Сүхбаатар дүүргийг санхүүгийн зөрчилгүй гэж дүгнэлээ

2019 оны 03 сарын 07

Нийслэл дэх Төрийн аудитын газраас Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 18 дугаар зүйлийн 18.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д заасны дагуу аудит хийсэн. Энэхүү аудитын дүгнэлтээр “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээ болон төсвийн гүйцэтгэлийн тайланг материаллаг зүйлсийн хувьд Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, УСНББОУС-д нийцүүлж, Сангийн сайдын баталсан бодлого, журам, зааврын дагуу үнэн, бодитой, шударга илэрхийлсэн тул зөрчилгүй санал дүгнэлт гаргаж байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top