УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын хаусыг АЛБАДАН ЧӨЛӨӨЛЛӨӨ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

"Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга асан Л.Пүрэвбаатарын хууль бусаар авсан гэх 1,5 тэрбум төгрөгийн үнэ бүхий хаусыг яг одоо /2019.06.21/ албадан чөлөөлж байна.

Л.Пүрэвбаатар нь 2014 арванхоёрдугаар сард төмөр замын удирдах байгууллага буюу ТУЗ-ын шийдвэрээр төмөр замын даргаар томилогдсон. Томилогдсон өдрөө ажил олгогч буюу Ерөнхий хороотой контрактын гэрээ байгуулалгүйгээр тухайн үеийн Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цогтбаатартай контракт гэрээг хууль бусаар байгуулж, УБТЗ-ын хөрөнгөөр өндөр үнэ бүхий хаус худалдан авсан байдаг аж.

Л.Пүрэвбаатарыг ажил үүргээ хангалттай биелүүлж чадаагүй гэх үндэслэлээр албан ажлаас нь чөлөөлсөн боловч тэрбээр УБТЗ-ын хөрөнгөөр худалдан авсан орон сууцаа чөлөөлж өгөөгүйгээс үүдэн уг хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон юм.

Улмаар 2018 оны нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс "Уг хаусыг Л.Пүрэвбаатарын эзэмшлийнх мөн" гэдэг шийдвэр гаргасныг УБТЗ-аас эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсан. Ингээд Нийслэлийн давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхээс дээрх хаус нь УБТЗ-ын өмч хөрөнгө мөн гэдгийг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Иймд УБТЗ-ын өмч болох дээрх хаусыг албадан чөлөөлөхөөр болжээ.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
evii de(202.21.107.74) 2019 оны 06 сарын 24

huurhiid ugchihgui dee.oron gerees ni huugud yamar olig bhav de

1  |  0
З(202.9.42.244) 2019 оны 06 сарын 23

жигжиднямаагиин хэргииг яагаад дарав 500 саяар хаасан гэх юм үнэн үү

0  |  0
Zochin(112.72.11.114) 2019 оны 06 сарын 21

TZ gedeg ih ail ymar saihan gazar bailaa.Odoo durem juramgui zalit etgeeduudiin horogdoh gazar boloid bnshu.Ugaasa TZ iun meregjilgui tetgevert garsan avgai nar zevleh.hoid.urd zamiin menejir geed tsalin avsan humuus.Tetgebert garsan avgai naraasa salaach.TZ iin meregjilgui zalit avgai nar muuhai uim.

0  |  0
баагий(202.72.245.122) 2019 оны 06 сарын 24

энэ талаар тууштай мэдээлэл өгч байсанд баярлалаа. амжилт хүсье. нийгэмд болох болохгүй байгаа бүхнийг үнэн бодитоор нэг талыг барилгүй мэдээлэл түгээж байгаад амжилт хүсье

1  |  1
баагий(202.72.245.122) 2019 оны 06 сарын 24

болж дээ. ганц ч гэсэн шийдвэр амжилтад хүрчээ.

0  |  1
Баяр хүргэе! Гэхдээ (192.82.65.56) 2019 оны 06 сарын 24

Баяр хүргэе! Гэхдээ энэ мэт Ганц нэг ХУЛГАЙЧЫГ шийтгсэн болоод ЗОГСОХГҮЙ байх гэж найдаж байна.

0  |  1
Эрка(202.21.115.126) 2019 оны 06 сарын 21

Нэгэнт баригдсан байгууламжыг нурааж байхаар хэрэгтэй зүйлд нь зориулаач.Ядаж хэдэн хүүхдийн цэцэрлэг болгооч мэдээд илүү чанартай материалаар барисан байгаа.Төр худалдаад авах хэрэгтэй дээ.

0  |  3
Top