С.Чинзориг: Цаашид тэтгэврийн зээл олгохыг бүрмөсөн зогсооно

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 06

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос дараах зүйлийг тодрууллаа.


-Засгийн газрын өнөөдрийн /2020.01.06/ ээлжит бус хуралдаанаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэлэлцлээ. Хуралдаанаар хуулийн төслийг яаралтай өргөн барьж, парламентаар хэлэлцүүлэх шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү? 

-Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдан миний биеэр ахлуулсан Ажлын хэсэг ажилласан. Өнгөрсөн гурван хоног Монголбанк, Сангийн яам болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй хамтран иргэдийн зээлийн төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийг боловсрууллаа. Улмаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Ингээд Засгийн газрын хуралдаанаас нэн яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Өнөөдрийн байдлаар 229 мянган тэтгэвэр авагч иргэн нийтдээ 763.3 тэрбум төгрөгийн зээлтэй байна гэсэн судалгаа гарсан. 

Арилжааны банканд тэтгэврийн зээлтэй байгаа нийт иргэдийн 95 хувь нь найман сая төгрөгөөс доош хэмжээний зээлтэй байна. Байгалийн баялгаас олж байгаа орлогыг иргэдэд тэгш, хүртээмжтэй хуваарилах асуудал ярьж байгаа учраас тэтгэврээ барьцаалж зээл авсан иргэдийн зээлийн хэмжээнээс үл хамааран бүх зээлийн үлдэгдэл өрийг тэглэх арга хэмжээнд хамруулна. 

Үүнд зөвхөн ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх асуудал биш тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг иргэд тэтгэврээ барцаалан зээл авсан бол, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 55, 60 нас хүрэхээсээ өмнө тэтгэвэрт гарсан иргэд тэтгэврээ барьцаалан зээл авсан бол хамрагдана. 

Түүнчлэн цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн дагуу 55, 60 насанд хүрээгүй иргэн улсад 25 жил ажилласнаараа 45, 50 насандаа тэтгэвэрт гараад зээл авсан бол мөн хамруулна гэдэг асуудлыг хуулийн төсөлд тусгасан. 

Тэтгэвэр барьцаалж зээл авсан иргэн нас барсан тохиолдолд зээлийг нь тэглэнэ. Энэ мэтчилэн хамрах хүрээг нь тодорхой болгосон. 

-Санхүүжилтийг хэрхэн шийдэж байгаа вэ. Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, санхүүгийн эх үүсвэрийг шийдэх гаргалгаа яригдаж байна. Гэхдээ Салхитын мөнгөний ордны асуудал хуулийн маргаантай байгаа биз дээ?

-"Эрдэнэс Монгол" компанийн охин компани болох "Эрдэнэс силвер ресурс" гэдэг компани байгуулсан. Ингээд 2019 оны зургаадугаар сард Салхитын мөнгөний ордны лицензыг "Эрдэнэс силвер ресурс" компанид шилжүүлсэн байдаг. Энэ компанийн тусгай зөвшөөрөлтэй хобоотой асуудал иргэдийн дунд эргэлзээ үүсгэж байгаа. 

Шүүх дээр асуудал байна уу, төрийн мэдэлд бүрэн очсон уу, үгүй юу гэдэг асуулт байх шиг байна. Бид Ажлын хэсгийн явцад судалж үзэхэд хуучин лицензыг эзэмшиж байсан хятадын компани Захиргааны хэргийн шүүхэд хандан Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас тусгай зөвшөөрлийг нь цуцлаад "Эрдэнэс Монгол" компанид шилжүүлсэн нь хууль зөрчсөн байна гэдэг гомдол гаргасан юм билээ. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх тэр компанийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Тиймээс лиценз дээр маргаан байхгүй.

Салхитын мөнгөний ордны  ашиглалтын талбайн гуравны хоёрт нь хайгуул хийсэн. Хайгуул хийсэн судалгаанаас үзэхэд 808 тонн мөнгө, 1.1 тонн алтны нөөцтэй нь тогтоогдсон. Энэ ордын нөөцийг барьцаалан бонд гаргаж, арилжааны банкуудад худалдаална. Салхитын мөнгөний ордоос олборлож байгаа эрдэс баялгийг нь Монголбанк худалдан авч шилжүүлснээр өрийг барагдуулна. Ямартай ч ирэх хоёрдугаар сард багтаан ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээ авахаар ажиллаж байна. 

-Үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг хамтад нь тэглэх үү?

-Үндсэн зээл болон зээлийн хүү хамаарна. Ер нь тэтгэврийн зээлийн хүүгийн үлдэгдэл гэж байдаггүй. Арилжааны банкууд зээлийн мөнгө авахдаа тэтгэврээс хүүгийн төлбөрийг хамтад нь суутгадаг юм байна.  Тэгэхээр тэтгэврийн зээлийн хүүгийн үлдэгдэл гэж гарахгүй. 

-Эдийн засагт хүндрэл учруулахгүй байх талаас нь хэрхэн анхаарч байгаа вэ?

-Компанийн харьяанд байгаа ордын нөөцийг барьцаалж, бонд босгож байгаа учраас төсвөөс гадуур зохицуулагдаж байна гэж ойлгож болно. Тиймээс төсөвт хүндрэл учирна гэсэн ойлголт байхгүй. 

-Тэтгэврийн зээлийг зогсоож буйд иргэд бухимдалтай байна. Цаашид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр болсон бэ?

-Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээр боллоо. Цаашдаа иргэдийн шууд орлогыг барьцаалан тэтгэврийн зээл олгох нь оновчгүй гэж үзсэн. Тэтгэврийн зээл нь ахмад настнуудын амьжиргаанд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс энэ асуудлыг зогсоох ёстой гэдгийг Засгийн газрын хуралдаанаар ярьсан. Цаашдаа өрхийн зээл гэсэн бүтээгдэхүүн шинээр гаргахгүй. Харин богино хугацаатай, хүүгүй, тэтгэврийн урьдчилгаа гэсэн бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна. Монголбанктай хамтран дараагийн арга хэмжээг авна. 

-Өмчлөлийн маргаантай ордын нөөцийг барьцаалсан бондод хэрхэн баталгаа гаргах вэ?

-Хуулийн төслөөр Салхитын мөнгөний ордын нөөцийг түшиглэн гаргаж байгаа бондод Хөгжлийн банк баталгаа гаргана. Тэгэхээр бондын баталгаатай холбоотой асуудал үүсэхгүй байх.

 

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(64.119.27.234) 2020 оны 02 сарын 12

zov sh de. Sar sarda amjirgaagaa zalguulah mongiig zeelj avahaar yahiin. Oor yamar ch ulsad iim balai zeel bhgui . Banknii blaar shunalaas bolj ahmaduud hoorhii hetsuu bdag yum bna lee.\n

0  |  0
зочин(192.82.65.160) 2020 оны 01 сарын 20

Үх гэсэн үгүү аан. Аль эсвэл тэтгэвэрийн доод хэмжээг өсгөх юм уу

0  |  0
Ард(66.181.191.219) 2020 оны 01 сарын 08

Ахмадууд тэтгэвэрээ тодорхой сар хугацаагаар урьдчилаад Хүү тѳлѳх нѳхцѳлтэйгѳѳр авчихаж байгаа юм үүнийг тэтгэвэрийн зээл гээд байгаа юм. Ямар зорилгоор гэдэг нь янз янз гол тѳлѳв цагаан сарын ѳмнѳх ѳдрүүдээр банкууд зээл авах ахмадуудаар дүүрэн болчихдог байв шүү. Үр ач нар сургуульд явах.ѳѳрсдѳѳ ѳвдѳж эмнэлэг домнолгод явах гэх мэт амьдралд юу эс тохиолдох вэ дээ. Тансаглаж үнэтэй утас хѳѳрѳг барих гэж.пүүз авч ѳмсѳх гэж маягладаггүй л юм. Цагаан сар хийх гэж зээл тавиад дараа нь нэг хэсэг махийх л хэрэг гардаг нь үнэн. Зээл тавихад учир юунд вэ!? Асуудал байна шүү

0  |  0
Ард(66.181.191.219) 2020 оны 02 сарын 12

Цаашид богино хугацаатай.хүүгүйгээр тэтгэвэрээ урдчилж авах боломж бүрдүүлэх нь зѳв шүү. Яарч ягтаж сандрах гар хоосон байх үе гардаг л юм амьдралд. Зээл авсаны тоогоор улс тэглэж ѳгнѳ гэж юу байхав энэ удаа ерѳнхийлѳгч ард иргэд дээ том бэлэг барьлаа. Зээл авсан байсан ахмадуудад энэ 2020он хувьтай хулгана жил хишгээ хайраллаа энэ шиг тус дэм гэж юу байхав. Тѳрийн буян. Ерѳнхийлѳгч.тѳрийн ѳндѳрлѳгүүдийн нэр хүнд ахмадуудын дунд ѳсѳѳд явчлаа энэ ч зүйн хэрэг. Цаашид иймэрхүү зээл тэглэх нтр гэсэн амлалт бүү гарга!!! Гагцхүү баялагийн орлогоо иргэддээ тэгш хуваарлах.валютын нѳѳцѳѳ нэмэгдүүлэх

1  |  0
Зочин(202.179.31.100) 2020 оны 01 сарын 09

Тэтгэвэрийн зээл гэж дахин гаргахгүй болсонд тун их талархалтай байна. Ер нь хүмүүжилгүй хүүхдүүд л аав ээжийгээ дарамталж зээл авахуулдаг. Харин хөгшид хохирч үлддэг санагдсан.

0  |  1
zocnin (202.179.27.69) 2020 оны 01 сарын 07

zub sain bn

0  |  0
Zeel teglej bolohgui(202.21.107.76) 2020 оны 01 сарын 09

Tetgevriin zeel gej baih esgui.boliulah heregtei.tegevriig teglevel uls ornii hugjild shuud muugaar huluulnu .yumnii une usnu naad zah ni..harin ch zeel avaagui ahmaduudaa uramshuulal olgoh heregtei.zeel avsan humuusiig niavilgatai temtseh gazraar shalfuulj shiitgel yl onogduul

2  |  0
Бухимдсан иргэн(64.119.18.108) 2020 оны 01 сарын 07

Хөгшид минь, Зээлээ тэглүүл. Тэглэсэн мөнгийг энэ попорсон улс төрчид өврөөсөө гаргаагүй гэдгийг ойлгож наад малуудаа шүтэлгүй сонгуульд санал өгөхдөө эднийг бүү сонгоорой.

0  |  1
Бухимдсан иргэн(64.119.18.108) 2020 оны 01 сарын 07

Тэтгэврийн зээл тэглэхийг эсэргүүцсэндээ биш улс орноо хөгжүүлэх чадваргүй төрийн толгойд гарсан тэнэгүүд орд барьцаалж өр тавихаас өөр юм хийж чадахгүйд үнэндээ бухимдаад уур хүрээд байнаа. Нөгөө нефтийн үйлдвэр, 5-р цахилгаан станц, төмөр зам хаана байнаа. Өвөг дээдсийн үлдээсэн ашигт малтмалын нөөцийг үр бүтээлгүй үрж тэнэг толгойнууд сонгуульд дахин дэвших хэрэгслээ болгож ядарсан ард түмнийхээ сэтгэл зүйгээр тоглож байгаад үнэндээ бухимдаад бухимдал эцэстээ тулаад ингэж байгаа юм шүү дээ. Тэгэхэд Хятад яаж хөгжиж байна хар л даа. Хэдэн залхуу попорсон улс төрчид даруй зайгаа тавьж өгцгөө.

0  |  0
Нараа(66.181.161.23) 2020 оны 01 сарын 07

ЗЭЭЛ АВААГҮЙ НЬ БОЛОМЖТОЙДОО БИШ Өр зээлгүй үхэе гэж бодоод,үхсэн хойноо өр үлдээгээд яахав гэж бодоод аль болох зээлээс татгалздаг Байгаагаараа болгохын төлөө ёстой нөгөө 21мянгын шоу шиг амьдарч бхад төр маань алаг үзээд байх юм аа ии иии ии

1  |  0
Zochin(103.229.122.107) 2020 оны 01 сарын 07

Nastanguudiig zeel avdaggui tetgeveriinhee orlogoor amidar gj bga umu?! Tegvel ur huuheddee yugaar tus boloh ve?! Buh nasaaraa ulsdaa hudulmor hj suuldee hend ch yugaarch tuslahgui uheh um bna l da?!!!

0  |  1
Зочин (66.181.185.169) 2020 оны 01 сарын 06

Монголын ард түмний зовлон дуусахгүй юмда яалангуяа ахмадуудыг яая даа гэж байхад нь нэмж битгий дарамтлаа ч ийм шудрага бус байж болохгүй энэ удаад бас л мэдээлэлээс хол хөгшид нь хохь нь боллоо тэгш эрх ардчилал маань хошногны цаас болждээ

0  |  0
Хөгшдөд хайртай гэнэ(64.119.22.8) 2020 оны 01 сарын 07

Энэ аюгүй бол мөнгө угаалт байх шүү.Дараа нь баахан амьтад шорон дүүргэх вии дээ.Асгатаас энэ өрийг дарах дайны мөнгө гарахгүй гэдгийг мэдэж л байгаа.Тэгээд бонд босгоно гэдэг нь өр тавина гэсэн үг.Өрийг өрөөр дардаг хүн байхаас төр баймгүй.Улс төрчид өвгөд эмгэдэд хайртайдаа биш өөрсдөө сонгуульд санал авах гэж гэж ард иргэдийнхээ ядуу байдлыг ашиглаж байгаа нь юутай үнэн.

2  |  0
Солир малууд(64.119.22.8) 2020 оны 01 сарын 07

Энэ тэнэг малаа.Юу ярьж байгаагаа мэддэггүй байх.Тэтгэвэрийн зээлийг зогсооно гэхийн.Хамгийн найдвартай зээл.Дахин зээлийг тэглэнэ гэж улс төр хийхгүй байхад л болно шдээ.Энэ зээлийг зогсоовол та нар өнгөрнө шүү.Үхлээ эрсэн хулгана муурын сахлаар тоглов гэдэг л болох байх.Баялагийг ард түмэнд жигд олгож байгаагаа яаж харж байгаа малууд вэ солирууд

0  |  1
Zochin(202.9.46.156) 2020 оны 01 сарын 06

Ta narig zeel xaagaad zeelee teglvvli gej guugaagvi ta nar bidni zeelg xaadag xen be tegvvl ologtoi tetgberin mongo nemchix tegvvl mongo zelexgvi amidral medexgvi im saidaar yadin oorsdo bol xulgai xij zeel abdag xeden axmduud xalamjixan boloxgvi yu naad zeel chin bid nart xeregtei ved xerg boldog yma \n

0  |  0
зочин(202.126.88.130) 2020 оны 01 сарын 07

тэтгэврийн зээл тэглэнэ гэж байхаар тэтгэврийн зээлийн хүүг бууруул л даа! \nТэглэнэ гэж юу гэсэн ч үгийн. Ямар эх үүсвэрээр төлөх юм? Найдваргүй ангилалд орсон хөгшчүүдийн зээлийг л төл л дөө. Бас өвчтэй зовлонтой, харж хандах хүнгүй хөгшчүүд бол ч яая гэхэв.

0  |  1
зочин(202.126.88.130) 2020 оны 01 сарын 07

Энэ чинь ямар гээч нийгэм бээ? Хэнд эрх мэдэл өгчихөв өө таминь ээ? Чинзориг, Лхагвасүрэн 2ыг даруйхан огцруулья. Эдийн засгийн наад захын мэдлэггүй малнууд байшд. энэ чинь ардчилсан, зах зээлийн нийгэм биз дээ?Тогтмол орлого барьцаалсан зээл чинь банкны хамгийн найдвартай зээлийн бүтээгдэхүүн. Энд нас, хүйс хамаагүй. Банкууд дуугай бж байгаад засгаар зээлээ төлүүлэх сонирхолтой бн. Дахиж энэ малнуудыг төрд гаргах нь бүү хэл хариуцлага хүлээлгэх хэрэгтэй!

0  |  1
зочин(202.126.88.130) 2020 оны 01 сарын 09

Ээ бүү үзэгд. Ийм эргүү тэнэг сайд гэж байдаг аа!?! Тогтмол орлогоо барьцаалаад зээл авах чинь хүний Үндсэн хуулиар олгосон эрх шүү дээ! Хөгшин хүн гэхээр ямарч эрхгүй, тэтгэврийн 5 цаасаа идэж байгаад үх гэсэн үг үү? Бусал оронд банкууд тэтгэврийн зээл олголтыг хөнгөвчилж, илүү дутуу юм нэхэлгүй 5хан минутанд өгч байхад манай энэ МБ, харьяа яам яаж.байгаа нь энэ вээ? Ёстой эргүү гэхэд үг багадна. Судлаачээ, ядаж гүүглэдээд хараач ээ! Уур хүрэх байтугай ичиж, үзэн ядаж бн таануусыг!

1  |  0
Зочин(202.55.188.83) 2020 оны 01 сарын 06

Ямарч зээлийг өгч болно гэхдээ зээл авч байгаа хүн өөрөө л хариуцлагаа үүрэх хэрэгтэй ш дээ яагаад ард үлдэж байгаа гэр бүл үүрэх ёстой гэж. Сайн зохицуулалт байх хэрэгтэй. Жишээ нь би гэр бүлийн хүнээ зээл авсныг нь мэдэхгүй байхад банк надруу мөнгөө төлнө үү гэж хэлүүлж байх нь утгагүй санагдаж байна. Заавал зээл авсан бол энэ гэр бүлийн хүмүүс зээлийг мэдэж байх шаардлагатай. Зээл авсан нөхөр,эхнэр ганцаараа амьдарч байгаа юм шиг хандлага гаргаж байгаа явдлууд их байна. Нотолгоонд суурилсан судалгаа хийгээчээ.

0  |  0
ахмад(202.9.46.26) 2020 оны 01 сарын 09

Зах зээлийн нийгэмд зээл зогсооно гэж байж болохгүй.

1  |  1
Irgen(202.126.89.48) 2020 оны 01 сарын 06

Ene tetgeveriin zeeliig teglwnw gedeg asuudalaa zogsoo

0  |  0
mongol er hun(182.160.38.110) 2020 оны 01 сарын 06

HUGSHIDUU ALAGCHILSAN HUULI GARVAL BUH AHMADUUD JAGSAJ TEMTSEH HEREGTEI SHUU, INGEJ NOVSHNUUDAD DARLUULAHGUI SHUU

0  |  0
Зочин(14.231.180.72) 2020 оны 01 сарын 09

Цаашид тэтгэврийн зээлийг бүрмөсөн зогсоож болохгүй ээ. Хүмүүсд зээл авах шаардлагатай үе их бгаа ш дээ.

1  |  1
ЗӨӨХИЙ(103.80.210.18) 2020 оны 01 сарын 06

ЗЭЭЛ АВАХГҮЙ АМЬДРАЛАА АВЧ ЯВЖ БАЙГАА АХМАДЫГ АЛАГЧИЛАЛГҮЙ ХАРЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ . ТЭДЭНД Ч БАС МӨНГӨ ХЭРЭГТЭЙ Л БАЙСАН Ш ТЭЭ.\n

1  |  0
БААГИЙ(103.80.210.18) 2020 оны 01 сарын 07

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛГҮЙ ХӨГШЧҮҮЛД ХӨНГӨЛӨЛТ ЯАЖ ОЛГОХ ВЭ.

2  |  0
1111111(202.131.243.18) 2020 оны 01 сарын 14

Хувь хүний авсан өрийг төр барагдуулах нь буруу. Төр тийм их мөнгөтэй юм бол үндэсний үйлдвэр барь, баялаг үйлдвэрлэгчдээ дэмж, зээл авах шаардлагагүй орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй. Үнэхээр ахмадуудад мөнгө өгөх гээд байгаа бол бүх ахмад настангуудаа ялгаварлахгүй жигд хувааж өгөх хэрэгтэй. Ажлын хэсэг анхаарах\n\n

10  |  0
Top