Фото: “Эх дэлхийн цаг”-ийг дэлхий ингэж тэмдэглэсэн

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 01

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөдөлгөөнийг 2007 оноос хойш зохион байгуулсаар ирсэн. Монголд 2010 оноос хойш жил бүр оролцож байна.

Энэ жил Монголд  “Эх дэлхийн цаг - Хуванцраас татгалзъя” сэдэвтэй зохион байгуулсан.

Берлин, Герман

Энэхүү хөдөлгөөн нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтрааснаар эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хүн бүрийн оруулах хувь нэмэр нэгдэн нийлж, томоохон өөрчлөлтийг авч ирэх боломжтойг ойлгуулахад чиглэдэг.

Карачи, Пакистан

Энэ хөдөлгөөн анх 2004 онд Австралид үүссэн.

Афин, Грек

2007 онд Сиднейд болсон анхны “Эх дэлхийн цаг” арга хэмжээнд 2 сая хүн, 2 мянган байгууллага оролцож байв.

Будапешт, Унгар

Удалгүй дэлхий даяар тархаж, 2008 онд дэлхийн 35 орны 400 хот хөдөлгөөнд нэгдсэн.

Гуанчжоу, Хятад

Дэлхийн алдартай түүхэн барилга, хөшөө дурсгалууд ч гэрлээ унтрааж, дэмждэг.

Филиппин

2018 онд 188 орны 2 тэрбум хүн оролцож, 18 мянган архитектурын дурсгал гэрлээ унтраасан.

Кельн, Герман

Уг арга хэмжээг эсэргүүцэгчид ч бий. Тэд нэг цаг гэрлээ унтрааснаар экологийн байдалд нөлөөлж чадахгүй. Харин ч олон нийтээр цахилгаанаа таслаад дахин залгах нь цахилгаан төхөөрөмж эвдрэх аюултай гэж мэдэгддэг.

Алма-Ата, Казахстан

Гэхдээ зохион байгуулагчид гэрэл унтраах нь бэлгэ тэмдгийн шинжтэй бөгөөд арга хэмжээний гол зорилго нь байгаль орчны бохирдолд хүмүүсийн анхаарлыг хандуулах юм гэж сануулж байна.

Мехико, Мескик

2019 онд Дэлхийн байгаль хамгаалах сангийн сайт дээр сүлжээгүй орж болдог “Эх дэлхийн цаг” тусгай хуудас байгуулж,  гэрэл цахилгаангүй цагийг хэрхэн өнгөрөөх зөвлөмж оруулжээ.

Москва, ОХУ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top