Монголбанкнаас “Капитал” банк дампуурсаныг зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл өнөөдөр /2019.04.09/ хуралдаж, дараах шийдвэрийг гаргажээ.
Банкны тухай хуулийн 71.1.1 д заасны дагуу банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргах үүргийг ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягт өгсөн байна. Энэхүү нэхэмжлэлээр иргэдийн эрүүл мэндийн эрсдэлээ даатгаж төлсөн шимтгэлийг нэн тэргүүнд эргүүлж авах нөхцөлийг бүрдүүлэх юм.
“Капитал” банкинд Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг байршиж байгаа аж. Тус банкинд 2012 оны арванхоёрдугаар сарын 31-нд ЭМДС-ийн мөнгө байршиж эхэлсэн бөгөөд 2016 он гэхэд 135 тэрбум төгрөг болсон байна. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ЭМДЕГ бие даан байгуулагдсанаар “Капитал” банкинд ЭМДС-аас нэг ч төгрөг нэмж байршуулаагүй бөгөөд харин хадгаламжийн хүүгийн 8 тэрбум төгрөгийг Төрийн санд авсан байна.
Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Сэтгэгдэл ( 1 )
Ene bankhind yanjin gej neg abgai dine gej sai n hidden abgai 65 hurtelee idea yu ch ugvul bsain nuhur ni tumur zamd bogoni Sam shalgadag bolobsrolgui negan estoi hun tanikhgyui boltoloo idsen shy huurhi olon alina huuhdig capital banlhnaas heregt oruulsan daa