Их Британи ЕХ-ноос гарах хугацааг сунгалаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 22

Европын Холбоо Их Британи Еврпын Холбооноос гарах буюу Брекситийн хугацааг энэ оны тавдугаар сарын 22-ныг хүртэл сунгалаа. Гэхдээ Их Британийн парламент ирэх долоо хоногт “салалтын” гэрээг батлах ёстой юм. Эс бөгөөс Их Британи Европын Холбооноос энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр гарах ёстой болно гэж ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр гарсан дүгнэлтэд онцолжээ.

Хэрэв хэлэлцээр Нийтийн танхимын дэмжлэгийг авч чадахгүй бол Брекситийн хугацааг 2019 оны дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл сунгах юм. Энэ хугацаанд Их Британи Европын зөвлөлөөр хэлэлцүүлэх цаашдын алхмаа тодорхойлох ёстой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top