Тутанхамун хааны хараалын нууцыг тайлав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 29

 

Эртний Египетийн Тутанхамун хааны бунхныг 1922 онд нээсэн 20 хүн цацрагийн хордлогын улмаас амиа алдсан гэж “Daily Mail” дамжуулжээ.

Судлаач Росс Феллоузын явуулсан судалгаагаар, бунханд санаатай байрлуулсан уран болон хортой бодисууд нь археологичдын үхлийн шалтгаан болсныг тогтоожээ. Алдарт фараоны шарил үнэхээр “хараагдсан” байсан гэхдээ эртний Египет судлаачдын үзэж байсанчлан ер бусын, ид шидийн аргаар бус биологийн аргаар гэж судалгаанд онцолсон байна. Судалгаанд дурдсанаар, Тутанхамун хааны бунхан төдийгүй Хуучин хаант улсын /МЭӨ 2700-2200 он/ үеийн бунхнууд, Гиза болон Саккара дахь үхэгсдийн хотын хэд хэдэн бунханд цацраг идэвхт радон хий илэрчээ.

Тутанхамун фараоны бунхныг 1922 онд Английн судлаач Ховард Картер анх илрүүлж байв. Тэрээр 1939 онд зүрхний шигдээсээр нас барсан. Эрдэмтэд олон жилийн турш Хожкины лимфом гэх өвчнөөр өвдсөн нь цацрагийн хордлоготой холбоотой гэж үзэж байна. Малтлагын ажлын ивээн тэтгэсэн гүн Карнарвон бунханд анх хөл тавьсан хүмүүсийн нэг бөгөөд цусны халдварын улмаас таван сарын дараа хорвоог орхижээ. Малтлагын ажилд оролцож байсан бусад хүмүүс хожим нь зүрхний дутагдал, асфикси буюу амьсгал бүтэх, цус харвах, чихрийн шижин, уушгины хатгалгаа, хордлого, хумхаа болон рентген туяа зэрэг шалтгаанаар хорвоог орхиж байжээ. Бунхныг нээсний дараа цахилгаан сүлжээнд богино хугацаанд гэмтэл гарч, Каир хот даяар цахилгаан тасарч байжээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.216.61) 2024 оны 04 сарын 30

Бөөн нян бактери шүү дээ . Олон жилийн булш занданшуулсан шарил .Адаглаад л ойр хавьдаа дүүрэн нян бактери тарөаж бгаа .Гэхдээ түүх дурсгал гээд шинжлэн судалдаг байх л даа

1  |  0
Зочин(66.181.179.176) 2024 оны 04 сарын 30

Уран гээчийн аюул ийм л бх! Бидэнд ч ураны хордолыг нөлөө бхыг үгүйсгэхгүй!

1  |  0
Наран(66.181.187.194) 2024 оны 05 сарын 01

Хэнд ч хэрэггүй ийм юм яадаг байна ? дэлхий нийтээрээ л өвдсөн байх .наанаас чинь гарсан нян бактерийн нөлөөгөөр .

1  |  0
зочин(139.5.216.26) 2024 оны 05 сарын 01

Булш бунхан ухаж төнхөөд яадаг байна даа

0  |  1
Top