С.Чинзориг өөрийгөө шалгуулахаар АТГ-т өргөдөл өгчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

ХНХ-ын сайд С.Чинзориг өөрийгөө шалгуулахаар АТГ-т өргөдөл өгч байгаагаа өнөөдөр /2020.02.21/ зарлалаа.

Энэ тухайгаа сайд С.Чинзориг “Нийгмийн даатгалын газрын дарга болон удирдлагуудыг хорьж саатуулсан асуудалтай намайг холбон ярьж, захиалгат гүтгэлгийг тарааж байна. Улс төрийн намын удирдлагууд намайг энэ хэрэгт холбоотой, буруутай хүнийг шалгахгүй байна гэж мэдэгдсэн. Би тухай бүрд нь тайлбараа хэлж байсан. ХНХ-ын сайдын хувьд би албан тушаалаа ашиглан бусдад давуу эрх олгож байгаагүй. 

Аливаад хэмжээ хязгаар бий. Хүлээцтэй хандаж ирсэн боловч сүүлийн үед эрчимжиж, намайг онц ноцтой хэрэгт гүтгэж байна. Тиймээс өнөөдөр АТГ-д өөрийгөө шалгуулахыг хүссэн өргөдөл өгч байна. Мөн хувь хүн болон манай байгууллагын нэр хүндэд халдсан тул Улсын Ерөнхий прокурорт хандан намайг яллагдагчаар татсан эсэх тухай албан мэдээллийг гаргаж өгөхийг хүсэж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.185.156) 2020 оны 02 сарын 21

Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн даатгал төлөх журам арай л дэндүүхүндрэл учруулахаар болсон эргэж харж залсч залруулмаар юм . Энэ ер нь ингэхэд чадваргүйгээ мэдэхгүй дандаа л сайд хийх юм . Энэний дэргэд Номтой чинь харин шаг хийтэл хийж бсан шүү.! Ундармаагаас мөнгө авчаад яаж ч чадахгүй бсан биз муу хогийн шаар .Үлбийчээд .... НД мөгийг Ундармаагаас авч чадаагүй хариуцлагаа үүрэх л ёстой !!! Чи!!!!!!.

0  |  0
Зочин(64.119.19.236) 2020 оны 02 сарын 21

Сэргэгдэл гарахгүй бна

0  |  0
Зочин(64.119.19.236) 2020 оны 02 сарын 21

Hi

0  |  0
Зочин(64.119.19.236) 2020 оны 02 сарын 21

Шалгуулах гэж байгаа л юм бол гишүүнээсээ татгалзаад шалгуулаа.Чинзориг их хурлаас гарсан шийдвэрүүдийг өөрийн зохиож гаргасан журмуудаараа байнга унагаж намынхаа бодлогын эсрэг ажилдаж байгаа.Хуриараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын нөхөн төлүүлэх журам нь ямар ч боломжгүй болгосон байна лээ.Энэ бол шал худлаа нэг ч хүн нөхөн төлөх бодомж

1  |  0
Top