"БИЕ ҮГҮЙ” Неоклассик балетын тоглолт болно

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 29

Орчин үеийн балетын хэв маягийг тодорхойлогч "Номадик балет" продакшны шинэ уран бүтээл "Бие үгүй" тоглолт удахгүй тоглогдохоор болжээ.

Неоклассик бүжгийн урсгалыг Монгол бүжгийн хэв маягтай уялдуулж холбосоноороо "Бие үгүй" бүтээл онцлогтой. "Бие үгүй" неоклассик балетын тоглолтоор мөнхөд үргэлжлэх хайр сэтгэл, түүний үнэ цэнийг үгээр бус хөгжим, сонгодог бүжгийн төгс хослолоор илэрхийлэх ажээ.

Цаг хорин минут үргэлжлэх тус тоглолтын цомнол болон дэглэлтийг балетмейстер Э.Долгормаа найруулан "Номадик балет" продакшны уран бүтээлчид оролцон тоглоно. Тоглолт дөрөвдүгээр сарын 12-ны өдөр "Corporate Convention" центрд болох юм байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top