Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаягалан өнөөдөр /2023.02.07/ шаардлага хүргүүллээ.
Тус шаардлагад, Улаанбаатар төмөр зам (УБТЗ)-ын төлөөлөн удирдах зөвлөлд монголын талыг төлөөлөх нэр бүхий эрхмүүд төмөр замын талаар ойлголтгүй, тус байгууллагыг төлөөлөх чадваргүй учир тэднийг зөвлөлд байхыг төмөр замчдын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн байна. Түүнчлэн төмөр замын удирдлагуудын авлига хээл хахуулийн хэргийг яаралтай шийдвэрлэж, эрх ашгаас ангид удирдлагатай болгож өгөхийг шаарджээ.
Мөн экспортын ачааны төмөр замын тээврийн тарифын үнийг чөлөөлөх, тээвэр алдагдалтыг бууруулах тал дээр бодитой арга хэмжээ авахыг тус тус шаардсан байна. Шаардлагын хариуг хоёрдугаар сарын 16-ны дотор ирүүлэхийг хүсжээ.
Сэтгэгдэл ( 0 )