Г.Алтан бусдын нэр дээр 20 сая хүртэлх төгрөгийн данс нээсэн эсэхийг Банкны эрх хүлээн авагч ШАЛГАНА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 04 сарын 12

Капитал банкинд 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн төлөөлөл болон Хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шударга” ТББ-тай    хамтран байгуулсан Түр хороо Монголбанкинд хүргүүлсэн шаардлагынхаа хариуг өнөөдөр /2019.04.12/  авлаа.

Монголбанкнаас өгсөн хариу бичигт “Капитал банк урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх Монголбанкны шаардлагыг биелүүлээгүйгээс банкны төлбөрийн чадвар, хэвийн үйл ажиллагаа алдагдсан. Иймд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах үүднээс Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар татан буулгах шийдвэр гаргаж, Банкны эрх хүлээн авагч томилсон.

Төв банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар банк, банкны үйл ажиллагааны талаарх албан баримтыг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад мэдээлэх, танилцуулахыг хориглосон байдаг.

Мөн Монголбанкинд хувь хүн хуулийн этгээдийн данс байршдаггүй тул банкны харилцагч, зээлдэгч болон хөрөнгийн мэдээллийг Монголбанкнаас гаргаж өгөх боломжгүй байна.

Тус банкны харилцагч болох Г.Алтан нь бусдын нэр дээр шинээр 20 сая хүртэлх төгрөгийн дансууд нээсэн эсэхийг Банкны эрх хүлээн авагч шалгаж, тогтооно.

Монголбанкны удирдлагууд, Капитал банкны Банкны эрх хүлээн авагчийн зөвлөл нь тус банкны харилцагчид, тэдний хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчидтэй уулзалт хийхэд татгалзах зүйлгүй болно” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(103.9.89.18) 2019 оны 04 сарын 30

Хөөрхий Алтан мөн чих зовох юм даа. Ямар даллага авахаараа хүн ийм болдог байнаа

0  |  0
иргэн(202.179.25.245) 2019 оны 04 сарын 12

hereg garahaar l umguulugch Batbayar,heruul temtsel bolohoor l unuu HZH-nii Haltariin Oyuntsetseg baij baih boljee,hunii zovlon duruulj zoolson muu birduud,yamarch hariltsagch bish murtluu heruul hiichihsen tend yavj baih yum

0  |  0
Top