Г.Эрдэнэтөгс: Д.Жигжиднямаа санхүүгийн шалгалт оруулахгүй гэлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 03 сарын 11

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-аас өнөөдөр /2019.03.11/ Монгол, Оросын "Улаанбаатар төмөр зам" /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааны хяналт шалгалтыг эхлүүллээ.

МХЕГ-ын Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс “Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Монгол, Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт оруулж байна. Тус байгууллага нь сүүлийн таван жилийн хугацаанд шалгалтаар ороогүй бөгөөд манай байгууллагаас явуулсан судалгааны дүнд өндөр эрсдэлтэйд тооцогдож байгаа. Учир нь сүүлийн хоёр жилийн хугацаанд УБТЗ-тай холбоотой ноцтой ослууд гарсан. Нийт 62 осол гарснаас 22 нь үйлдвэрлэлийн осол гэж бүртгэгдсэн бол үлдсэн 40 осол нь үйлдвэрлэлийн бус осол хэмээн бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, төмөр замын ажилтан томилолтоор явж байгаад осолдсон бол авто осол, ажлын байранд осолдсон бол технологийн дүрэм зөрчсөнөөс үүдсэн осол хэмээн тайлбарлаж байна.

Биднийг шалгах хүсэлт гаргахад, нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа хоёр удаа татгалзсан бичиг явуулсан. Үүнийгээ тайлбарлахдаа, энэ байгууллага нь хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэг тул 1949 оны гэрээ болон 1969 оны дүрмийн дагуу хоёр талын зөвшөөрөл хэрэгтэй гэсэн. Гэвч энэ байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тул энэ улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах ёстой. Мэргэжлийн хяналтын байгууллага бол төрийн хууль тогтоомжийг биелүүлж байгаа эсэх, стандарт шаардлагыг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих үүрэгтэй байгууллага. Тиймээс Зам тээврийн хөгжлийн яамнаас зөвшөөрөл авсны дагуу хяналт шалгалтыг эхлүүлэхээр боллоо. Гэвч дөнгөж сая УБТЗ нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа санхүүгийн шалгалт оруулахгүй гээд зөвхөн бусад үйл ажиллагаанд хяналт шалгалт оруулахыг зөвшөөрөв.

Санхүүгийн шалгалт оруулахгүй шалтгааныг ОХУ-ын талаас зөвшөөрөл авах ёстой гэж тайлбарлаж байна. Тэгэхээр хөдөлмөрийн харилцаатай холбоотой цалин санхүү, нийгмийн даатгал, нөхөн олговор илүү цаг гэх мэтийг шалгуулахгүй юм байна. Шалгалтын явцын талаар бид цаг тутамд мэдээлж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.26.193.230) 2019 оны 03 сарын 11

МХЕГ чинь төрийн өмнөөс ажилладаг юм бол энэ муусайн луйварчдад амаа үдүүлээд байхдаа яадаг юм бэ.Хууль дүрмийнх нь дагуу ажлаа хий. Энэ нөхрийн юу гэж ярих ямар хамаатай юм бэ.

0  |  0
Азийг доорд үзэгч (202.179.25.110) 2019 оны 03 сарын 11

Эрдэнэбат Орос Монголд Эрдэнэтийг авах хугацааг 12-хон хоногоор зааж Монголыг шахаанд оруулан 49%-г хувьд өгсөн гэж хэлсэн нь 51%-д нь ч Орос холбоотой байх магадлалтай болгож байгаа.Монросцветметийн Асгат Салхитаас эхлээд уурхайнуудын маапаанууд,сөнөчихсөн УБ төмөр замын луйврууд бас бүгд Оросуудтай холбоотой байгаа!

0  |  0
Иргэн(202.179.31.53) 2019 оны 03 сарын 11

Жигжиднямаа гэж байгаа юм уу. Миеэгийн гар хөл болсон Дэлгэрсайхан утсан хүүхэлдэй зайлах болоогүй юу

0  |  0
төмөр замчин(202.55.191.205) 2019 оны 03 сарын 11

энэ чойр өртөөний орлогч гэж ашиг сонирхлын зөрчилтэй хүнээ солиочээ !!! бэлэн мөнгөөр баахан бичиг баримтын төлбөр авдагаа болиочээ !!!! үхсэн баасны чинь хувь нийлүүлсэн нтр гээд хуцаад байгаан,төрийн байгууллагаас илүү эрх мэдэлтэй нийгэмлэг гэж юу байдын !!!

0  |  0
Shudraga shalguul(66.181.161.101) 2019 оны 03 сарын 11

Tomor zam nicex davarsan gazruud shvv

0  |  0
Top