Д.Дамба-Очир: Төрийн 400-гаад тэрбум төгрөг “Капитал” банканд гацсан

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 09

“Капитал” банкны дампуурлыг зарласан явдалтай холбогдуулан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очироос нөхцөл байдлын талаар тодрууллаа.

Д.Дамба-Очир гишүүн “Монголбанкны хяналтын зөвлөл хуралдаж, “Капитал” банканд эрх хүлээн авагч тавьж байна. Энэ бол амаргүй шийдэл. Гэхдээ “Капитал” банк өөрийн хөрөнгөө зохих хэмжээгээр бүрдүүлж явсан. Тус банк гадаад, дотоодоос хөрөнгө оруулалт татах гэж нэлээн явсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар оруулж ирсэн зүйл алга байна. Энэ үйл явдлаас хадгаламж эзэмшигч нар айх зүйлгүй. Хадгаламжийн даатгалд “Капитал” банкны 42 тэрбум төгрөг байгаа. 20 сая төгрөгөөс дооших бүх хадгаламжийг төрөөс даатгасан. Уг нь ингэж банкны системийг доргиох шаардлага байхгүй. УИХ-аас өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх хуулийг баталсан. Энэ дагуу банкууд мөнгөө хийцгээсэн. “Капитал” банк ч 40 тэрбум төгрөг оруулж байсан. Тус банкинд эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын гээд төрийн 400-гаад тэрбум төгрөг гацчихсан байгаа. Энэ мөнгөнүүд гарахгүй байна. Мөн гүйлгээ хийгдэхгүй байна. Тиймээс банкны системээ унагахгүйн тулд аргагүйн эрхэнд ийм шийдвэрт хүрлээ. Үүнд банкны эзэд хариуцлага хүлээх ёстой” гэлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.116.199) 2019 оны 04 сарын 16

Irgediin hadgalamjiin mungun dungeer bol 85 huvi hohirson bgaa darga aa Asuudlaa sain sudal Mongol banknii hariutslagiig yagaad yarihgui bn zoriud dampuuruulsan yum bish uu

0  |  0
нано(122.201.24.86) 2019 оны 04 сарын 09

хуурамчаар банкрот зарлаж бна

0  |  1
ondor nastan(182.160.36.109) 2019 оны 04 сарын 09

toriin mongiig hurdan erguulj og.

0  |  0
Top