Маргаашнаас цас орж, цасан шуурга шуурна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 17

Маргааш буюу гуравдугаар сарын 18-нд төв болон баруун аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орох талаар Цаг уурын байгууллагаас мэдээлжээ. Цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй. Мөн хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байж, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаар.

Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийнхээ найдвартай байдлыг хангаж, бензин, шатахууны нөөцтэй гарахыг сануулж байна. Түүнчлэн дулаан хувцастай зорчих, цаг агаарын мэдээ, мэдээллийг байнга сонсч, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гүррагчаа(203.91.115.39) 2019 оны 03 сарын 18

энгэж мэдээл өгсөнд онцогхоо байдалий албад маш их баярласан шүү

0  |  1
Momo(66.181.160.38) 2019 оны 03 сарын 17

Bad bad

0  |  0
Top