Тутанхамун фараоны “сансрын чинжаал”-ын нууцыг тайлжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 26

Археологичид Египетийн Тутанхамун фараоны бунхнаас олсон чинжаал хутгыг эртний Египетийн нутаг дэвсгэрээс гадна олсон солирын төмрөөр хийсэн болохыг тогтоожээ. Энэхүү нээлт нь 1922 онд Тутанхамун фараоны бунхнаас илрүүлсэн чинжаал хутгыг эртний өөр нэгэн улсаас Тутанхамуны өвөөд бэлэг болгон илгээж байсан гэсэн таамгийг баталгаажуулжээ. Эртний эл олдвор нь МЭӨ XIV зуунд хамаардаг гэнэ. Хутгыг Тутанхамун фараоны занданшуулсан шарилын гуя орчим байрлуулсан байжээ.

Өмнөх судалгаагаар хутганы ирийг солирын төмрөөр хийсэн болохыг тогтоож байжээ. Гэтэл эртний египетчүүд тухайн цаг үед солирын төмрийг боловсруулж чаддаггүй байсан аж.

Японы Технологийн дээд сургуулийн эрдэмтдийн баг эл зэвсгийг 950 хүрэхгүй хэмийн халуунд хайлуулсан болохыг шинжилгээгээр тогтоож, Египет бус Анатолид хийсэн гэсэн таамаг дэвшүүлжээ. Рентген шинжилгээгээр хутганы  алтан бариулыг мөн шохойн будаг ашиглан хийсэн нь тухайн цаг үед эл технологи эртний Египетэд нэвтрээгүй байжээ. Эрдэмтдийн үзэж буйгаар залуу фараон чинжаал хутгыг өвөөгөөсөө өвлөн авсан байж магадгүй аж.

Тутанхамун хаан Египетийн 18 дахь үеийн фараон бөгөөд МЭӨ 1332-1323 оны хооронд Египетийг захирч байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top