С.Чинзориг: Цалингийн доод хэмжээг 2020 онд 420 мянган төгрөг болгоно

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 03

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны улсын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол өнөөдөр /2019.04.03/  Төрийн ордонд боллоо. Хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж ХНХ-ын сайд С.Чинзориг, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Ажил олгогч эздийн холбоо /АОЭХ/-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар гарын үсэг зурсан юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 138 дугаар зүйлийг үндэслэн 1999 онд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог байгуулсан бөгөөд хоёр жил тутамд улсын хэлэлцээрийг байгуулж, хэрэгжүүлэх ажлыг хамтран зохион байгуулж иржээ. Хэлэлцээрийн хүрээнд улсын хэмжээнд дагаж мөрдөх хүн амын нийгмийн хамгааллын болон иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад үүссэн хөдөлмөрийн харилцааны нийтлэг асуудлуудыг зохицуулдаг билээ.

Энэ удаагийн улсын хэлэлцээрт Засгийн газар цалин хөлсийг инфляцитай уялдуулан нэмэгдүүлэх, албан тушаалын зөрүүг арилгах байр суурьтай оролцсон бол МҮЭ-ээс 53, АОЭХ-ноос 15 санал ирүүлсэн байна.

Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын үеэр С.Чинзориг сайд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээр 83.2 хувьтай биелэснийг онцлоод “Засгийн газраас 2014 оноос хойш нэмэгдээгүй байсан цалинг нэмэгдүүлснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 916 мянган төгрөгт хүрч 2014 оноос 27.5 хувиар нэмэгдсэн. Түүнчлэн 2019 онд цалингийн доод хэмжээг 320 мянган төгрөг, 2020 онд 420 мянган төгрөг байхаар тогтоогоод байна. Мөн даатгуулагч өөрөө хүсвэл эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байхаар хуульд өөрчлөлт орууллаа” хэмээн мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХYH(64.119.21.118) 2019 оны 04 сарын 03

Цалин нэмэх естой! Гэхдээ ухаан харж сайн боловсруулж байж хийх хэрэгтэй! Хувийн хэвшлийнхэн жижиг хувийн компаниуд НДШ телне, ажилчдын цалин тавина,.Ер нь дампууралруу л шууд явна гэсэн уг! Тер цалингийн доод хэмжээг нэмэгдуулэх замаар олон жижиг аж ахуйн нэгжуудийг дампууруулах бодлого шууд бус аргаар явуулж байхшивдээ!!!???...

0  |  0
Zochin(122.201.31.128) 2019 оны 04 сарын 03

Ingeh hereg baihgyi.Tsalingiin dood hemjee gej tatvart l nuluuldug.NDSH hyrtel usuud yadarsan bid nart yneheer hynd bna

0  |  0
Zochin(202.9.42.18) 2019 оны 04 сарын 03

Zass bolij vz teriig chini dagaad tatvar tataas bvh yum osdog biz de. Heden tsaasni ilvvg harj hodoo horch gadaa gandaj yvaa uurhain heden haltar ajilchid l enend ni ortodog shd. Bvh yumaa inplytsi gej yumtaigaa uylduul ternees bish ta narin songuulin showni zoliosond yvdag togloom bish shv ard tvmen !

0  |  0
Zochin(202.9.42.18) 2019 оны 04 сарын 03

Zass bolij vz teriig chini dagaad tatvar tataas bvh yum osdog biz de. Heden tsaasni ilvvg harj hodoo horch gadaa gandaj yvaa uurhain heden haltar ajilchid l enend ni ortodog shd. Bvh yumaa inplytsi gej yumtaigaa uylduul ternees bish ta narin songuulin showni zoliosond yvdag togloom bish shv ard tvmen !

0  |  0
ард иргэд(202.9.42.187) 2019 оны 04 сарын 03

ЧИНЗОРИГ САЙД ГУАЙ ЯАСАН ИХ ХУДЛАА ЯРЬДАГ ХҮН БЭ??? ХААНА ЦАЛИН ХӨЛС НЭМЭГДЭЭД БАЙГАА ЮМ ЧИНИЙ ЦАЛИН ХЭМЭГДСЭН БАЙХ,,,,ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭ ГЭДЭГТ ГҮРҮҮПЫН ХҮНД ХАМААГҮЙ ЮМУУ???? ХААНА ТЭР 320000 ААР ТОГТСОН ЮМ БЭ???? ХУЛГАЙЧ ХУДАЛЧ ПЗДА ХУРДАН ЗАЙЛ ДАХИЖ СОНГОГДОНО ГЭЖ ШААЖ БАЙНАУУ??? ЧИ ЧАДАХУУ???????

0  |  1
Top