмтдийн үзэж буйгаар, сфинкс болон түүний жижгэрүүлсэн хувилбарыг тээвэрлэхэд бэлэн болгосон байсан хэдий ч тодорхойгүй шалтгааны улмаас чулуу бэлтгэх газарт үлджээ. Баримлыг фараон нас барсны улмаас дуусгаагүй эсвэл эвдэрснийг нь засалгүй үлдээсэн байж болзошгүй гэх таамгийг эрдэмтэд дэвшүүлжээ.

Том болон жижиг хэмжээний криосфинксуудын хамтаар тус газар элсэн чулуугаар хийсэн наж могойн дүрс бүхий баримал болон Аменхотеп III хааны үеийн бичиг бүхий гэрэлт хөшөө мөн олдсон байна.

Жибаль эс-Сильсиль дүүрэг дэх малтлагыг үргэлжлүүлэх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top