"Номадик Балет" сонирхогчдын дөрөвдүгээр уралдаан зарлагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 29

"Номадик Балет" продакшн, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газартай хамтран "Номадик Балет" сонирхогчдын дөрөвдүгээр уралдааныг зарлажээ. "Номадик Балет" уралдаан нь сонгодог урлагаар дамжуулан хүүхдийн авьяас чадврарыг нээн хөгжүүлэх, хүүхэд залуучуудад урлагийн боловсрол олгох зорилготой

Уралдааныг дөрөвдүгээр сарын 14-ны өдөр Нийслэлийн "Улаанбаатар" чуулгийн тайзнаа зохион байгуулахаар болсон байна. Балетын урлагаар хичээллэж сонирхдог хэн бүхэн оролцох боломжтой. Бүртгэл дөрөвдүгээр сарын 7-ныг өдрийг дуустал явагдана. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top